Science fiction төрлийн шилдэг 10 кино

Бидний дуртай sci-fi кинонууд


Товч агуулга:

A Space Odyssey-ийн зөгнөл бодит болсоор

Кино сонирхогчдын хүсэн хүлээсэн “Star Wars” киноны  7 дахь анги  1 дүгээр сарын 1-нээс Монголын кино театруудаар гарч эхэллээ. Шинжлэх ухааны уран зөгнөлт кино сонирхогчдын 3 үеэрээ үзэж буй  уг киноны эхний анги 40 жилийн өмнө гарч байсан. Star Wars-ын тухай яриа халуунаараа байгаа энэ үед Profile.mn бүх цаг үеийн шинжлэх ухааны уран зөгнөлт шилдэг 10 киног эргэн сануулж байна.

 

10. The Matrix  (1999)  

Найруулагч:  Lana Wachowski, Andy Wachowski

Ах дүү хоёрын найруулж продюсерлосон уг кино нь science fiction (sci-fi ) болон аction киноны  жинхэнэ хослол юм. Киноны хийц, эффект, зураг авалтад ашигласан техник аргууд нь 21 дүгээр зууны энэ төрлийн кинонд хувьсал авчирсан. Тиймээс энэ төрлийн кинонуудыг Матриксийн дараа болон өмнөх гэж ангилж болохоор. Мөн кино маш гүн гүнзгий агуулга, утга санаатай байснаараа кино сонирхогчдыг татаж чадсан билээ.  


 
9. E.T. The Extra-Terrestrial (1982)

Найруулагч: Steven Spielberg

Уг киноны үйл явдал нь харь гарагийн хүн дэлхий дээр ирээд нэгэн хүүтэй нөхөрлөж буй тухай өгүүлдэг. Sci-fi болон драм хосолсон хүний сэтгэлийн утсыг хөндөж чадсан гүн гүнзгий өгүүлэмжтэйгээрээ уг кино, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан.


 
8. Metropolis (1927)

Найруулагч: Fritz Lang

Sci-fi киноны ууган нь гэж хэлж болно. Уг киног тухайн үедээ макетуудыг хийж түүн дээрээ проектер тусгах аргаар бүтээсэн. Sci-fi кино ямар байх ёстой вэ гэдэг жанжин шугам, суурийг тавьж өгснөөрөө уг киноны үүрэг маш их.


 

7. Aliens (1986)

Найруулагч: James Cameron

1977 онд бүтээгдсэн Alien киноны үргэлжлэл. Alien нь (1977) шинжлэх ухааны уран зөгнөлт киноны шинж чанарыг бүрэн агуулж чаддаг бол Aliens нь өмнөх ангийнхаа бүх агуулга,  шинж чанар, өнгө төрх дүрүүдийг ашиглан, киноны өрнөл хэмнэлийг хурдан болгож, action хэсгүүдийг нэмж өгснөөрөө шинэ үеийн үзэгчдэд зориулагдсан юм.


 

6. The Day the Earth Stood Still (1951)

Найруулагч: Robert Wise

Уг киноны гол онцлог нь хүн төрөлхтний байгаль дэлхийтэйгээ зүй бус харьцаж байгаа болон хүний алдаатай үйлдлийн тухай сануулсан сэдэвтэй. Уг кино нь тухайн үедээ хийгдэж байсан хамгийн шилдэг бүтээлүүдийн тоонд зүй ёсоор орж байсан юм.


 

5. Terminator 2: Judgment Day (1991)

Найруулагч: James Cameron

Энэхүү киноны дүрүүд маш өвөрмөц онцлогтой төдийгүй киноны хөгжим хүртэл хүмүүсийн сэтгэлд хоногшиж үлдсэн. Киноны дүрүүдийг одоо цагт үзээгүй хүн ч мэддэг. Өмнөх ангиасаа хийц, хэлбэрийн хувьд илүү сайн болж чадсан хэмээн шүүмжлэгчид үнэлдэг.


 

4. Alien (1979)

Найруулагч: Ridley Scott

Sci-fi төрөлд хүндтэй байрыг эзэлдэг Ridley Scott найруулагчийн энэхүү кино ч өөрөө төрөлдөө жишиг болдог. Сансарын уудамд аялж байгаа хөлөг онгоцонд болж буй үйл явдлын өрнөл нь үзэгчдийг өөрийн эрхгүй татдаг. Кино зураг авалтанд ашиглах тайз засал, байгууламж, хэрэгслүүдийг биет байдлаар бүтээдэг найруулагчийн арга барил нь зөгнөлт ертөнцийг илүү бодит болгож харагдуулдаг.


 

3. Blade Runner (1982)

Найруулагч: Ridley Scott

Кино бүтээгдээд үзэгчдийг тийм ч их байлдан дагуулж чадаагүй, кино шүүмжлэгчид ч өндөр үнэлгээ өгөөгүй үл ойшоосон янзтай байв. Гэвч энэ төрлийн кинонд байвал зохих бүхий л зүйл уг кинонд бий. Эмх замбараагаа алдсан дэлхий ертөнцийг гайхалтай дүрсэлж чадсан нь онцлог. Ирээдүйн хотуудын зураглал бол тус киноны хамгийн өвөрмөц, авууштай хэсэг нь юм. Андройдуудын бүтээгчээ хайх эрэл нь үзэгчдэд ихийг бодогдуулж олон ч асуултыг үлдээдэг кино.


 
2. Star Wars: Episode IV (1977)

Найруулагч: George Lucas

Анхны гурвалын эхний анги нь энэ төрлийн кино хэрхэн бүтээгдэх, тулаантай хэсгүүдийг яаж харуулах гээд Sci-fi кино ертөнцөд хувьсал авчирч чадсан. Өөрийнхөө өмнө үзэгчдийг 40 жил уяж чадсан энэхүү цуврал бүх цаг үеийг эзэлсэн хэвээр байна.


 

1. 2001: A Space Odyssey  (1968)

Найруулагч: Stanley Kubrick

Энэхүү жагсаалтын эхэнд бичигдэж буй “A Space Odyssey” нь sci-fi кино төрөлдөө төдийгүй бүх цаг үеийн шилдэг киноны жагсаалтад байнга дээгүүрт бичигддэг. Хэдийгээр 1968 онд бүтээгдсэн ч одоо бидний хэрэглэж буй хавтгай дэлгэц, ipad, сансрын хөлөг онгоцны загвар гэхчилэн тухайн үед төсөөлөгдөхөөргүй одоо цагийн 30-аад төрлийн эд зүйлсийг бодитоор дүрслэн харуулсан чадсан байдаг. Samsung, Apple хоёрын шүүхдэлцээн уг киноны санааг хулгайлж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэж өрнөж байснаас үзэхэд уг киноны зөгнөлт ертөнц өнөөдрөөс цааш ч үргэлжлэхэд гайхах юмгүй. Энэ төрлийн кинонуудаас ирээдүйг хамгийн бодитоор зөгнөж чадсан гэдгээр уг киног нэрлэж болох юм. Хэдий кинод зөгнөгдсөн 2001 он ард хоцорсон ч өгүүлэгдсэн өчнөөн зүйлс бидний амьдралд алга байсаар байна.


2016-01-07 16:16

WOW
0 0

2016-01-07 16:26

uur olon bgashde yaj songosiin
0 0

2016-01-07 16:54

найс кинонууд байна. Заримыг нь үзээгүйн байна
0 0

2016-01-07 19:00

star wars mia bolson ble
0 0

zochin
2016-01-07 21:43

gantshan matrix l uzsen hun end bn kkk
0 0

I.S
2016-01-07 21:45

The Matrix зүй ёс, бас interstellar байх байлаа.
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих