Ажлаа муулах дон

Брэндийг төлөөлөх төлөөлөгч нь ажилтан


Товч агуулга:

  • Ажилтан-Брэнд төлөөлөгч
  • 24/7
  • Анхаар

Ажлын цаг албан ёсоор өглөө 09.00 цагт эхэлж үдэш 18.00 цагт өндөрлөдөг. Долоо хоногийн 40 цагийг өнгөрөөх бидний ажлын арга барил өөр өөр.

Ёооё маргааш яаж босно оо! Салгалаад л нэг юм явдаг байх даа. Тав дахь өдөр хурдан болоосой...Энэ мэтчилэн албадлагаар ажил хийгсдийн амны уншлага гүйцэгдэхгүй.

Брэнд ярих дуртай болсон бидний өнөөгийн амьдрал дунд “Ажилтан бол брэнд төлөөлөгч” гэсэн тодорхойлолт байгууллагын харилцааны амин чухал зүйл болон хөгжиж буйг сануулах хэрэгтэй болж. Учир нь удирдлагуудынхаа хувь хувьсгалын нууц, харилцагчийнхаа ааш аяг, амрагийн явдал, хүний нөөцийнхөө өөрт нь тавьсан “тэнэг” гэх шаардлагыг талаар нэг хашгичин ярьдаг, ажлаа муулах донтой ажилтнуудыг Улаанбаатарын уушийн газруудын алинаас нь ч олоод, яриаг нь бүрэн эхээр сонсчих боломжтой.

Брэнд гэдгийг товчхондоо амлалт, баталгаажуулалт, итгэл үнэмшлийн гурамсан холбоо гэж тайлбарладаг. Брэндийг төлөөлөх төлөөлөгч нь ажилтан. Энд албан тушаалын ялгаа зааг, нас, хүйс огт хамаагүй. Үйлчлэгч, дарга, өлгүүрчин, менежер аль нь ч байлаа, ажлаа юу гэж ойлгодог нь, брэндээ яаж илэрхийлдэг нь чухал.

 

Ажилтан-Брэнд төлөөлөгч

Ажилтан бол брэнд төлөөлөгч гэдгийн цаад учир шалтгаан нь  Нараа, Сараагийн А компанид хийж буй ажил, хөдөлмөрийн хуулинд заасан 7 хоногийн 40 цаг, А компанийн ажлын байраар хязгаарлагдахааргүй асар өргөн цар хүрээтэй болсон явдал юм. Өөрөөр хэлбэл Нараа, Сараагийн хаана шоудах, хэнтэй нөхөрлөх, юу идэх, хаанаас худалдан авалт хийх нь А компанид маш ихээр хамааралтай болж байна. Тэр битгий хэл орой орондоо ороод эхнэртэйгээ, нөхөртэйгээ ярих яриа хүртэл компанид далд утгаараа хамаарч байна. Жишээ дурьдахад, ажлын ачаалал ихтэй нэрээр эхнэр нь байнга оройтож, гэртээ хар шөнөөр орох болсон нь  нөхрийн дургүйг олонтоо хүргэж, эцэс сүүлд нь эхнэрийнхээ даргыг барьж авч, боолын хөдөлмөр эрхлүүлэгчээр дуудан, зодох жишээтэй. Эхнэрийн ажлынхаа талаар гэртээ түгээж буй  сөрөг мэдээлэл, үйлдэл хэрээс хэтэрсэн нь эцэстээ зодоон болж буй нь энэ. Энэ мэтчилэн байгууллагын эерэг, сөрөг мэдээлэл түгээгчид хаа сайгүй инээж ханиаж, ажил дуусаа л бол эрх чөлөө ханхлуулж, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргээстэй.

 

24/7

Ажлын 8 цагтаа багтаж хөөрхөн сайхан харагдаж, харилцагч болон даргынхаа өөдөөс хайлсан тугалга мэт харьцаж л байвал болоо гэсэн ойлголт улам бүр өрөөсгөлжсөөр. А компанийн ажилтан билээ би гэсэн цаасан малгайгаа ажлын цаг дуусмагц шидэж, авир ааш нь өөрчлөгдөгсдийг хүний нөөц таашаахаа больсон үе. Тиймээс гадаадын мундаг сургуулийн дипломаас гадна, хэнтэй найзалдаг, хобби нь юу болох зэрэг ажлаас гаднах 16 цагийн амьдралыг тань сонирхож сошиал сүлжээн дэх байр сууриар тань хүний нөөц таныг дүгнэх нь элбэг болсон. Тиймээс та А компани өмнөө ямар зорилго тавьсан, тэр хэмжээнд сэтгэж, тэр соёлоор амьсгалах учиртай.

 

Анхаар

Хүний нөөц ямар хүнийг сонгодоггүй вэ? Нууцын жагсаалтын нэлээд дээгүүрт өмнөх ажил олгогчоо муулагсад ордог. Учир нь өмнөх ажлаасаа яагаад гарах болсон талаар асуухад, байж болох бүхий л зовлон бэрхшээл, муу муухай, тэр битгий хэл хуучин даргыгаа тарган бүдүүн, арчаагүйгээр нь гоочлох энүүхэнд. Ажил олгогчоо бодох санах зүйлгүйгээр муулагсдын дадлыг тэд засаж чадахгүй, дараа нь өөрсдөө ийм байдалд орно гэдгээ маш сайн мэддэг.

Ажлаас үүдэлтэй бухимдал үүсэхийг алийг тэр гэхэв. Гол нь хувь Нараа, Сараагаас чинь гадна өмнөө асар том зорилго тавьсан А гэдэг компанийн нэр хүнд чамд дайгдаж байгаа гэдгийг байнга сана.

Ажлаа муулах дон туссан нөхдөд сонголт өргөн, боломж дүүрэн нийгэмд амьдарч буйг нь сануулаад чадалтай бол заавал хэн нэгэнд дээрэлхүүлж, компаниа муулан байж цалингийн төлөө зүтгэх нь хэтэрхий өрөвдөлтэй, хэн нэгнээс хамааралтай хайран залуу нас биш үү!

zochin
2015-12-11 09:11

udirdlaguudiinhaa payangaar hov hij hool hij zugaatsdag humuus heterhii olon bolson doo
0 0

zochin
2015-12-11 09:27

nogoo talaar company bas company shig bh heregtei. Udairdlagiin handlagaas mash ih zuil hamaarah bhoo
3 0

2015-12-11 09:35

uuruu yugaa yariha de ene uitgartaoi amidral dund ajlaa ajliinhaa ergen toiron doh hov jivee l yarihgui bol
0 0

2015-12-11 10:10

Ajilaa hiij chaddag huniig uneldeggui gazar bn aa doloo honog bureer eldev yanziin tailan medee deer eldev tusul ntr geed amidarch amjihgui deerees ni amjirgaand hurehgui tsalin ugdug terneesee baahn alban yosnii suutgalaas gadna eldev surgalt seminariin mungiig 100 zuugaar ni avna tgher hun yaaj amidrah ve bas boloogui udur bur oroi 9 10 hurtel ajillaasaar tuhai hun ni yadarna tuldana tged ugluu hotsrono hotsorson gj bas hasna iluu suule gj 1 ch tug uguhgui bh jisheenii amraltiin udruur gnt 1 dehiin ugluuu iim ch tailn heregtei gej utasdaj nehne ene bodit zuil baiguulaagiin neriig harin bichsengui
3 0

zochin
2015-12-11 14:25

tom company ajiltnuud bol shal ondoo shde andashgui culture ni shal ondoo
0 0

nice
2015-12-12 09:23

bid company soyold suraltsah tsag bolson. darga ni ch ter ajiltan ni ch ter
1 0

2015-12-14 23:53

ee tegeel andashgui hov jiv yaridag hetsuu nuhdudig hezee hen avah ve gedeg ni todorhoi shde
1 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих