ЭР БЭЛГИЙН ЭС ЦӨӨРСӨН ГЭВ ҮҮ?

6 жилийн дотор эрчүүдийн эс үйлдвэрлэх хэмжээ 24 саяар буурч...


Товч агуулга:

Энэ тоо эрдэмтэн судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж, яагаад гэдэг асуултын хариултыг бидний ахуйгаас илрүүлсээр байна. 1989 онд 35 настай эрэгтэй 1 мл үрийн шингэн тутамдаа 74 сая эс боловсруулан гаргадаг байсан бол 1995 онд энэ тоо 50 сая болон буурсан байна.

 

Юун түрүүнд бидний өдөр тутмын хэрэглээн дэх хуванцар эд зүйлсийн нөлөө эрчүүдийн эсийн үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлж буйг эрдэмтэд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна. Тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний савлагаанд ихээр агуулагддаг Биспенол А-н нөлөө эр бэлгийн эсийн тоо буурахад гол нөлөө үзүүлдэг байна. 

 

Эр бэлгийн эсийн тоо буурах дараагийн шалтгаан нь стресс. Бие организмд сексийн гүйцэтгэх үүргийг багасгаж, эс боловсруулахад шаардагдах гармони ялгарахад саад учруулагч нь стресс юм гэдгийг эрдэмтэд 1997 онд олж тогтоожээ. Түүнчлэн тарган эрчүүдийн эс боловсруулан гаргах чадвар туранхай эрчүүдийнхээс 2 дахин бага байдгийг Францчууд олж тогтоосон байна.

 

Бас нэгэн гайхмаар судалгааны дүнг Британийн “Спортын эрүүл мэнд” сэтгүүл 2013 онд танилцуулсан нь, телевиз их үздэг буюу хоногт дунджаар 20 цаг телевиз үздэг эрчүүдийн боловсруулан гаргадаг эсийн тоо телевиз огт үздэггүй хүнийхээс 44 хувиар бага байдгийг нотолсон байна.

 

Манай улсын хувьд ч олон орны эрчүүдэд тохиолдоод буй энэ асуудал нийтлэг үзэгдэл болсныг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа ба Юнимед эмнэлэг /Хуучнаар Баянгол эмнэлэг/-ийн цахим хуудсанд дурьдсанаар, лууван, ногоон сонгино, бууцай гэх мэт бета-каротин, лютейн өндөртэй ногоонууд хүнсэндээ хэрэглэдэг эрчүүдийн эр бэлгийн эсийн хөдөлгөөн 6.5 хувиар ихэсдэг байна.

 

Юнимед эмнэлгийн хувьд 2013 оны сүүлээр эр бэлгийн эсийн хөдөлгөөн, морфологи чанарыг тодорхойлдог сүүлийн үеийн аппарат суурилуулж, үрийн шингэний шинжилгээ хийж байгаа бөгөөд эс үйлдвэрлэх чадвар тань хэвийн байгаа эсэхээ шалгуулчихад илүүдэхгүй болов уу эрчүүд ээ!

 

 

 

2016-06-28 08:45

хөөх мэдмээрийн
0 0

yadag bilee
2016-06-28 09:16

hun buteeh huchtenuud ee
0 0

2016-06-28 09:52

үр тогтоох магадлал нь буурна гэсэн үг үү
0 0

2016-06-28 09:58

хүүхэд олохгүй байгаа шалтгаанаа бас эндээс хайж болох юм байна
0 0

hi
2016-06-28 10:03

uriin shingen shinjluuldeg shinjilgee une ni yamar bdag ve
0 0

2016-06-28 13:04

ээ хөөрхийс
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих