Эмнэлгүүдийн багц шинжилгээ ямар үнэтэй вэ?

Эрүүл явахын үнэ цэнэ


Интермед эмнэлэг

  • Энгийн багц - 296,010₮
  • Үндсэн багц - Эмэгтэй 651,600₮ |  Эрэгтэй 609,000₮
  • Тусгай багц - 1,750,100₮
  • Бүрэн багц- 3,878,700₮

 

1.750100 төгрөгийн Тусгай багцад:

Эмчийн оношилгоо зөвлөгөө, хоол тэжээлийн зөвлөгөө, биеийн өндөр, жин, нүдний бүх шинжилгээ, сонсголын шинжилгээ, уушгины шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, цээжний рентген, ясны сийрэгжилт, хөхний шинжилгээнүүд, ходоод бүдүүн гэдэсний дуран, хэвлийн эхо /тодотгогч бодистой/, эмэгтэйчүүд,  эрэгтэй бол түрүү булчирхай, цус, шээсний дэлгэрэнгүй, элэгний B, C зэрэг багтана.


 

 

Гранд мед эмнэлэг

Багцын шинжилгээний үнэ

  • 250,000₮
  • 604,000₮
  • 1,716,000₮

 

1,716,000 төгрөгийн багцад:

Цусны дэлгэрэнгүй, чихрийн шижин, зүрхний үйл ажиллагаа, цус багадалт, эрдэс бодис үзэх, эмунологи, хавдрын маркер, вирусын маркер, эхо, компьютер томограф, гормон, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, эсийн шинжилгээ, үе мөч, бамбай гэх мэт багтана.


 

Сонгдо эмнэлэг

Багц шинжилгээний үнэ

  • 100,000₮
  • 250,000₮
  • 450,000₮
  • 850,000₮
  • 950,000₮
  • 1,700,000₮

 

1,700,000 төгрөгийн багцад (Эрэгтэй үйлчлүүлэгч):

Цусны бүлэг, цусны ерөнхий шинжилгээ, нойр булчирхайн, хеллико бактер, элэгний үйл ажиллагаа, элэгний вирус/дархлаа/ stick, бөөрний үйл ажиллагаа, өөх тосны үзүүлэлт, цусан дахь сахар, бамбай булчирхайн үйл ажиллагаа, БЗХӨ, хавдрын маркер, үе мөч, шээсний ерөнхий шинжилгээ, дуран шинжилгээ, өтгөний шинжилгээ, ЭХО шинжилгээ, рентген зураг, комьпютет томографи, аппратуудын шинжилгээ, зүрхний шинжилгээ, цусны багадалтын шинжилгээ багтана.


 

Гялс төв

Урьдчилан сэргийлэх бүрэн шинжилгээ

  • Элэг цөсний бүрэн шинжилгээ - 100,000₮
  • Нойр булчирхайн бүрэн шинжилгээ - 46,000₮
  • Бөөрний бүрэн шинжилгээ - 36,000₮
  • Өөх тосны бүрэн шинжилгээ - 36,000₮
  • Хавдрын шинжилгээ - эрэгтэй 84,000₮, эмэгтэй 93,000₮
  • Жирэмсний шинжилгээнүүд - 200,000₮
  • Бамбай булчирхайн шинжилгээ - 40,000₮

Шинжилгээний хариу 1-7 хоногт багтан гарна.


 

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

ЭМД-тай болон 13А маягттай иргэн үнэ төлбөргүй үзүүлнэ. ЭМД-гүй иргэн үнэ төлбөртэй оношилгоо үйлчилгээ авна. Нэг эмчийн үзлэгийн тариф дунджаар 15,000-16,000₮. Оношилгоо шинжилгээнд 165,000₮-өөс дээш гарсан төлбөрийг үйлчлүүлэгч өөрөө төлнө. Өдөртөө багтан дугаарлан үйлчилгээ авах боломжтой. Шинжилгээний хариу өвчнөөсөө шалтгаалан янз бүр хугацаанд гарна.


 

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

ЭМД-тай болон 13А маягттай иргэн үнэ төлбөргүй. Харъяаллын бус үйлчлүүлэгч эмчийн зэрэглэлээсээ шалтгаан эмчийн үзлэгт 20,000-30,000₮ төгрөгийн төлбөр төлнө. Оношилгоо тус бүр тарифтай. Хэвтэн эмчлүүлэх бол ор хоногийн төлбөр дунджаар 50.000₮.


 

Улсын гуравдугаар төв эмнэлэг төлбөртэй үйлчилгээ үзүүлдэггүй гэж мэдээлэл өглөө. Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт үзүүлэхийн тулд бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж Зөвлөх поликлиникт ханддаг дүрэмтэй. Улсын хэмжээнд чансаатай гэгддэг Ачтан элит, Мөнгөнгүүр зэрэг эмнэлгүүд багцын тарифаар үйлчилдэггүй байна.

2016-01-12 16:05

паа ямар үнэтэй юм бэ энэ хувийн эмнэлгүүд чинь
1 0

intermed
2016-01-12 22:42

yostoi boliosoi gemeer shde
1 0

2016-01-14 12:33

iim unetei bdiimu
0 0

иргэн
2016-01-26 16:18

Гялс төвийн үнэ нь боломжийн юм байна. Энэ сансарт байдаг эмнэлэг мөн үү. нэг очиж бүрэн шинжилгээнд оръё
12 9

jinst hamgiin hjamd, hamgiin chanartai
2016-03-31 13:30

94086066
2 2

зочин
2016-03-31 15:13

сөүл сонгдо сениорс гэдэг эмнэлэг 300к бүх шинжилгээ багтаж байлаа.дуран эхо бичлэг бүгд
4 4

Зочин
2016-03-31 18:35

Ер нь хувийн эмнэлэгүүд сайн байх шүү. Комьпютер томограф дангаараа л 160-400 бүтэн зураг гаргуулахад нэмэгдээд явчдаг юм шиг бгаан. Ер нь шинжилгээ тус бүр өөрөө зардалтай гэх мэт зүйлсийг бодох хэрэгтэй ГЯЛС эмнэлэгийнх нэг бүрийн үнийг нарийн бичсэн бусад эмнэлэгүүдийнх ер нь ерөнхийд нь оруулсан байна. Бүх шинжилгээ багтсан биш зарим нарийн шинжилгээ байхгүй л байгаа. Нэг багц л гаргасан гэсэн үг л дээ. Тэгээд өөртөө хайртай хүмүүс ямар ямар шинжилгээ хийлгэх хэрэгтэй байдагаа нэг судлаад тэгээд тус бүрийн шинжилгээний төлбөр хэд болохыг тооцох хэрэгтэй. Цуглуулах хэрэгтэй 3 жилд нэг удаа ч юм уу бүрэн шинжилгээнд орчихоод байвал зөв болно. Гэхдээ янз бүрийн амьдралын боломжтойгоос хамаарч давтамж нь янз2 л байх. Манайх шиг ЭЗ-ийн хямралтай, хэрэглээний бараануудых нь үнэ брендийн бүтээгдэхүүнүүдийн үнээс давчихсан оронд эрүүл мэнддээ анхаарах мантай турж үхэхгүй, дулаан оромжтой, өрөнд орохгүй амьдрах л нэн түрүүнд толгойд эргэлдэнэ.
5 1

бчимэг
2016-04-07 17:09

тархинй томографик зураг хаана хэдэн төгрөгийн ханшаар авдаг юм болоо
14 4

Zojin
2016-07-17 03:23

Hoorhii Mongoljuudaa chulj duusahgui zadahaa medehgui berduud ta nariin tsag udahgui duusaasaa bilee..
1 0

нубнж
2016-12-01 23:08

олигархиуд хөрөнгөө манаад үхэхгүй гэж сая саяын шинжилгээ өгч, тэрбумаар эмчлүүлдэг байх.Шинжилгээ нь сая бол эмчилгээ нь 200 сая байхдоо. Жирийн цалинт хүн Эрлэг хаандаа л бараалхах байх даа. Бандий юм аа даа. ингээд л амьд байцгаах гэж нэгнийгээ шулаад, улсаа баялагаа цөмлөөд байх уудаа
3 0

Баянмөнх
2017-04-04 22:21

Ачтан эмнэлэгийн томографын зураг хэдээр авдаг юм бол
0 0

uynga r
2017-06-04 00:03

Rentgen zurag hed bdag bol
0 0

uynga
2017-06-04 00:05

Tarhni tomo greapgin zurag heder awdag bol helj ogoch yraltai
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих