Тэргүүлэгч байр суурь чиний гарт орсон бол

Бялууны хамгийн том зүсэм чамд оногдоно


Товч агуулга:

  • Салбараа бүхлээр нь хөгжүүлэх боломж
  • Өрсөлдөгчийнхөө тухай бодохоос татгалз
  • Салбарын амжилт чамаас хамаарна

Тэргүүлэгч байр суурь үнэхээр л чиний гарт орж чадсан бол өрсөлдөгчийнхөө тухай бодохоос хэсэг зуур татгалз. Учир нь чамд зөвхөн өөрийн гэсэн тодотголтой зүйлээ өсгөж, хөгжүүлэхээс илүүтэй олон жилийн турш өрсөлдөж, зовлон жаргалыг нь мэдэх болсон салбараа бүхлээр нь хөгжүүлэн чиглүүлэх боломж гарлаа.

 

Өрсөлдөгч рүүгээ өгөх дараагийн цохилтын тухай бодохын оронд томоор сэтгэж, салбараа бүхэлд нь хөгжүүлж, ашиг үйлдвэрлэх дараагийн алхмуудаа зоригтойгоор хий. Салбар бүхэлдээ хөгжиж, зах зээлд эзлэх хувь хэмжээ өссөн тохиолдолд хамгийн том хувь хэмжээг эзэмшиж буй чамд бялууны хамгийн том зүсэм оногдоно.

 

Ялангуяа олон нийтэд хандсан зар сурталчилгааны агуулгаа энэ чиглэлд хандуулснаар ажил эхэлнэ. Америкийн “Сүүгээ уусан уу?” алдарт кампанит ажил салбараа бүхэлд нь хөгжүүлэх чиглэлд хийгдсэн төгс жишээ.

 

Сүү уух нь эрүүл мэндэд тустай гэсэн агуулгыг Америкийн нийгэмд тэр аяар нь байршуулж чадсан нь зөвхөн сурталчилгаа гаргагч компанийн ашиг орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй сүү үйлдвэрлэгч хэн бүхнийг оргил өөд хөтөлсөн. Түүгээр ч зогсохгүй ус, ундаа үйлдвэрлэгчдийн зах зээл рүү өнгийж, тэднийг ч мөн багагүй сандаргаад авсан.

 

Хэрвээ чи авьяас чадвар нь ид үнэлэгдэж буй зураач, бас ч үгүй зурсан зургийнхаа үнэлгээ болон худалдсан зургийнхаа тоогоор тэргүүлж буй нэгэн бол хувийн тоглолт хийж, өөрийгөө дөвийлгөн хэвлэлд ярилцлага өгөхийн оронд амжилттай явж буй томоохон компаниуд ажлын өрөөндөө үнэтэй зураг худалдан авах нь ихэссэн талаар ярь. Уран зураг оффисийн ажилтнуудын ажлын бүтээмжид хэрхэн нөлөөлөх болон гарч болох эерэг үр дүнгийн талаар ч мөн хангалттай мэдээлэл өг.

 

Ингэснээр оффистоо уран зураг өлгөгсдийн тоо нэмэгдэж, чиний төдийгүй зураачдын үнэлэмж, орлого тэр хэрээр өсч салбарын чинь амжилт чамаас, чиний амжилт салбараас чинь шууд хамаарч эхлэх сайхан үе ирнэ.

zochin
2015-12-10 11:21

manaih shig jijig zah zeeld hudlaa shde hunii umnuus shataad duusah bh da
0 0

555
2015-12-10 17:09

Suugee uusan uu Suu hulgailsan yum bn shde
0 0

2015-12-11 07:19

manaih jijig tismaa neg salbariinhan hamtrah heregtei
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих