Дэлхийд хориглогддог 7 зүйл

Сингапурт бохь зажилвал 500-1000 доллараар торгуулна


Товч агуулга:

Франц улс “Redbull чамайг далавчтай болгоно” гэж сурталчилсан ч үл ойшоохыг сануулж худалдаалахыг хориглож байжээ.

Румин, Үг таах тоглоом

Үг таах  нь сэтгэхүй хөгжүүлэхээс гадна зугаатай тоглоомуудын нэг. Харин Румин улсад 1980-аад оноос энэ тоглоомыг хоригложээ. Учир нь тэр үед ерөнхийлөгч байсан Nicolae Ceausescu үг тааж тоглохыг оюун ухаан хэт шаардсан буюу сүйрлийн ёр гэж үзэн энэхүү тоглоомыг улс даяараа тоглохыг хориглосон байна.

 

Иран, Эрэгтэй хүн үсээ босгох

Барууны нөлөөг улс орноосоо хол байлгахыг хүсдэг Иран улсад эрэгтэйчүүдийнхээ үс засалтад чанга хатуу дүрэм тогтоожээ. Энэ дүрэм нь хэт баруунжих үзлээс ангид байх зорилготой юм. Иран эрчүүд үсээ босгох, урт ургуулж боох, мөн мөөгөн хэлбэрт оруулж засах зэрэг болон бусад хэд хэдэн хэлбэрийг хориглосон байдаг юм байна.

 

Сауди Араб, Валентины өдөр

Хайрын баяр буюу Валентины  өдрийг дэлхийн нэлээд оронд тэмдэглэн өнгөрүүлдэг. Харин  энэ өдрийг Саудын Арабт тэмдэглэхийг хориглодог байна. Тэдний муслим шашинд хайраар дүүрэн өдөр гэсэн ойлголт байдаггүй учир энэ өдөр цэцэг болон бэлгийн дэлгүүрүүдэд улаан өнгөтэй цэцэгс болон бусад романтик зүйлс байвал хаяхаас өөр аргагүй болно. Энэ баярын хорио нь Валентины баярыг тэмдэглэхийг хүсдэг хүмүүст зориулсан нууц хар зах үүсэхэд хүргэжээ. Нууц худалдаагаар Валентины баярт зориулсан романтик зүйлсийн үнэ тэнгэрт хаддаг гэнэ.

 

Сингапур, Бохь зажлах

1990-ээд оноос эхлэн Сингапур улс нь бохь болон бохины энд тэнд үлдээдэг наалдамхайг улсаасаа арилгахыг даалгавар болгожээ. Засгийн газар нь гудамж болон метронд бохь зажлах, хаях, хог хаях болон эвдлэн сүйтгэхтэй тэмцэхийг хүсээгүй учир шууд хориглосон байна.  Одоо зөвхөн эмчилгээний зориулалтаар бохийг хэрэглэхийг зөвшөөрдөг. Жишээлбэл тамхинаас гарах гэж байгаа хүмүүс никотин агуулсан бохь хэрэглэж болно. Гудамжинд бохь зажилвал 500-1000 доллараар торгуулийн арга хэмжээ авдаг.

 

Австрали, Жижиг хөхтэй жүжигчин

Өсвөр насны охид шиг харагдахаас сэргийлэн Австрали улс том хүний кинонуудад хориг тавихыг шаардаж эхэлсэн байна. Энэ хориг нь бүх жижиг хөхтэй хүмүүст биш харин Австралийн зохих албанаас хэтэрхий жижиг хөхтэй эмэгтэй жүжигчдийг том хүний кинонд тоглохыг  хориглох буюу эсэргүүцдэг байна.

 

Орос, эмо стил

Хэсэг хугацаанд Орост өсвөр насны хүүхдийн амиа хорлолтын тоо маш ихээр өсчээ. Оросын засгийн газар судалгаа хийж үзээд амиа хорлолтод эмо хөгжим нөлөөлж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тиймээс энэ стилийн хувцаслалтыг албан газрууд болон улсын сургуулиудад “улс орны тогтвортой байдалд нөлөөлж байна” гэж үзэж хоригложээ.

 

Франц, Red Bull

Франц улс “Redbull чамайг далавчтай болгоно” гэж  сурталчилсан ч үл ойшоохыг сануулж худалдаалахыг хоригложээ. Францын Засгийн газар нь уг ундааны найрлагад taurine гэдэг бодис агуулагддагаас болж энэхүү хоригоо хэсэг хугацаанд зарласан юм. Үйлдвэрлэгч компани дээрх бодис ороогүй Redbull үйлдвэрлэсэн ч хоригоо цуцлаагүй хэвээр үлдээжээ. Харин үйлдвэрлэгчид зах зээлд уг ундаагаа дахин байршуулах гэж 12 жилийг зарцуулсан байна.

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих