Аавдаа очиход маргааш гэж үгүй

Азтай хүн юм...Аавтай


Товч агуулга:

  • Өмрөхийн эхэнд өмөрдөгөөр нь, өршөөхийн түрүүнд өршөөдгөөр нь, үг нь ил, нулимс нь ойрхон байдгаар нь ижийгээ л элэг барьдаг ухаантай юм болов уу даа хүний үр гэдэг

Бодсоноор дандаа болох биш дээ. Болох, болохгүйгээ дуудаад ижий рүүгээ л гүйдэг бид. Өдөртөө амжихгүй ч  долоо хоногтоо ээж рүүгээ л залгадаг. Ингээд бодохоор баяр гуниг, жаргал зовлон бүхний эхэнд ижий рүүгээ л эхэлж очдог юм болов уу даа хүн гэдэг. Өмрөхийн эхэнд өмөрдөгөөр нь, өршөөхийн түрүүнд өршөөдгөөр нь, үг нь ил, нулимс нь ойрхон байдгаар нь ижийгээ элэг барьдаг ухаантай юм болов уу даа хүний үр гэдэг.

 

Харин аавдаа очин учирлаж, аргадуулж, зэмлүүлж явсан нь хэд юм бол. Аавынхаа дугаар руу аминчлан залгаж тэнхээ тамирыг нь асуудаг нь хэчнээн юм бол. Аяга цайны сүү бариад ээждээ очиж гийгүүлэхдээ аавынхаа алгыг тэнийлгэхээр тусад нь юуг зориулдаг юм бол.

 

“Ижий чинь баярлаж байвал аав нь яахав дээ” хэмээн ийм л байх ёстой юм шиг хүлцэж суух аавууд. Үнэгийг нь сийлснээс өөр гавьяаг хүртэх эрхгүй мэт дэндүү гүндүүгүй аавууд. Ил хэлдэггүй л болохоос л ээжээс чинь дутуугүй хүлээдэг л байлгүй, хүрээд очоорой. Үг унагадаггүй л болохоос өр зүрх нь урагддаг л байлгүй, хүлээн байж ярилцаарай. Сэвлэгийг чинь үнэрлэж өсгөсөн хойно үнэрлээд явуулахсан гэж хүсдэг л байлгүй, духаа өгч үнсүүлээрэй. Гарыг нь ганзаганд хүргэсэн болохоор горьддог л байлгүй, гарыг нь цайлгаж дандаа баярлуулаарай. Өвдөхөд чинь зовинож, уйлахад чинь аргадаж ижийгээс чинь дутуугүй ивж сэтгэлээ үрсэн болохоор өөр дээр нь гүйгээд ирнэ гэж хүсдэг л байлгүй. Өглөө бүхэн сайн яваагаа дуулгаарай, хүний эцэгт үүнээс өөр баяр гэж үгүй ээ.

 

Хээгүй байлаа ч хэзээд л үрийнхээ төлөө цохилдог тэр дулаахан зүрхийг, тэр сайхан үнэрийг санан санан яараарай. Аавдаа очиход маргааш гэж үгүй.

Тэвчээртэй байлаа ч үргэлж үрийнхээ араас шимширдэг тэр өрөвчхөн зүрхийг, тэр эрхэм үнэрийг бодон бодон зориорой. Аавдаа очиход дараа гэж үгүй.  

Ноолж болдоггүй байлаа ч, үрийнхээ өмнө номхордог тэр л зөөлөн хайр, бүлээн төрхийг санан санан залгаарай. Аав руугаа залгахад хожим гэж үгүй.

 

Энэ дэлхийд чамайг үүсгэсэн үүсгэл чинь, энэ амьдралд чамайг авчирсан эхлэлийн цэг чинь шүү дээ... Аав.

Өврөөсөө нисгэсэн шувуу, өрнөөсөө унагасан үрээ хүлээж суугаа... Аавууд.

Чиний төлөө элэгдэх өр сэтгэл, чиний төлөө эмтэрсээр дуусах Аавын чинь хайр...Өөр хэний ч биш чиний л гэгээнд ирлэгддэг юм шүү...Аав руугаа яараарай.

Эргэн тойронд минь аавтай аавууд, аавгүй ч аавууд амьдран буй...Завгүйдээ хоргодох энэ амьдралын хэмнэлд ЧИ ҮНЭХЭЭР АЗТАЙ ХҮН ЮМ...ААВТАЙ.

ААВДАА ОЧООРОЙ.

zochin
2015-12-01 09:58

bayarlalaa yostoi saihan niitlel bn
1 1

БАЯРЛАЛАА
2015-12-01 10:10

Сайхан нийтлэл болжээ. Аавын тухай тэр болгон нийтлэл гараад байдаггүй шүү дээ.
0 0

aav
2015-12-01 10:13

aaviigaa sanachihlaa
0 0

2015-12-01 10:22

Aav daa ochinoo huu n
1 0

Цээгий
2015-12-01 13:20

Харьж очоод аавдаа үнсүүлэхсэн
0 0

2015-12-01 13:53

Amid seruun baigaa deer ni aavdaa ochij unsuuleerei humuusee
0 0

2015-12-02 00:44

энэ эмэгтэйд бичих өөр сэдэв олдодгүй юм байх даа ямар нийтлэл гэж ийм байдын
0 0

2015-12-02 13:59

энэ ямар мэдрэмжгүй гар вэ чи хэрүүл хүчирхийлэл аллага уншихыг хүсээ юу чам шиг юмнууд аавыгаа амьдаар нь тамлаж байдаг биз
0 0

Gerel
2015-12-04 21:48

Ah maani bna
0 0

Suhnee
2015-12-04 23:29

Manai owoo baina shde owoogoo sanchihlaa ene zurgiig haanaas awsan be? Adminaa hariu
0 0

javzaa
2015-12-05 08:53

Vvnees saihan zvl gej haana baihuu.tand bayrllaa.tanii vils bvhen delgerch setgel oyun tani gegeen bh boltugai.gilaalaa.
5 5

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих