Амьдад нь мэддэггүй байсан хүний араас харамсахын учир...

Сүмбээгийн сүүлийн үг “завь ирлээ”, “завьтай хүмүүс байна”...


Товч агуулга:

  • Монгол Улсын байгаль орчин, ан амьтдын төлөө гэсэн нэгэн халуун зүрх зогсчээ

Нулимс асгарч, зүрх зүсэгдэж байна... Ямар олон хүнийг яасан чимээ аниргүйгээр хороодог болчихсон юм. Дэлхий дахинд сүүлийн хэдхэн өдөр бөмбөгдүүлж, буудуулж амьдралаа дуусгуулж байгаа энэ олон зуун амиас Монголын төлөө гэсэн нэг халуун амь тасарсан мэдээ чин сэтгэлээсээ харамсал төрүүлэв.

Өнгөрсөн цаг дээр төрсөн, төгссөн он нь бичигдэж байгаа Төмөрсүхийн Лхагвасүмбэрэл гэх байгаль хамгаалагч залуугийн инээмсэглэл сэтгэлээс гарч өгөхгүй...Эвдрээгүй хүүхэд зангаараа, ээждээ эрхэлсэн хэвээрээ байсан тэр залуугийн зургийг байн байн харж, эмгэнэлийг нь ахин дахин уншлаа. Ирвэс хамгаалах сангийн хамт олон, удирдах зөвлөлөөс гаргасан эмгэнэлийн үгс тэр чигтээ харуусал, бас бухимдлыг мэдрүүлэв. Тэр бухимдал нь арчаагүй байна, ажлаа чин сэтгэлээсээ хийж байгаа хүнээ хамгаалж чадахгүй байна, сайхан хөвгүүнээ алдлаа даа, Монгол Улс гэсэн аястай. Тэгч их харуусал “үнэртсэн” эмгэнэлийг өмнө нь харж байсан ч билүү. Монгол Улсын байгаль орчин, ан амьтдын төлөө гэсэн нэг халуун зүрх зогсчээ.

Лхагвасүмбэрэл Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нурууны цоохор ирвэсийн урт хугацааны судалгааны төвийн менежерийн ажлыг үнэн зүтгэлээр гарамгай сайн хийж байлаа. “Говийн зэрэглээ” киноны “ангийн үнэмлэхээ гаргаад аль” гээд л сүрийг үзүүлж, үнэнийг илчилдэг ангийн байцаагчийн дүр сэтгэлд бууна.

Гадаад, дотоод хамт олных нь дууддагаар Сүмбээ ажилдаа махруу, тэндхийн уул ус, ан амьтдыг хамгаалах гэж  уул уурхайнхантай үзэлцэж өгдөг байж. Мань эр өрөм тавиулахгүй, ирвэс үргэчихнэ гэдгээс эхлээд Тостын нурууг тусгай хамгаалалтад авах судалгааны ажлыг хийж, уул уурхайнхны дургүйг хүргэдэг ганц хүн нь байжээ. Тэрнээсээ болж гурван удаа халдлагад өртөж, дарамтлуулсныг аав нь хүүгээ нутаглуулсан өдрөө “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа тодорхой дурьдсан байна.

 

Эхнийх нь:

2014 оны тавдугаар сард Улаанбаатар хотод “Залуучууд” зочид буудлын ойролцоо явж байхад нь үл таних дөрвөн залуу дайрч хоолой руу нь болон гарыг нь хутгалсан байна.

 

Хоёрдахь нь:

2015 оны нэгдүгээр сард V сургуулийн ойролцоо явж байхад нь жийп машинд хүчээр суулган авч явсан байна. Ингэхдээ түүний толгойд юм углан мэдэхгүй газар аваачиж дарамталж заналхийлжээ. Тэдгээр хүмүүс  “Чи хөдөө байхдаа их том юм ярьдаг бацаан. Хөдөө ч, хотод ч бидний гараас чи хаашаа ч мултрахгүй” гэж. Ингэж шөнийн хоёр хүртэл дарамтлуулсныхаа дараа Хөвсгөлд гэртээ очиж ээжийнхээ хажуунаас холдож чадахгүй 14 хоносон байдаг.

 

Гуравдахь нь:

2015 оны дөрөвдүгээр сарын 30-нд мотоциклтойгоо Өмнөговь аймгийн Тостын нуруунд судалгаа хийж явахад нь багтай хоёр хүн толгой руу нь цохиж ухаан алдуулаад гурав хутгалсан байна.

Ээлж дараалан ийнхүү дарамтлуулж байхад цагдаа юу харж, ямар эрэн сурвалжлах ажил хийсэн юм бэ?. Хавиар нэг нэрээ дуурсгасан балмад танхай этгээдэд ч Сүмбээд тохиолдсон шиг олон удаа хутгалуулсан нь ховор байх. Хаанаас ч энэ хэргийн сэжүүрийг олж болмоор...

Хөвсгөл нуураас амьгүй олдсон хойно нь цагдаа яаж ажиллаж байгааг нь төр түмэн нүдтэй, төрийн тэргүүн хоёр нүд чихтэй байдаг бол сонсмоор байна! Эхлээд амиа хорлолт шахуу юм ярьж байсан. Талийгаач 2015 оны 11 дүгээр сарын 5-ны үүрээр нутаг руугаа явсан байгаа юм. Нутагтаа ирээд тоглож өссөн хадан дээрээ гарч зогсоод  тэндээсээ ус руу оржээ гэдэг таамаг аавд нь байна. Усанд орж халихаасаа өмнө утсаараа бичлэг хийсэн байсныг аав нь машинаас нь олж. Тэр бичлэг дээр хүний дарамтанд орж нас барсан гэдэг нь бараг тодорхой ч цагдаа эцсийн дүгнэлт хэлэх ёстой. Сүмбээгийн сүүлийн үг “завь ирлээ”, “завьтай хүмүүс байна”...

Монголын ирвэс хамгаалах сангийн түнш олон улсын “Snow Leopard Trust” сангийн хамт олных нь түүнд зориулсан нийтлэл дээр Сүмбээ яг янгир шиг уул хадаар явна. Бид дөнгөж уулын дунд орж байхад Сүмбээ тээр дээр гарчихсан байдаг байлаа. Бид түүнийг “уулын машин” гэж хочилно. Ирвэс, янгирыг маш их хайрлаж хамгаална. Ажилдаа дуртайдаа л их устай Хөвсгөл нутгаас говьд ирсэн хэрэг. Энэ бүгдийг өнгөрсөн цаг дээр бичнэ гэж зүүдэлж ч байсангүй... Анх 2009 онд уул хадаар явах асар их сонирхолтой залуу манайд камер байршуулахад туслах дадлагын оюутнаар ирж байлаа. Сүмбээ 2012 онд манайд албан ёсоор ажилд орж, манай түлхүүр судлаач, асар хэрэгтэй хүн болж чадсан юм гэхчлэн харамсахгүй байхын аргагүй үг бичжээ. Ажлаа хийхийн завсраар, орон нутгийн хүүхдүүдэд экологийн боловсрол олгодог, ирвэс янгирынхаа тухай  ярих үнэхээр дуртай хэмээн хэд хэдэн хүн дурджээ. Хорин долоохон насалсан ч гадаад, дотоод ямар олон хүний хайрыг татсан, ажилдаа үнэнч хүн байсан юм бэ... /Доорх сайтнаас бүрэн эхээр нь харж болно. http://www.snowleopard.org/death-of-sumbee-tomorsukh/

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны сургуульд мөр зэрэгцэн сурч байсан найз нь харуусахдаа барагтай бол хүнтэй муудалцахааргүй дөлгөөхөн, шулуун шударга, гэр бүлээрээ жигтэйхэн ажилсаг, сургуульдаа ч, ажилдаа ч онц сайн, тэгсэн хэрнээ дэндүү даруухан зэрэг олон сайхан чанартай хүүхэд байсан юмсан. Асар ихийг хийж чадах байсан, хийж ч байсан. Ямар ч байсан одоогийн энэ ялзарсан нийгэмд ховорхон гялалзах гэрэл нь байсан юм. Дэндүү хайран байна. Хэлэх ч үг олдохгүй юм гэж халаглаж байна.

Төмөрсүхийн Лхагвасүмбэрэл гэх байгаль хамгаалагч, биологич, Ирвэс хамгаалах сангийн гишүүн залуу цаг бусаар Хөвсгөл нууранд орь залуухан 27 насандаа ийн харамсалтайгаар осолдлоо. Осолдлоо гэдэг үгийн цаана орооцолдсон олон атаа хорсол, хүнд хорлогдсон байж болохуйц сэжиг, манай улсад мөнгөний төлөө хүний амийг зохион байгуулалттай хороодог болсон үгүйг нотлох нотолгоо, уул уурхай эрхлэхийн тулд хүний аминд хүрэх хүртлээ шүлэнгэтчихсэн, арчаагүйтчихсан юм уу гэсэн асуултууд байна. Энэ бүх асуултын хариултыг, ширхэгчилсэн задаргааг Монголын цагдаагаас хатуу шаардаж байна! Түмэн харж байна. Энэ хэргийн учрыг олтол бид хүлээнэ....

anga
2015-11-23 14:03

Ангийн гэж засаарай. Ангын гэж хэлээд үз дээ. Анга гэдэг үг байхгүй.
2 0

íàéç
2015-11-23 23:14

àëóóð÷íûã ªìíºãîèéí öàãäààãèéí áàéãóóëëàãààñ îëîõ õýðýãòýé. òýä õóòãàëäñàí õóäàëäàãäñàí
0 0

zochin
2015-11-23 23:16

gurvan tesiin muluulegch medej baigaa odoo l gargah baih shagnaltai hahuultai
0 0

naiz
2015-11-23 23:18

hotsrogdson arga barilaar tsagdaa olohgui hereg buhen uur uur shuu
1 0

zochin
2015-11-23 23:20

sergiij bish aluulaad ajilladag turiin tsagdaa uurchile
1 0

zochin
2015-11-23 23:23

gar muhar baigal hamgaalagchiin dur tuuh ingej tugsij baina yam ontsgoi angaarah heregtei suulchiin ugnees bish ehnii ugenees anhaaraasai bilee
0 0

Erdenebat
2015-11-24 12:02

iim hereg hiisen hvmvvs barigdahgui baisan ch, ueiin ued horvoo hariugaa gashuunaar avna gedegiig meddeg bolov uu
2 0

uiliin ur
2015-11-24 17:09

udmaara hodolmorch baigali delhiigee gesen niitstei zoolon humuus muu uil hiisen humuus uiliin ur mi hed dahin urjij ochno bid harj baih bolno zaaval ilruuleerei
1 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих