Шинэ жилийн Шилэн ширээ

Буцсан жилийн хормойд уях үг


Товч агуулга:

Үйлчилгээний байгууллагууд шилэн данснаас санаа авсан Шилэн ширээ зарчмаар ажилладаг болжээ.

Шинэ жил сайхан болж өнгөрлөө. Энэ шинэ жилийн баяр илүү ихэмсэглэл, элдэв маяггүй эгэл даруухан болж өндөрлөв. Өрнөөс өөриймшүүлсэн ногоон модны баяртаа бид дуртай болоод бараг зуун жилийг давж байна. Жил жилд шинэ “чимэг зүүлт”-ээр баяжсаар буй баярт маань өөриймшүүлж чаддаггүй өчнөөн зүйлс байх юм. Үүнд л илүү хошуулж билүү царайлмуу...

Хувцаслалт, хэв маяг хийгээд хот хөдөөгийн соёл, гоёл шинэ жилийн баяраар шинэчлэгдсээр байгаа нь сайхан хэрэг. Харин баярын ширээн дээр ирэх учиртай бүх уух, идэх зүйлээ нэг мөсөн “овоолж” тавьчихаад баярладаг хаанахынх нь мэдэхгүй соёл арилах биш дэлгэрэх шинжтэй.

Энд тэндхийн шинэ жилийн баяраар инээмсэглэн зургаа татуулсан хүмүүсийн зургаас тухайн хүн хэдэн грамм хатуу архи, хэдэн шил пиво, ус, ундааны нормтойг нь тоолчихож болно.

Баярлаж цэнгэхээр байдгаараа гоёж очсон тэдний буруу биш л дээ. Зохион байгуулж буй талынхан зөөгч нарынхаа ажлыг хөнгөвчилдөг юм уу, зүгээр төр засгаасаа явуулж буй бодлогыг дэмжин ил тод, нээлттэй “Шилэн ширээ” зарчмаар ажиллаж буй хэрэг юм уу  бүү мэд.

Гэхдээ үйлчилгээний байгууллагуудын хувь үйлчлүүлэгчийг эрхэмлэх үйлчилгээ биш “нийтийн юм нийтийнх” гэдгээр хандаж байгаа нь өөрийгөө хүндэлдэг хүнд бол олигтой сайхан хандлага биш.

Мөнгөнд чинь тааруулаад бүгдийг нь нэгмөсөн тавьчихсан шүү хараарай. Уралдаад ууна уу, уулгүй үлдчихнэ үү бидэнд ер хамаагүй гэж байгаа мэт.

Өдөр тутамдаа ресторанд ороход захиалсан бүрийг чинь олон явах гэж төвөг цай, ундаа, пиво, дарс, архи өөр юу байна нэгмөсөн авчих гээд авчирч өгдөггүй биз дээ.

Хэрвээ тэгээд авчирч өгвөл  яасан их хэл ам гаргах бол...Баярын ширээ ийм байх ёстой юм шиг хүлээж аваад байгаа болохоос үйлчилгээний соёлд үнэндээ орохгүй л болов уу.

Баяраараа эгнүүлээд өрчихсөн ирийсэн олон уух юмны ард зургаа татуулах нь баярын зочин гэхээсээ барааны худалдагч шиг бүр цаашилвал архи пивоны амталгаат худалдааны ажилтан шиг сонирхолтой дүр зураг.

Архины лангууны ард зургаа татуулах хүсэлтэй хүн ер нь хэд байдаг юм бол. Эсвэл “тааруулж ууж чаддаггүй, төлсөн мөнгөнөөсөө илүү юм шаарддаг тул үйлчлүүлэгч та нарт бид ингэж л үйлчилнэ” гэж хэлээд байгаа нь энэ юм  болов уу.

2016-01-05 14:36

yaag bodoj bsiin hun bolgonii shine jiliin zurag hugjiltei neg heviin garsan bsan
0 0

2016-01-05 18:24

haha
0 0

2016-01-05 20:46

humuusiin shine jiliin zurag haraarai yag aa yag kk
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих