Фэйсбүүкт ямар төрлийн хүмүүс байдаг вэ?

Унтлагын орондоо биднийг “урьдаг” сэльфичид


Товч агуулга:

  • Чиний мэдэх өөр төрлийн хүмүүс байвал нэмчихээрэй улаан фэйсбүүкчид ээ!

 

Ажилдаа ашиглагч нар

Эдгээр хүмүүсийг туйлын ажил хэрэгч гэж нэрлэж болно. Фэйсбүүкийг ажлын зорилгодоо өдөр тутам ашиглана. Онлайн сэтгүүлзүй хөгжүүлнэ, пэйж хуудас хөтөлнө, бараа бүтээгдэхүүнээ зарна. Өөрийн ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээ сурталчилна гээд тэд хоногийн 24 цагийн ихэнхэд нь фэйсбүүкт ямар нэгэн шинэ зүйл санал болгож байдгаараа тус дэмтэй хүмүүс юм. Нөгөө талаараа үнэгүй сурталчилгаанд нугасгүй ч гэж нэрлэж болно.

 

Аргаа барагсад

Энэ төрөлд ямар ч зорилгогүйгээр, үнэндээ өөр хийгээд байх ажил, зугаацаад байх юмгүйгээсээ болоод үргэлж утсаа гөлөрч явдаг хүмүүс багтана. Тэд фэйсбүүкт элдэв адал явдал, хөгжилтэй хөгийн бичлэг үзэж, хачир нэмэртэй хов жив, шар бороо мэдээ гүйлгэж залхуу тархиа хөгжөөдөг. Бас дээрээс нь хүн муулсан, өдөөн турхирсан үгүй бол гэмт хэргийн мэдээнүүд тэдний сонирхдог зүйлс. Хол ойрын хов живийг гүйлгэн харж өөрийн ойлголтоороо бусдад тараадаг нэгэн төрлийн хов живийн дамжуулагч нар юм аргаа барагсад.

 

Их мэдэгч нар

Энэ төрлийн хүмүүс энд тэндхийн улс төр, үйл явдлын мэдээ, хүмүүсийн хэлсэн ярьсныг уншиж эгдүүцэж үгүй бол талцаж байдгаараа их идэвхтэй уншигчид. Тэгээд хэзээ ч дуугүй өнгөрөхгүй. Сэтгэгдэл, шүүмжлэлээ хаа сайгүй цацаж уншсан хүмүүсийнхээ тэнэг мангарыг гайхан шогширно. Улс орон хөгжихгүй байгаа унхиагүй дорой байдлыг аль нэг нам юм уу эсвэл ямар нэгэн улстөрчтэй заавал холбон постолно. Бас болоогүй зарим нэгэн их мэдэгч нар өөрчлөлт, шинэчлэл, хувьсгал хэрэгтэйг байн байн сануулж босохыг, тэмцэхийг уриалдагаараа онцлогтой.

 

Хулчгарууд

Ийм төрлийн хүмүүс олон зүйл рүү орж гарч, тэнэж уншихгүй. Тодорхой хэдэн ордог хуудас, сайт, хувь хүний хуудас руу өдөртөө хэд шагайж танддаг. Өөрт таалагддаг болон таалагдадгүй зүйл рүүгээ шагайдаг гэхэд болно. Гэвч таалагдаагүй зүйлдээ сэтгэгдэл бичих зориг үгүй. Дотроо дургүй нь хэчнээн хүрсэн ч ингээд биччихвэл “намайг хүмүүс юу гэж бодох бол” гэж “чичирсээр” дуугүй өнгөрөөдөг. Мөн өөрт нь таалагдсан зүйл дээрээ ч лайк дарах ч тэнхэлгүй хүмүүс бол хулчгарууд. Лайк дарчихвал “намайг өөрийг нь дэмжиж байна” гээд бодчихож магадгүй гээд чимээгүйхэн фэйсбүүкээс холддог. Гэхдээ тэд дотроо “тэгдэггүй л байхгүй юу муусайн юмнууд” гэх бодлыг тээж явдаг. Хулчгарууд заримдаа атаархагч нар байх нь элбэг.

 

Сэльфич нар

Энэ ангилалд төрөл төрлийн сэльфич нар багтана. Нүүр царай, хөх, өгзөг бүр цаашлаад бүтэн биеэ ч зургандаа багтааж чаддаг “хосгүй авьяаслаг” хүмүүс. Хошуугаа цорвойлгож, хацраа түмбийлгэж, нүүрээ будаж, үсээ янзалсан үеийнхээ агшин хором  болгоныг алдалгүй ашиглана. Боломж гарвал л нүцгэлчих зорилготой. Фитнес заал, угаалгын өрөө, унтдаг ор нь тэдний хувьд нүцгэн шахуу зургаа оруулах томоохон боломж. Фэйсбүүкт тэдний хийдэг ажил нь  өөрийнх нь  зурагт хэдэн лайк өгснийг тоолох, мөн сэльфиний шинэ пооз суралцах. Өглөө босохоосоо эхлээд орой орондоо ортлоо идсэн ч, уусан ч, жорлонд суусан ч бидэнтэй “хамтдаа” байдаг эдгээр төрлийн хүмүүст нууж хаах юм гэж ердөө байхгүй. Өөрөөр хэлбэл ичих булчирхай нь арай бага хөгжсөн улсууд.

 

Ухаантнууд

Энэ төрлийн хүмүүс энд тэнд болсон үзэгдэл, үйл явдалд өөрийн үнэлэлт дүгнэлтийг өгдөг. Сайн муу, сайхан муухай санагдсан зүйлсээ шэйрлэж постолж, шоглож, асууж сураглаж чаддаг бусдыг бодвол зоригтнууд. Хэн нэгэн намайг сайн, муугаар бодохвий гэх айдас тэдэнд байхгүй өөрийн гэсэн үзэл бодол, байр суурьтай улсууд. Санаа бодлоороо дамжуулан сайн зүйлсийн гарц, гаргалгааг санал болгох нь ч бий. Ер нь харьцангуй өөрийн гэсэн үнэлэмжтэй, түүндээ тууш,  харьцангуй эрүүл сэтгэхүйтэй гэж хэлж болохоор төрлийнхөн.

2015-12-15 10:45

аа бас СУРГААЛ АЙЛДАГЧИД гэж бнаа бн.
0 0

zochin
2015-12-15 14:48

tarhiaraa l yalgarchij bgamda humuus
0 0

1
2015-12-15 14:49

yer ni bol teneg bolon uhaantai gesen 2 angilal ruu l ene buh humuusiig hiichihej bolno shde
1 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих