Сонгуулийн менежерүүдэд сонордуулах 5 кино

Урвагч хаанаас урган гардагийг The Ides of March үзүүлнэ


Товч агуулга:

Кино урлагт улс төрийг тэр дундаа сонгуулийг хошин байдлаар үзүүлэхийг хичээдгийн тод томруун жишээ нь улс төрийн сонгууль, кампанит ажлын талаар өгүүлсэн, чухалд тооцогдох таван киноны дөрөв нь инээдмийн киноны төрөл зүйлд багтаж байгаа явдал юм.

 

1. WAG THE DOG

1997 онд дэлгэцнээ гарсан энэхүү киноноос сонгуулийн менежерүүд, нэр дэвшигч нь сонгуулийн өмнө таагүй зүйлд  нэр холбогдсон тохиолдолд олон нийтийн анхаарлыг хэрхэн өөр тийш нь сарниулах боломжтойг үзэх болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэр дэвшигч нь секс скандал үүсгэж, түүнийг нь засаж залруулахаар ажиллах Роберт Де Ниро, Дастин Хофман нарын гол дүрд нь тоглосон Wag the Dog кино АНУ-ын ерөнхийлөгчийг суудлаас нь буулгасан алдарт Моника Левинскийн адал явдлаас нэг сарын өмнө дэлгэцэнд гарснаараа цаг үеэ мэдэрсэн гэмээр гайхамшигтай амжилт олсон кино.

 

 

2. ELECTION

1999 онд дэлгэцнээ гарсан энэхүү кино ахлах сургуулийн ангийн даргын сонгуулиар дамжуулан улс төрийн сонгуулийг шоглон шүүмжилсэн инээдмийн кино. Сонгуульт ажил хэрхэн явагддагийг А-аас нь эхлэн суралцагсад үзэхэд буруудахгүй.

 

 

3. THE IDES OF MARCH

2011 онд дэлгэцнээ гарсан энэхүү киноноос сонгуулийн менежерүүд, урвагч хаанаас урган гардагийг үзэж болно. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгааны ажилд дайчлагдсан залуухан менежер Рян Гослингт тохиолдсон улс төрийн бараан түүхийг өгүүлсэн энэхүү киноны гол дүрд Жорж Клуни тоглосон ба тэрээр энэ киноны найруулагч, зохиолч, продюсерийн үүргийг давхар гүйцэтгэсэн юм.

 

 

4.THE CAMPAIGN

Хойд Каролина мужийн Конгрессийн сонгуульд нэр дэвшигчдийн хоорондын өрсөлдөөнийг хошин байдлаар үзүүлсэн уг кино 2012 онд дэлгэцнээ гарсан. Сонгуулийн менежерүүдэд, зарим талаар хэтрүүлэгтэй ч тойрог доторх өрсөлдөгчтэйгээ хэрхэн нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж болох талаар авууштай санаанууд харагдаж болох талтай.

 

 

 

5.OUR BRAND IS CRISIS

Өнгөрсөн жил дэлгэцнээ гарсан Боливийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын тухай өгүүлэх уг кино цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүйг сонгуулийн менежерүүдэд сануулахуйц кино. Сонгууль дууслаа, чи хэн ч биш... Гол зангилаас нь товчхондоо ингэж тайлагдах уг кино сонгуулийн стратегичийн гүйцэтгэх үүргийг илүүтэй тодотгосон.


2016-06-21 09:57

The ides of march tasarhai
0 0

2016-06-21 12:06

songuuli ehelj bhad helehguu yasiim be
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих