Уучлал гуйх ухаан тэдэнд бий

Аюулыг зөөллөх арга буюу Уучлал гуйх соёл


Товч агуулга:

  • Шийдвэрийн уучлал гуйлт уу, сэтгэлийн уучлал гуйлт уу?

Уучлаарай гэдэг үг уруул давахдаа удаан ч улстөр, нийгмийн зүтгэлтнүүдийн хувьд ухаантайгаар энэ үгийг ашиглаж чадсан тохиолдолд аюул эсрэгээрээ боломж болон хувирах магадлал өндөр байдаг. Ялангуяа улстөрийн хүрээнд уучлал гуйж, хариуцлага өндөртэй гэдгээ харуулах соёл Япон, Солонгост бүрэн төлөвшсөн. Харин манайд уучлал гуйсан тохиолдол улс төр, урлаг соёлын хүрээнд хэдэнтээ гарсан ч эерэгээр эргэсэн нь цөөн. Гэхдээ энд онцлон хэлэхэд зарим тохиолдол нь шүүхийн шийдвэр гарсны дагуу буюу журам зааврыг биелүүлсэн шинжтэй уучлал гуйлт байв. Уг нь уучлал гуйх нь албадлагаар хийдэг зүйл биш.

 

О. Магнай ард түмнээс уучлал гуйв

Хэзээ: 2013 оны 9-р сарын 2

Шалтгаан: ШӨХТГ-ын дарга О.Магнай 600 төгрөгөөр нийтэд үйлчилдэг байсан такси компаниудын таксиг эхний километрт 1500 төгрөгөөр, дараагийн километрт 1000 төгрөгөөр явуулах шийдвэр гаргасан.

Уучлал гуйсан нь: “Бид яаран шийдвэр гаргаж, тухайн шийдвэрээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд зарласан явдалдаа ард түмнээсээ уучлал гуйж байна”


 

М.Наранбаатар УИХ-ын даргаас уучлал гуйв

Хэзээ: 2015 оны 2-р сарын 6

Шалтгаан: “МҮОНРТ-ийн 2015 оны төсвийг танасан. Гэтэл УИХ-ын энэхүү шийдвэрийг мушгин гуйвуулж, хувийн өш хонзонгоор асуудалд хандаж байна гэж гүтгэсэн”, “2014 оны 12-р сарын 26-ны өдөр УИХ-ын чуулган дээр хийсэн миний залруулгын агуулгыг буруутган өөрийнхөөрөө тайлбарласан”, “Надтай ямар ч холбоогүй зарим хэвлэл мэдээллийн байгууллагыг УИХ-ын даргын үйл ажиллагаатай холбосон”, “М.Наранбаатар тэргүүтэй МҮОНРТ-ийн удирдлагад хандан хэлсэн шүүмжлэлийг гуйвуулж ард түмнийг доромжиллоо” гэж бодит байдалд үл нийцэх гүтгэлгийн шинжтэй мэдээллийг олон нийтэд тараасан” хэмээн УИХ-ын дарга З.Энхболд гомдол гаргасан юм.

Уучлал гуйсан нь: М.Наранбаатар уучлал хүссэн захидалдаа “Хоолойд торсон үгээ би залгиж чадаагүй юм. Туйлын үнэн гэж үгүй бөгөөд үнэн гэдэг харьцангуй ойлголт гэдгийг та бид мэднэ. Танаас Их Хурлын даргын хувьд биш жирийн эр хүний чинь хувь уучлалт гуйж байна” гэжээ.


 

Ш.Доржсүрэн дуучин Д.Болдоос уучлал гуйв

Хэзээ: 2013 оны 12-р сарын 19

Шалтгаан: Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Би дурламаар байна” дууныхаа клипийг гаргаж  “UBS Music Video Awards-2013” наадмаас шилдэг эвлүүлэгч график, дизайн, шилдэг продюсерын шагнал хүртсэн ч энэ нь тун удалгүй “хулгайн” клип болох нь нотлогдсон. Уг клипийг “DOZ” энтертайнментийн Ш.Доржсүрэн хийсэн юм.

Уучлал гуйсан нь: Ш.Доржсүрэн хийсэн клипнийхээ талаар тайлбар хийж, дуучин Д.Болдоос уучлал гуйжээ.Тэрбээр клипний төгсгөлд гардаг шил хагарч, хана цуурдаг хэсгийг л хуулбарласан гэжээ.


 

Г.Ганбаяр Э.Бат-Үүлээс уучлал гуйв

Хэзээ: 2015 оны 11-р сарын 26

Шалтгаан: Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр 2014 оны 1-р сарын 23-ны өдөр хуралдсан НИТХ-ын ээлжит чуулганы индрээс мэдэгдэл хийх үеэрээ “Багшийн дээдийн автобусны буудлын дэргэдэх Сонор плаза гэх барилгыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өмч”, “Хотын дарга Хандгайтад 5 тэрбумын хаусанд амьдарч байна...” гэх зэргээр гүтгэлгийн чанартай үндэслэлгүй мэдээлэл тараасан.

Уучлал гуйсан нь: НИТХ-ын ээлжит 31-р хуралдааны үеэр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр нийслэлийн Засаг даргын талаар үндэслэлгүй, худал мэдээлэл тарааж, гүтгэснээ хүлээн зөвшөөрч албан ёсоор уучлалт гуйжээ.


 

МҮОНТ Б.Насанбаяраас уучлал гуйв

Хэзээ: 2015 оны 2-р сарын 24

Шалтгаан: МҮОНТВ-ийн ММ агентлагаас бэлтгэн хүргэдэг “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн 2014 оны 2-р сарын 12-ны мэдээллээр БСШУЯ-наас хэрэгжүүлж буй шинэчилсэн хөтөлбөрөөр  ЕБС-ийн сургалтын хөтөлбөрөөс уран зохиолын хичээлийг хассан мэтээр мэдээлсэн. СБТГ-ын дарга Б.Насанбаяраас авсан ярилцлагаа гаргахдаа түүний яриагүй зүйлийн талаар болон бодит байдалд нийцээгүй мэдээлэл түгээж  олон нийтэд буруу ойлголт төрүүлсэн.

Уучлал гуйсан нь: МҮОНРТ-ийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 9.3-д “Олон нийтийн радио, телевизээр худал ташаа мэдээлэл хийгдсэн нь нотлох баримт, материалаар тогтоогдвол олон нийтийн радио, телевиз залруулга хийх үүрэгтэй” гэж заасны дагуу БСШУЯ-ны бодлогыг гуйвуулсан мэдээлэл олон түмэнд хүргэсэндээ БСШУЯ болоод газрын дарга Б.Насанбаяраас  МҮОНТВ уучлал хүсчээ.


 

Э.Бат-Үүл Өвөрмонголчуудаас уучлал гуйв

Хэзээ: 2015 оны 2-р сарын 24

Шалтгаан: Бурхан Халдун ууланд хадаг барин мөргөхөөр явсан урд хөршийн иргэдийг хэсэг монгол залуус албадан зогсоож, харийн хүнийг гаргахгүй хэмээн тэдэнтэй зүй бусаар харилцсан гэрэл зураг, видео бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм.

Уучлал гуйсан нь: Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Өнгөрсөн өдрүүдэд фэйсбүүк, цахим сайтуудаар Бурхан Халдун ууланд  жуулчилж явсан Өвөрмонгол иргэдийг хэсэг монгол иргэд албадаж нэлээд зохисгүй үйлдэл гарган хууль зөрчиж, бүдүүлэг авирласан байна. Би үүнд та бүхнээс хүлцэл өчин уучлал гуйхаар өнөөдөр уулзаж байгаа юм. Энэ үйлдэл бол үнэхээр зохисгүй, бүдүүлэг явдал болсон”.


 

Г.Майцэцэг Д.Бадамаас уучлал гуйв

Хэзээ: 2015 оны 9-р сарын 22

Шалтгаан: "Exclusive"-ийн захирал Г.Майцэцэг, Хан-Уул дүүргийн татварын албаны дарга Д.Бадамыг үндэслэлгүй татварын торгууль ногдуулсан гэх мэдээллийг олон нийтэд түгээсэн юм.

Уучлал гуйсан нь: Г.Майцэцэг Хан-Уул дүүргийн татварын албаны дарга Д.Бадамыг хуралтай байх үеэр цагаан хадаг барин орж “Өмнө нь болсон хар муу зүйлсийг ингээд мартацгаагаад эвлэрье” гэжээ.

zochin
2015-12-09 13:21

Ganbayar Maitsetsegtnuud hol yavahgui gedgee oilgomoor yum
1 0

zochin
2015-12-09 14:52

setgeleesee guisan ni hovor l bh da
0 0

batuul
2015-12-09 18:35

batuul l setgeleesee guisan bh
1 1

hi
2015-12-09 21:32

uuchilj amidarsan ni deer ee ene hatuu shiruun tsagt
1 0

8
2015-12-11 07:17

boldiin clip bol arai arai
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих