Б.Баасанжаргал: Будгаар биш эрүүл арьсаар гоёдог боллоо

Нэг бүтээгдэхүүнийг нийтэд хэрэглэдэг үе ард хоцорч байна...


Товч агуулга:

АШУҮИС-ийн багш, АУ-ны доктор, Le Beautique Spa-ийн арьс гоо заслын эмч Б.Баасанжаргалтай ярилцлаа. Тэрээр саяхан Киев хотноо Тредлифтингийн олон улсын хуралд оролцоод ирсэн юм. Тредлифтинг-Утсаар арьс өргөх технологи

 

Олон улсын тредлифтингийн хуралд оролцох үеэр монголын арьс гоо заслын салбар чухам хаана яваа мэдрэмж танд төрсөн талаар яриагаа эхлэе?

Киев хотноо болсон энэ хуралд олон орны эмч нар ирж, шинэ технологид суралцаж, харилцан туршлага солилцсон. Энэ удаагийн хурлын гол зорилго нь утсаар арьс өргөх сүүлийн үеийн технологиудыг дэлгэрэнгүй танилцуулж, 4D, anchor зэрэг олон төрлийн, полидексонон агуулсан утаснуудыг хэрхэн ашиглахыг онол практик хослуулан заасан. Манай улсын хувьд утсаар арьс өргөлт хийж дөнгөж эхэлж байна. Олон улсын туршлагаас харахад тухайн улсын цаг уурын онцлог, эмч нарын арга барил, туршлага дээр үндэслэж шинэ технологиуд бий болдог. Жишээ нь, украйн болон оросуудын арьс өргөх арга барил ондоо байдаг. Манайд утсаар арьс өргөх тухай ярихдаа зөвхөн нүүрний арьс ярьдаг. Гэтэл зөвхөн нүүр гэлтгүй гэдэсний арьс чангалах, хөх, өгзөг, суганы унжсан арьс өргөх гээд дотроо маш олон янз. Баяртай мэдээ дуулгахад бид утсаар арьс өргөх Leaf Fine Lifting технологийг бүтээгдэхүүнийх нь хамт Монголд албан ёсоор нэвтрүүлэх эрхийг авсан. Ирэх 8 сард олон улсын эмч нар ирж, Монгол хүний арьсанд хэрхэн яаж тохируулах талаар хэлэлцэж, туршлага солилцон албан ёсоор энэ үйлчилгээгээ эхлүүлнэ.

 

Арьс, гоо заслын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, залуу сайхан арьстай харагдуулах жорууд төрөл төрлөөрөө гарч байна. Энэ хирээрээ үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ ч өмнөхөөсөө эрс өөрчлөгдөж байгаа болов уу?

Le Beautique Spa-аар үйлчлүүлж байгаа харилцагчдынхаа хувьд авч үзэхэд, тэднийг дотор нь хэдэн хэсэгт хувааж болохоор байна. Тоскани косметиксийн Монгол дахь албан ёсны түншийн хувьд бид урьдчилан сэргийлэх үйлчилгээнд илүү ач холбогдол өгдөг. Манай үйлчилгээ зөвхөн насжилттай холбоотойгоор үүссэн арьсны асуудлыг шийдэхээс гадна одоо байгаа гоо сайханаа байгаа чигээр нь хэрхэн хадгалж үлдэх вэ гэдэгт анхаарал хандуулдаг. Нүүрний арьсыг өнгөлөг, гэрэлтсэн сайхан байлгахаас гадна биеийн арьсандаа анхаарах нь ихсэж. Фитнессээр олон жил хичээллэсэн ч биеийн тодорхой нэг хэсэгт нь өөх хуримтлагдаж, галбир алдсан тохиолдолд бид тэр хэсгийн галбирыг нь эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнээр засч болно. Биднийг зорин ирж буй харилцагчдын бас нэг нийтлэг шалтгаан нь нүүрний нөсөө толбо. Залуусын хувьд бодисын солилцоо, орчны бохирдлоос үүдэлтэй батга, бохирдлын эмчилгээнүүд их хийлгүүлж байна. Настай эмэгтэйчүүдийн хувьд мэдээж насжилттай холбоотой арьсны асуудлаар хандаж байгаа. Тосканигийн гол онцлог бол зөвхөн нүүрний арьс бус биеийн 360 градус үйлчилгээг чухалчилдаг. Тэр утгаараа гуя, суганы мах унжилтыг өргөх үйлчилгээ эрэлт өндөртэй байна. Өөрөөр хэлбэл бид арьс болон арьсан доорх өөхөн эдтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг хийж байна.  

 

 

Коктейл тариулах тухай яриаг түрүүн таныг харилцагчтайгаа ярилцаж байх зуур сонслоо. Уухаас гадна бас тарьдаг юм уу?

Арьс гоо заслын салбар маш эрчимтэй хөгжиж байна. Тэр ч утгаараа өнөөдөр нэг бүтээгдэхүүнийг нийтэд зориулан хэрэглэх ойлголт өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл хүн бүхэнд хэрэглэдэг бүтээгдэхүүнээс мэргэжлийн гоо сайхны салбар ахиж хүн нэг бүрт зориулсан жорыг гаргаж байна. Коктейл гэдэг маань тухайн хүний арьс, насны онцлог, мөн хувь хүний хэрэгцээг судалж, түүнд зориулан олон төрлийн бүтээгдэхүүн хольсны үндсэн дээр гаргаж авч буй жор. Коктейлийг уухаас гадна тарьж, нэвчүүлэн шингээж хэрэглэж байна. Тухайн хүний тухайн хэсэг газарт зориулагдсан онцгой жор гэсэн үг.

 

Арьс маань тарианд дасал болоод тогтсон хугацаанд хийлгэхгүй тохиолдолд өмнөхөөсөө дордчих вий гэсэн айдас бүсгүйчүүдэд байдаг?

Тэгэлгүй яахав. Энэ асуултыг харилцагчид маань байнга асуудаг. Бид олон улсын стандартаар, тогтсон протоколын дагуу бүх үйлчилгээгээ хийдэг. Тиймээс ямар нэгэн сөрөг, гаж нөлөө байхгүй. Үр дүнгийн тухайд, курс эмчилгээний 3 дахь оролтоосоо үр дүн нь бодитоор мэдэгдэж 5-6 дахь оролтоор эцсийн үр дүн гардаг. Бид бүтээгдэхүүнийхээ үйлчилгээний баталгаат хугацааг 8-12 сараар өгдөг. Жилийн дараа эргээд ирэхэд нь бидний эхний тарьсан бодисууд арьсанд хадгалагдаж байдаг учраас тухайн үед нь нэмэлтээр юу хийх вэ гэдгээ харилцагчтайгаа харилцан ярилцаж шийднэ. 40 настай хүнийг 20 настай хүн шиг харагдуулна гэж амлах нь утгагүй. Харин зогсолтгүй явж байгаа цаг хугацаан дунд гоо сайхнаа сайхан чигээр нь яаж хадгалан үлдэх тухай амлалтыг бид харилцагчиддаа бардам өгч чаддаг.

 

Та арьс гоо заслын салбарт 10 орчим жил ажиллаж байна. Монголчуудын арьс, гоо сайхандаа анхаарах хандлагад ямар өөрчлөлт гарч байна вэ?

Нэг зүйл маш тодорхой анзаарагдаж байна. Манай эмэгтэйчүүд гоо сайхан байхыг будаг шунхаар шийдэх хандлага саяхныг болтол хүчтэй байсан. Гэтэл өнөөдөр ирж үйлчлүүлж буй бүсгүйчүүд, би будаггүйгээр, эрүүл гоё арьстай харагдмаар байна гэх болж. Энэ бол гоо сайхны зах зээлд гарч байгаа маш том өөрчлөлт, зөв хандлага гэж би хувьдаа харж байгаа. Нэг хэсэг солонгос руу хуйларч мэс заслын аргаар гоо сайхнаа аврахын төлөө явсан бол одоо байгалийн, эрүүл гоо сайханд ач холбогдол өгч будгаар биш эрүүл арьсаар гоёх шинэ үе эхэллээ.

 

Энд нэг асуулт асуухгүй өнгөрч болохгүй нь. Эмчилгээний гоо сайхны үйлчилгээг эмч хийх ёстой юм уу, гоо сайханч хийх ёстой юм уу?

Гоо сайхан бол арьсны гадна талаас үйлчилдэг. Эмчилгээний гоо сайхан бол арьс руу,  бие махбодийн эд эсийн түвшинд чиглэсэн эмчилгээ. Гоо сайхныг гоо сайханчид, эмчилгээний гоо сайхныг мэргэжлийн эмч сувилагч нар гүйцэтгэх ёстой. Эмчилгээ явуулах шаардлагатай эмчилгээний нөхцөл шаарддаг. Эхнээсээ манай гоо сайхны салонууд энэ голдрил руу орж эхэлж байна. Гоо сайхан, эмчилгээний гоо сайхан гэдэг 2 салбар зайлшгүй хамтрах ёстой. Зарим улс орны  хувьд жишээлж ярихад, ботоксийг өдрийн цайны цагаар, хаана ч хийлгэж болдог. Нэг удаагийн эмчилгээний шаардлага хангаж л байвал хаана ч болно. Харин шинэ тутам хөгжиж байгаа манайх шиг газруудад бол мэргэжлийн төвшинд хийх ёстой. Хэт чөлөөтэй тавьчихвал, мэргэжлийн бус хүмүүс гоо сайхныг гэмтээнэ, цаашлаад энэ салбарын нэр хүнд унах аюултай. Тиймээс эмчилгээний гоо сайхныг зориулалтын орчинд, мэргэжлийн эмч, сувилагч нар хийх ёстой.

 

 

zochin
2016-07-07 10:47

tanaih haana bdag ochij uzuulbel haana ve emch ee
10 8

2016-07-07 11:19

het buddag huuhnuud unshaasai aimar humsugtei humuus
0 3

2016-07-07 12:16

миний бодлоор манайхан арьсны тариаг хиймэл хүүхнүүд хийлгэдэг гэж маш буруу ойлгодог. энэ бол мэс засал биш эрүүл байхын тулд биeэ торддог хүн шиг арьсандаа хэрэгтэй зүйлсийг нь өгч байгаа ойлголт. эхлээд энэ буруу ойлголтоо засах хэрэгтэй
3 0

2016-07-07 13:19

taria tariulah dundaj une hed bdag ve?
3 1

Baskad
2016-07-07 14:22

Baaskadaa amjilt huseye
0 0

Profile
2016-07-07 14:45

Baasanjargal emchtei 7011-7079 utsaar holbogdooroi
0 0

hi
2016-07-08 19:30

amjilt huseye bagshdaa
0 0

Nar
2016-07-17 13:46

hun uuruu uurtuu l goy bvl boloo sh de budmal bnu, humsug zursan bnu hend hamaatai yum be hunii heregt hundlungus oroltsoj hel amaa biluudej bdga boliosoi bilee
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих