Ардчиллаас хойшхи Ерөнхий сайд нар ямар мэргэжилтэй вэ?

Эдийн засагч нараар толгойлуулсан засаг


Товч агуулга:

  • Монгол Улсын Ерөнхий сайд нарын боловсрол

 

Дашийн Бямбасүрэн

Ерөнхий сайдаар ажилласан хугацаа: 1990.9.11 – 1992.7.21

ОХУ-д эдийн засагч мэргэжлээр төгссөн. Эдийн засгийн ухааны доктор.


 

Пунцагийн Жасрай       

Ерөнхий сайдаар ажилласан хугацаа: 1992.7.21 – 1996.7.19

Москва хотын Эдийн засаг статистикийн дээд сургууль, Монгол Улсын ШУА-ийн аспирантурыг тус тус төгссөн. Эдийн засагч.


 

Мэндсайханы Энхсайхан

Ерөнхий сайдаар ажилласан хугацаа: 1996.7.19 – 1998.4.23

Киев хотын улсын их сургууль төгссөн. Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор.


 

Цахиагийн Элбэгдорж

Ерөнхий сайдаар ажилласан хугацаа: 1998.4.23 – 1998.12.9,  2004.8.20 – 2006.1.13   

ЗХУ-д Цэрэг, улс төрийн их сургуулийг төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй.  АНУ-ын Боулдер хот дахь Колорадогийн Их Сургуулийн Эдийн засгийн институт, АНУ-ын Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн төр засгийн дээд сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэйгээр төгссөн.


 

Жанлавын Наранцацралт

Ерөнхий сайдаар ажилласан хугацаа: 1998.12.9 – 1999.7.22     

Беларусийн Улсын Их Сургууль, 1981 онд Москва хотын Газар зохион байгуулалтын их сургууль, 1990онд Монгол Улсын их сургууль төгссөн. Газар зохион байгуулагч-инженер, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй.


 

Ринчиннямын Амаржаргал      

Ерөнхий сайдаар ажилласан хугацаа: 1999.7.30 – 2000.7.26     

Москва хотын Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуулийг төгссөн.  Маастрихтын менежментийн Олон улсын Институтийн Удирдах албан тушаалтанд зориулсан тусгай сургалтыг Нидерландад, Канадын Баруун Онтариогийн Их сургуулийн Удирдлагын тусгай сургалтыг  Улаанбаатарт тус тус төгссөн.  Эдийн засагч мэргэжилтэй.


 

Намбарын Энхбаяр

Ерөнхий сайдаар ажилласан хугацаа: 2000.7.26 – 2004.8.20     

Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, Их Британийн Лийдсийн их сургуульд англи хэл, утга зохиолын чиглэлээр суралцаж, МУИС-ийн англи хэлний курс төгссөн. Утга зохиолын ажилтан, орчуулагч мэргэжилтэй.


 

 

Миеэгомбын Энхболд

Ерөнхий сайдаар ажилласан хугацаа: 2006.1.25 – 2007.11.22

МУИС-ийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн. Эдийн засгийн ухааны магистр.


 

Санжаагийн Баяр

Ерөнхий сайдаар ажилласан хугацаа: 2007.11.22 – 2009.10.28

Москвагийн Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн.


 

Сүхбаатарын Батболд

Ерөнхий сайдаар ажилласан хугацаа: 2009.10.29 – 2012.8.9    

Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль,  Лондоны Бизнесийн их сургууль, Москвагийн Дипломатын академийг төгссөн. Дипломатич.


 

Норовын Алтанхуяг

Ерөнхий сайдаар ажилласан хугацаа: 2012.8.9 – 2014.11.5

МУИС-ийг физикч, МУИС-ийн Англи хэлний курс,  Удирдлагын хөгжлийн интститутыг төгссөн. Багш, физикч.


 

 

Чимэдийн Сайханбилэг

Монгол Улсын Ерөнхий сайд  2014.11.21 –

Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг түүхийн багш мэргэжлээр, Монгол Улсын Их Сургуульд хуульч мэргэжлээр, АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургуулийг тус тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр.


 

2016-01-08 09:35

Бөх хүн бөхөө л барилд гээд ялангуяа АН тал их сурталчилаад байдаг. Сэтгүүлч уран зохиолчид тэр ажлаа л хийл дээ хаха
2 0

2016-01-08 10:12

олигтой боловсролтой хүн бараг алга даа миа юмаа
1 1

2016-01-08 10:14

ээ баахан эдийн засагч нар тэгээд эдийн засаг нь өөдөлсөн нь хаана байгаан чааваас
2 1

2016-01-08 10:15

Удирдах албан тушаалтанд зориулсан тусгай сургалт, Канадын Баруун Онтариогийн Их сургуулийн Удирдлагын тусгай сургалтыг Улаанбаатарт гэнээ Амаржаргал элэг элэг ха ха
0 0

2016-01-08 13:12

түүхийн багш гэчжээ хахаха
2 0

2016-01-08 14:39

oligtoi surguuli tugssun hun algaa
0 1

2016-01-08 20:47

Olon surguuli tugssunuuruu tur baridaggui boltoi er ni ter sain bolovsrol ezemsheed saihan diplom bariad tom alban tushaal hashdaggui ym bnda
1 0

Иргэн
2016-03-30 13:30

Хаана ямар сургууль төгссөн нь сонин биш, мэргэшсэн байдал, мэргэжил л чухал. Сэтгүүлч, уран зохиолчид улс орны эдийн засаг, нийгмийн байдлыг ойлгохгүй учраас ярихаас өөр юм хийхгүй байгаа нь аргагүй дээ зайлуул
0 0

dasdfasdfsadf
2016-04-03 02:18

dfhttp://www.ilinskiy.ru/news/detail.php?ID=30039
0 0

Элбэгдорж Львовт Цэргийн ДУНД сургууль төгссөн шүү дээ!
2016-04-03 02:19

Элбэгдорж Львовт Цэргийн ДУНД сургууль төгссөн шүү дээ!!!! их сургууль гэж ХУДАЛ бичээд байгааарай !!!! Львовын цэргийн дунд сүүлд 2000 онд дээд сургууль болж өөрчлөгдсөн. Сайханбилэг түүхийн багш мэргэжилтэй биш!!!! Орост КОМСОМОЛЫН Дээд сургууль (одоо Хүмүүнлэгийн Дээд болсон) гэх Комунизмын үзэл суртлын сургуулийг комунизмын АРГА ЗҮЙЧ мэргэжлээр төгссөн. шүү дээ. Дипломан дээр нь тодорхой байгаа. Ингэж худал ярихаа боль!! Дээр үед хамгийн МУЛГУУ боловч дуулгаваратай хүүхдүүдийг Комунизмын үзэл суртлын сургууль явуулж Комунист намын дүрмийг цээжлүүлж өгөөд буцаагаард илгээдэг байсан нь үнэн. Сайхнаа тийм л мэргэжлээт тэнд сурсан. Цаг үе өөр болж Сайхнаа одоо Оросын биш Америкийн дуулгавартай ЗАРЦ болсон. Цаад эздийнхээ үгийг яв цав цээжилж ёсчлон гүйцэтгэдэг хвээр. Комсомолын сургуулийн вэб-д бичсэнээр Сайханбилгийн дипломын ажлын сэдэв нь
0 0

dsfdfasdf
2016-04-03 02:20

Комсомолын сургуулийн вэб-д бичсэнээр Сайханбилгийн дипломын ажлын сэдэв нь
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих