ТИМ КОДДИНГТОН МОНГОЛД ИРЖЭЭ

Холливудыг Монголд ойртуулах уу?


Товч агуулга:

Тэрээр яг одоо Азийн зах зээлд өндөр хүлээлт үүсгэж буй Варнер Бросын Crazy Rich Asians киноны ерөнхий продюсерээр ажиллаж байна.

Тим Коддингтон энэ сарын эхээр Монголд иржээ. Тэрээр ирсэн даруйдаа Монголын өмнө зүгийн чимэг болон элсэн манхан далайнуудыг зорьсон ба түүний 10 хоногийн аялалд Монголын түүх дурсгалын олон газрууд багтжээ.

Түүнчлэн Тим жирийн монгол малчин айлд хэд хонож,  нүүдэлчин ахуй соёлтой танилцжээ.

Тим Коддингтонийг Марко Поло цувралын продюсер гэдгээр нь Монголчууд ойртуулж ойлгож болох ч тэрээр бидний үзэх дуртай THE CHRONICLES OF NARNIA, EMPEROR, THE OTHER SIDE OF HEAVEN зэрэг олон кинонд голлох үүрэгтэй оролцсон Холливудын нөлөө бүхий продюсер юм.

Тэрээр яг одоо кино сонирхогчдын, тэр дундаа Азийн зах зээлд хүлээлт үүсгэж буй Crazy Rich Asians киноны ерөнхий продюсерээр ажиллаж байна.

 

 

Тим Коддингтон Монголд хийж буй аялалынхаа төгсгөлд буюу 2017 он 8-р сарын 14-ний өдөр Монголын кино урлагийн салбарынхантай нөхөрсөг уулзалт хийж санал бодлоо солилцох гэнэ.

Монголчуудын Холливуд хүрэх эхний замыг Марко Поло цуврал манай жүжигчдэд амжилттай тавьж өгсөн билээ.

Марко Поло киноноос жүжигчний гараагаа эхэлсэн Дэлхийн Мисс 2016 тэмцээний шилдэг оролцогч А.Баярцэцэг яг одоо Cтивен Сигалын найруулж буй Attrition кинонд дэлхийн томчуудтай зэрэгцэн дүр бүтээж буй нь олон улсад манай жүжигчид хүлээн зөвшөөрөгдөж эхэлсний бас нэгэн баталгаа юм.

Дашрамд дурьдахад Тим Коддингтон А.Баярцэцэгийн урилгаар Монголын сайхан оронтой танилцахаар иржээ.


 

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих