22 НАСТАЙ ТЭРГҮҮН ХАТАГТАЙ

Бусдын насан туршдаа урсгах нулимсыг нэгмөсөн урсгаж орхисон...


Товч агуулга:

Монгол Улсад хийх албан ёсны айлчлалаа өнөөдөр эхэлж буй БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гынхегийн намтар бусдынхаас тэс өөр. АНУ-ын ерөнхийлөгч Жимми Картертай хэлэлцээрийн ширээнд сууж явсан хорин хэдхэн настай охины туулсан зовлон даанч их.

 

Ширхэг будаа өлссөн хүнд ямар амттай байдгийг нүдэнд харагдтал бичсэн солонгосын лидерүүдийн нийтлэг намтраас түүнийх тэс ондоо. Учир нь түүнд 18 жилийн турш ерөнхийлөгчийн охин хэмээх цол гуншин хадаатай явсан нь нэг талаар өнөөдрийн өндөрлөгийнх нь бат суурь болсон гэж хэлж болох ч нөгөө талаар бууны суманд оногдон, олны нүдэн дээр цусаа асгаруулан өнгөрсөн ижий, аавынх нь үхэл, хожим баруун хацран тус газраа гүн хутгалуулан, үхээд сэхсэн өөрийнх нь өр өвдөм түүхүүдийн эхлэл байсан юм.

Тэр эрх мэдлийн дээд хязгаараас доод хязгаар луу нам унасан ч бяцарч, бөхийлгүй босч ирсэн гайхалтай тэвчээртэй эмэгтэй. Хөх ордонд хүүхэд ахуй цагаасаа заларсан ч хүнээс илүү гарах давуу талыг ерөнхийлөгчийн охин гэдгээрээ бий болгох ёсгүйг байнга сургаж ирсэн ижийнхээ үгнээс гарч үзээгүй  Пак Гынхед ирсэн эхний цохилт нь Хойд Солонгосын захиалгаар хийгдсэн гэх захиалгат халдлага, үг хэлэхээр индэрт зогсох аавыг нь бус тайзнаа сууж байсан ижийг нь дайрсан явдал байсан юм. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр Франц орныг зорьж зургаахан сар болоод байсан Пак Гынхег ижийнх нь үхлийн тухай хар мэдээ хар хурдаар нь гэр лүү нь буцааж бас хар залуугаар нь тэргүүн хатагтайн суудалд суулгасан юм.

 

 

22 настай тэргүүн хатагтайн суудалд заларсан тэр ерөнхийлөгч аавынхаа гол түшиг нь байж солонгосын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, электроникийн инженер мэргэжлээр суралцан, сургуулийнхаа шилдэг оюутан болон төгсөж ижийгээ баярлуулж байсны хувьд Солонгос улсад  анхны Шинжлэх Ухаан Технологийн Хүрээлэн байгуулахад ерөнхийлөгч аавдаа хамгийн ихээр нөлөөлсөн. Өдгөө БНСУ техник технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэхэд энэ хүрээлэн онцгой үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой.

1979 оны 10-р сарын 26-нд түүнд дараагийн цохилт ирсэн нь "Ерөнхийлөгч таалал төгсчээ" гэсэн мэдээ... “Аав ээж хоёрыгоо хоёуланг нь бууны суманд оногдож, цусаа асгаруулан үхсэн гэж бодохоор энэ хорвоо даанч энэрэлгүй санагдаж байв. Хувцасны улаан толбыг арилгах гэж угааж суухдаа бусдын насан туршдаа урсгах нулимсыг би нэгмөсөн урсгаж орхисон болов уу” гэж эцгийнхээ цусанд будагдсан улаан зангиаг угаан суухдаа тэрээр өгүүлсэн байдаг.

Хөх ордонг орхин гарсны дараах хэсэг хугацааны нам гүм амьдралаа тэрээр, “Өндөр ууланд өсгийтэй гуталтай доголж явснаа, хөлөнд амар уулын гутал өмссөн юм шиг л байлаа” гэж зүйрлэсэн байдаг. Харин түүний улс төрд эргэн ирэх нь шалтгаан нь 1997 онд БНСУ-ыг нөмөрсөн Валютын хямрал байлаа. “Яаж босгосон улс билээ. Яахаараа ийм амархан нурдаг билээ” гэсэн харуусал түүнд өөрийн эрхгүй төрж, эргэлт буцалтгүй улс төр лүү орсон гэдэг.

 

 

Энэ тухайгаа тэрээр “Би улстөрч Пак Гынхегийн замаар замнахаар зориг шулуудсан юм. БНСУ-ын хөгжлийн төлөө үлдсэн амьдралаа зориулахаар шийдсэн. Миний давах ёстой уул хичнээн бартаатай байсан ч хойш суухгүй, бэргэж халгахгүй гэж шийдээд улс төрд хөл тавьсан юм” гэжээ.

Солонгост Сургууль Төгсөгчдийн Холбооны санаачлагаар 2013 онд монгол хэлнээ орчуулагдан, худалдаанд гарсан даруйдаа дууссан “Цөхрөл намайг хатуужуулж, Найдвар намайг урагшлуулдаг” номыг түүний айлчлалтай холбогдуулан  дахин хэвлэжээ.

Дашрамд дурьдахад, Пак Гынхегийн хувьд энэ удаагийн айлчлал нь Монгол руу хөлгийн жолоо залж буй анхны тохиолдол биш юм. Тэрээр өмнө нь Монголын сайхан оронд 2 удаа ирж байсан ба 2009 онд ажил хэргийн шугамаар түүнийг ирэхэд нь үүдэндээ удтал хүлээлгэн буцаасан манай нэгэн төрийн түшээ, Пак Гынхег ийнхүү  ерөнхийлөгч болон эргэж ирнэ гэж зүүдлээ ч үгүй биз ээ!

 


 

2016-07-17 01:20

yamar uruvdmuur yum be
0 1

2016-07-17 09:35

2007 ond solongos hel der unshik bla gaihaltai emegtei
0 0

2016-07-17 10:57

yamar teneg ni tegj uudendee huleelgesen bol doo. say asem uzej bhad ene emegteig yamar unjgar yum be de gej harsan chin unshaad bur hachin bolloo
3 0

Ямар мундаг юм бэ гайхалтай
2016-07-17 11:02

Ямар мундаг юм бэ
1 1

Tsetse tse
2016-07-17 11:04

Ямар мундаг юм бэ
0 0

2016-07-17 11:32

Үнэхээр хайрлаж бишрэм шүтмээр эмэгтэй манай улстөрчдөд түүнээс сурах юм их бий
2 0

мундаг гайхалтай удирдагч
2016-07-17 11:53

Сараа
0 0

2016-07-17 12:17

ene nom hedeer zaragdaj bga ve
2 4

ном
2016-07-17 12:29

ном хаанаас авах вэ
0 0

2016-07-17 12:29

номын дэлгүүрүүдэд байгаа юу
0 0

nomiig ni xaanas avax ve
2016-07-17 12:55

Nomiig xaanas avax ve
0 0

Ebi
2016-07-17 13:34

Ebigiin ner hund suga usluu duu
1 0

q_lovely69@yahoo.com
2016-07-17 18:59

2013 онд хэвлэгдээд худалдаанд дууссан байсан. Түүний монголд хийх айлчлалтай холбогдуулж дахин хэвлэгдэж худалдаанд гарсан гэнэ. Номын дэлгүүрүүдэд байгаа байх.
0 0

Eh oronch
2016-07-17 19:00

Uudendee huleelgej hund surtal gargasan ter novsh hen be
0 0

2016-07-17 22:37

Mundag yumaa
0 0

5000
2016-07-17 22:38

Mundag
0 0

ном зарна
2016-07-30 19:18

УИД -н Мажестикт 20к гэж байна лээ, саяхан аваад 2 хоногт уншаад дуусгасан
1 0

2016-07-30 21:05

iim tuuhtei hun bsimu
0 0

2016-07-30 23:26

nomoo 10r zarchih
0 0

ц
2016-08-13 01:06

мундаг эмэгтэй номийг уншаарай
0 0

ц
2016-08-13 01:09

хүүхдүүддээ уншуулаарай маш их юм бодогдно
0 0

Гаднаа гяланцан Дотроо паланцаг
2016-12-04 18:06

Огцоржээ
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих