Хүлээлтийн ертөнц

Хэн нэгэн чамаас дуудлага ирэхийг хүлээж байгаа болов уу?


Товч агуулга:

Эхлэл үгүй бол төгсгөл үгүй

Ажаад байх нь ээ, бид хэн эхэлж хөдлөх нь үү гэж их хүлээдэг болсон юм шиг. Аа яах вэ, харж л байя гэдэг үг амин хувийн асуудалд, ажил бизнесийн ертөнцөд ч чухал байр суурь эзлэх болж. Хэн нэгний шийдлийг харж түүн дээр үндэслэж өөрийн шийдлээ гаргах нь мэдээж зөв. Гэхдээ эрсдэл хаа байна аа. Бүгд долоо буудуулсан чоно шиг л хэн хэнээ харж азнах юм. Хажуугаар нь цаг хугацаа явсаар. Ялангуяа амраг сэтгэлийн ертөнцөд энэ хүлээлт гэдэг асуудал олон хүний “нурууг авч” байна. Утас дуугарахыг хүлээж, мессеж бичихийг нь харж, за тэгээд сошиал ертөнц дэх хаягийг нь шалгаад, бичсэн зүйлсэд нь нэг бүрчлэн дүгнэлт хийгээд л суугаад байна, хүлээгээд байна. Амьдрал, хайр гэдэг чамайг хүлээсэнд оруулах гэж заяагдсан юм уу, эсвэл уулзаад, учраад, утга учрыг нь гарга гэж заяагдсан юм уу гэдгийг дахиж нэг бодмоор юм.

Түрүүлж хөдөлсөн нь гуйсан болчих гээд, эсвэл ялагдах гээд байгаа ч юм шиг. Тэгж доошоо орохгүй шүү гээд л хэн хэнээ хүлээгээстэй, тэр сайхан хайрлаж, дурлаж өнгөрөөх цагийг гиюүрч гарздах. Сүүлдсэн нь элдэв юм болоход чи л эхэлсэн, миний араас гүйсэн гэж хэлэх бардам үгтэй болох гээд байгаа юм уу даа, утга нь. Гэхдээ эхлэл үгүй, чиний эхэнд бодсон тэр төгсгөл ч бас үгүй шүү дээ.

Уг нь хүний ертөнц хүн хоорондын харилцаан дээр тогтдог. Тэр харилцааны хамгийн нандин төрөл нь амраг хосуудынх. Ийм харилцаагүй, үүсгэх зориг зүрхгүй байна гэдэг хүн болж хүзүү толгой холбосны хэргээ дутуу дулимаг гаргаж байгаа хэрэг юм даа.

Тэгэхээр уулзаж учрах, аз жаргалтай өнгөрөөх цаг мөчөө нэгнээ тандаж, гүрийж тэсч өнгөрөөх шаардлага байна уу гэдэг асуулт залуусын өмнө байна. Бүгд л аав ээжээс төрсөн хүмүүс. Ангарагаас ирсэн хүнтэй уулзах гэж байгаа юм шиг санаа өвөрлөх юм. Бид өөрсдөдөө аз жаргалыг бүтээхгүй бол өөр хэн өгөх юм бэ. Уулз, учир, утгатай яриа өрнүүл. Одоохон залга, уулзъя гээ. Гэр бүл салалт их байгаа нь ч хүлээж, хүлээж олдсон дээр нь гээд суучихаад, ааш аягаа олохгүйгээс болсон ч байж магад. Уулз, тань. Тэрнээс үйлдэл бүрийг нь ажаад, хараад, хүлээгээд суугаад байх биш. Анхны болзоон дээр гэрлэлтийн батлах өгдөггүй юм. Тархиндаа биш, зүрхэндээ захирагд. Мэдэр. Нүд рүү нь хар. Харц бүхнийг шивнэдэг. Хэн нэгний нүд рүү харахгүйгээр залуу насыг үрнэ гэдэг эмгэнэл шүү.

Эргэн тойрноор дүүрэн хүлээсэн хүмүүс. Бид хүлээлтийн ертөнцөд амьдарч байна.

woman
2016-01-05 17:26

harin tiimee kkkk, er hun zorigtoi bh heregtei shd
1 0

waa
2016-01-05 18:11

Munhzaya chi shuu tus tas pis pas geel goyo bichnee
0 0

2016-01-05 20:23

heled yuhev ee
0 0

2016-01-05 20:40

tsag uye olson zuv niitlel bn aa zorig oruulsand uneheer bayarlalaa
1 1

Zochin
2016-01-05 21:19

unuugiin zaluus bidnii amidrald bdag zuiliig engiineer aytaihan bichij ee. unshij bgaa bi ch gsn unendee bol neg iim huleelgiin yurtuntsud odoo bgaa bolohoor mash oir sanagdlaa
1 0

bi ch gesen
2016-01-05 21:22

nad ru msg bichih bolvu ged l hulegestei bn da gej
0 0

me too
2016-01-06 13:32

hahaha neeree huleegeel huleelgeel taardiishuu
0 0

Oogii
2016-01-06 15:55

hair tiim olon tohioldoh bishdee.. magadgui zarim hun gants l hairlana... zarim ni 2, 3 ihedlee gehed l 20 hurehguil nas duusna. hairiig huleegeed suuj b.n ch gej yu baihaw... gehdee hairtai uchirsan bol huleeh l heregtei msjiig duudlagiig ni ... huleelt alga bolchihwol hair uuruu yu ch bish bolno. tanihgui medehgui negentei ijil... huleesen urt udriig huleesen urt tsagiig ineemseglel duuren negen udaan huleelgechihlee uuchlaarai gej helehed... zugeerdee tiim ih udaaguiee bi turuuhen irsen gej heleed l martana. ;)
1 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих