Дэлгэцэнд мөнхөрсөн хайрын түүхүүд

Киноны хосууд


Товч агуулга:

Хайртай бүсгүйгээ нөхөртэйгөө хамт зугтахад нь тусалж чадахаар их хайр Rick Blaine-д байлаа

Та бүхний маш сайн мэддэг Титаник, Notebook, The Vow гээд кинонууд энд байхгүй. Романтик гэхээсээ илүү ээдрээтэй, адармаатай хувь заяагаар холбогдсон хайрын түүхүүд бий. Киноны  хосуудын түүх. Тэдний хайрын түүх кинонд зориулагдан бүтээгдсэн ч бодит амьдралд ойрхон жинхэнэ хайрын тухай юм. Хайрын тухай кино дуусашгүй.

 

Brief Encounter  (1945 

Laura, Alec хоёр

Гэр бүлтэй Laura, Alec хоёр санаандгүй байдлаар галт тэрэгний буудлын кафед тааралдсанаар үйл явдал эхэлдэг. Дунд давхаргын, дунд насны хоёрын хайр сэтгэл кафед уулзах, кино үзэхээс цааш хил хязгаарыг давах ёсгүй байлаа. Нэгэн хэвийн уламжлалт амьдралаар амьдарч асан Laura-гийн сэтгэлд энэ хайр гэнэтийн салхи шуургыг авчирдаг. Яг л галт тэрэгний буудал дээр зогсож байхад түүний нүдэнд торсон чулуу  шиг... Түүнийг нь Alec эмч авч өгсөн ч сэтгэлд нь түүнээс хүнд зүйлийг авчирна гэж тэр төсөөлөөгүй.


The Road Home (1999)

Zhao Di, Luo Changyu хоёр

Хөдөөгийн тосгонд бичгийн багшаар ирсэн залуухан хархүүд дурласан охины дурлал насан туршийнх байлаа. Дурласан залуудаа тоогдохоор хичээж буй түүний хичээл зүтгэл, гэнэн ариун сэтгэлийг ямар ч гоёмсог үгээр зураглахааргүй дэлгэцэнд мөнхрөн үлджээ. Хайр дурлалын ариун нандин үе нь Zhao Di-гийн дурсамжинд өнгөтөөр үлдэж, ганцаараа өнгөрөөсөн өнөө үе нь хар цагаанаар сүлэлдэнэ. Тэдний хайр хурц тод өнгөтэй.


 

Love Story  (1970) 

Oliver, Jenny хоёр   

Үе үеийн хайрын сэдэвт  угсаа гарал, анги давхарга, зэрэг зиндааны ялгарал хамгийн том байрыг эзэлдэг. Харвардын хуулийн сургуулийн оюутан  Oliver болон хөгжмийн сургуулийн оюутан Jenny нар бие биеэ гал халуун хайраар хайрлана. Гэвч тэдний хамтдаа байж болохгүй шалтгаан нь энэ ялгаа байв. Ямар ч заналхийлэл, дарамтыг тэсэн гарч чадах дийлдэшгүй хайр тэр хоёрт байсан юм.


 

An Officer And A Gentleman(1982 

Zack Mayo, Paula Pokrifki хоёр


Zack зөвхөн өөртөө л итгэж амьдардаг нэгэн. Ээж нь амиа хорлож нас барсны дараа Филлипин рүү тэнгисийн цэрэгт ажилладаг аавтайгаа хамт амьдрахаар болно. Дунд сургуулиа төгсөж Тэнгисийн цэргийн флотын сургуульд элсэхээр шийдвэр гаргадаг.  Zack харин Paula-тай үүсгэсэн хайр сэтгэлдээ хэзээ ч хувиа хичээсэн зан гаргаагүй юм. Тэр хүмүүст  жинхэнэ жентельмэн залуу гэдгээ хайраараа харуулж чаддаг.


 

Rocky I, II, III, IV, V   (1976)

Rocky, Adrian хоёр

Боловсролгүй ч, сайхан сэтгэлтэй Rocky бол Филаделфийн  зодоонч. Тэр бүрэг даруухан бүсгүйд дурласан нь найзынх нь эгч Adrian байв. Мөнгө, цус, нулимс, нударга, тэмцэл, хайр бүх зүйл холилдоно. Тэр хоёрт хайраас өөр өмч хөрөнгө байсангүй. Гэвч хайрын хүч нь түүнд цохилтын өмнө сөхөргүй тэнхээг олгодог. Бууж өгөхгүй байх хатуужлыг хайраасаа олсон түүнд маш хүчтэй зодооны аваргын өрсөлдөгч болох боломж гарч ирснээр мөрөөдөлдөө хүрэх зам нь нээгдэнэ.


 

The Bridges of Madison County (1995

 Robert, Francesca хоёр


Бүх амьдралаа нөхөр, хүүхдэдээ зориулсан Francesca гэртээ ганцаараа байхдаа гүүрний зураг авахаар ирсэн Robert-той танилцан дотносдог. Тэдний дотно харилцаа Francesca-гийн нөхрийг нас барсан дараа ч үргэлжилж захидлаар харилцан бие биеэ дэмжсээр байдаг. Хайр зөвхөн хамтдаа байснаар хязгаарлагдахгүй гэдгийг тэдний хайр харуулна.


 

In The Mood for Love (2000)

Эрхэм Chow, Эзэгтэй Chan хоёр

Түрээсийн давчуу байрны хажуу хаалганд зэрэг шахам нүүн ирэх  Эрхэм Chow, Эзэгтэй Chan хоёр. Гэр бүлтэй тэдний хооронд хүчтэй таталцал үүссэн ч хил хязгаараа хэтэрхий сайн барина. Тэдний харилцаа түгжигдмэл, давчуу  түрээсийн өрөөний жижигхэн хананд шахагдсан мэт шаналалтай. Өглөө, орой тааралдах бүртээ тэдэнд ижил зүйлүүд байгааг олж мэдээд уулздаг. Хатагтайн гар цүнх Chow-гийн эхнэрийнхтэй ижил, харин нөхрийнх нь зангиа Chow-гийнхтэй адил байгаагийн учрыг мэдэхэд хэцүү биш байв. Гэвч тэд өөрсдийн эхнэр, нөхөр шигээ болохгүйн төлөө холдоцгоодог.


 

English Patient (1996)

Almásy гүнтэн, Katharine хоёр

Унгарын газрын зураг бүтээгч Almásy гүнтэн Сахарын цөлийн зургийг гаргахаар хайгуулчидтай  томилогддог. Дэлхийн II дайн дуусах үед Almásy газрын зураг хийж явахдаа Katharine-д хайртай болсон нь өөрийгөө хоногоо хүлээн хэвтэх, үзэшгүй зүс царайтай өвчтөн болгоход хүргэнэ. Хайртай бүсгүйгээ аврахын тулд бүх  зүйлээрээ наймаалцна. Эрсдэл, эр зориг, дайн, өс хонзон, тэмцэл тэдний хайрын шалгуур болов.


 

The Painted Veil (2006)

Walter, Kitty хоёр

Дээдсийн гаралтай Kitty гэр бүлийнхнийхээ шахалт, ганцаараа хоцрохвий  гэсэн болгоомжлолоос залхахдаа дундаж гаралтай Walter хэмээх эмч залуутай гэрлэнэ. Тэд Шанхайд ирэн Walter ажилдаа бүх л сэтгэлээ зориулж, ганцаардсан Kitty өөр хүнтэй дурлалын романс үүсгэдэг. Kitty-гийн энэ байдлыг мэдсэн Walter тахлын голомт руу хамт явна. Тэнд хоёр биенээ жинхэнээсээ таньж мэдэн, хайрлаж  сайхан эхлэлийг тавих ч нөхөр нь халдвараар нас бардаг. Хэцүү бүхнийг туулсны эцэст ганцаараа хоцорсон Kitty хүн чанар, жинхэнэ хайрыг мэдэрсэн учраас харамсахгүйгээр цааш амьдарч эхэлнэ.


 

Casablanca (1942)  

Rick Blaine, Ilsa Lund хоёр

Хайр сэтгэлээрээ хамтран нэгдсэн хоёр, дайны хөл үймээнээс дүрвэн явахаар товлосон ч хайртай бүсгүй нь ирсэнгүй. Гайхаж гомдсон Rick Blaine Casablanca-д ирэн цэнгээний газар ажиллуулж бохир бүхэнтэй хутгалдан амьдарч цаг хугацааг үдэж байлаа. Гэвч нэгэн өдөр хайртай бүсгүй нь нөхрөө дагуулан орж ирнэ. Амь үрэгдсэн гэгдэж байсан нөхөр нь гэнэт эргэн ирснээр  Ilsa-д дурлалаасаа татгалзахаас өөр сонголт үлдээгүй. Гэвч дүрвэн гарахад туслах эцсийн найдвар нь Rick Blaine. Хайртай бүсгүйгээ нөхөртэйгөө хамт зугтахад нь тусалж чадахаар их хайр Rick Blaine-д байлаа.


 

Out Of Africa (1985 

Denys Finch, Karen Blixen хоёр

Karen-ний гэрлэлт хайр сэтгэлд биш эрсдэлгүй байхад тулгуурласан учраас үргэлж ажлаар явах нөхөр нь түүнийг хуурч эхлэв. Алс Африкт ганцаардаж уйдсан Karen-д анх ирэхдээ танилцсан хоёр залуу хань болж байлаа. Эрх чөлөөтэй, хүчирхэг Denys,  Karen-ний сэтгэлийг татаж хамтдаа байхад хамаг цагаа зарцуулдаг болов. Гэвч эцэст нь Denys эрх чөлөөгөө сонгоно.


 

Dr Zhivago1965 

 Lara, Yuri хоёр

Оросын хаант засаглал сулран доройтож, хувьсгал өрнөж буй үе дэх эмч, зохиолч Zhivago-гийн амьдралын түүхийг өгүүлнэ. Тэр багадаа хамт өссөн үеэлтэйгээ гэрлэдэг ч тэдний хайр хөндий хүйтэн байв. Харин Lara-г хөнгөмсөг явдалтай гэх ч Zhivago-гийн хувьд жинхэнэ хайр нь болсон юм. Lara-гийн гэрлэлт,тулааны талбар, цаг үеийн хувьсалт өөрчлөлт, бие биеэсээ хол байх гээд тэдний туулж өнгөрүүлсэн дэндүү их ч ээдрээтэй  тэдний харилцаа хэзээ ч тасарсангүй. Zhivago,  Lara-д сэтгэл зүрхээ шүлгийнхээ хамт зориулсаар дууссан юм.


 

Happy Together (1997)

Ho Po-Wing, Lai Yiu-fai хоёр

Тэвчишгүй ааш араншин, хэтэрсэн зугаа цэнгээн, хууралтыг тэвчих сэтгэл Yiu-fai-гаас гарна. Тэд Хонконгоос амралтаараа Аргентинийг зорин ирдэг ч Po-Wing зугаацаж, зодуулж, мөнгө, тамхигүй болон эргэн ирсээр Yiu-fai түүнийг уучилж хүлээн авч, хүлцэн тэвчсээр. Үгээр  илэрхийлэхэд хэцүү энэ харилцаа нэг л өдөр дуусгавар болно. Тэд бие биеэ олохгүй. Po-Wing-ийг  нөгөө л замаараа алга болсон хойно  Yiu-fai  Тайванаас ирсэн Чангтай танилцдаг.


 

Comrades: Almost a Love Story (1996)

Нөхөр Li Xiao-Jun, нөхөр Li Qiao хоёр

Jun нутагтаа байгаа найз бүсгүйтэйгээ гэрлэхэд  хүрэлцэхүйц мөнгө олохоор Хонг-Конгийг зорин ирдэг. Тэр овсгоотой, сэргэлэн Li Qiao-тай танилцдаг. Хүний газар бие биедээ нэмэр болж найзалж нөхөрлөнө. Олон зүйлийг даван гарсны дараа өөрсдийгөө өөр өөр замаар явах учиртай гэж итгэцгээсэн ч уулзах цэг нэг байлаа. Зорилгодоо Li Qiao хүрсэн ч хоосорч, Jun нутагтаа буцаж, гэрлэсэн ч бүгдийг орхин явна. Ашиг сонирхол, хүсэл эрмэлзлэл хэчнээн өндөр ч эцсийн мөчид сэтгэлд нь орших хайраа хүлээн зөвшөөрч эргэн уулзацгаадаг.


 

Roman Holiday (1953)

Ann гүнж, сурвалжлагч Joe хоёр

Уйдсан гүнж Ann харуул хамгаалалт өндөртөй байрнаасаа оргон гарч хүргэлтийн машинд сууж явахдаа зүүрмэглэчихдэг. Эрх чөлөөтэй яваа гүнжийг сурвалжлагч Joe олно. Дэргэд нь гүнж унтаж байгааг мэдээгүй Joе дараагийн өдөр нь Гүнжийн хэвлэлийн хуралд очдог. Хөгжилтэй, сонирхолтой тэдний дурлал мэдээж хамтдаа өрнөхгүй. Эргээд өөрийн өөрийнхөө байх газраа очдог.


 

The Young Victoria (2009)

Queen Victoria, Prince Albert хоёр

Victoria хэний ч нөлөөнд авталгүй Алберттай гэрлэнэ. Яваандаа түүний амьдрал дахь Albert-ийн үүрэг нь тодорхой бус болоход асуудал үүсч эхэлдэг. Хатан хаан үүнийг ухаалгаар шийдэж тэд насан туршдаа жаргалтай амьдарсан юм. Тэр хоёрын хайр сэтгэл, гэрлэлт тухайн цаг үеийн үлгэр жишээ нь байв. Төрүүлж өсгөсөн хүүхдүүд нь Европын язгууртны бүхэл бүтэн анги давхаргыг бий болгосон. Хайрт Albert-аа нас барснаас хойш ч өглөө бүхэн өмсөх хувцсыг нь бэлдүүлж тавьдаг байсан Victoria –ийн түүх бодит хийгээд үнэн хайрын илэрхийлэл гэгддэг.

2016-02-14 11:36

Pretty wonam bas goyo
2 1

zochin
2016-02-14 12:15

yamar goyo kinonuud ve zarimiig ni uzegui yum bn uznee bayarlalaa profile
2 0

2016-02-14 21:47

nights in Rotando
0 0

Gerel
2016-02-15 10:27

Sweet november. Titanik 2ийг оруулаачаа Дэлхийн сонгодог хайрын киног оруулаагүй байхын ямар суга амьтан нь ийм дутуу лист хийдэг байнаа. Бас Солонгосын A moment of remember заавал байх ёстой
0 3

2016-02-17 14:54

аа наадуул чинь худлаа кассовый кино ш дээ сонгодог гэж эдрийг хэлдий ш дээ тархины хэмжээндээ таарсан киногоо чи өөрөө үз Гэрэл малаа
0 0

2016-02-17 14:55

In The Mood for Love (2000) бол ХАМГИЙН БҮР ХАМГИЙН СУПЕР НЬ Ш ДЭЭ
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих