ХУДЛАА ХӨГЖЛИЙН БАНКИНД КАРТ НЭЭЛГҮҮЛСЭН ТҮҮХ

Цахим банкны үйлчилгээг нь магтан дуулъя!


Товч агуулга:

Харилцагчийн үйлчилгээний стандартыг ягштал мөрдөх учиртай банкны салбарынхан “Битгий солиороод бай л даа чи” гэх яриагаа гэртээ очиж ярина уу!

 

Техник технологийн хөгжлийг соргогоор мэдэрч нүүрээ нуун, зүсээ хувиргаж буй салбар бол банк. Банкны үйлчилгээний гарт баригдаж, нүдэнд харагдах чанар нь улам бүр алсарсаар...  Биеэр очиж, бичиг баримтныхаа зурагтай нүүрээ тулгуулахаас бусад тохиолдолд банкны теллэр гээч хүнтэй бараг л харьцахаа больж. Харьцах шалтгаан саяхан гарсан нь Худалдаа Хөгжлийн Банкинд карт нээлгүүлэхээр очсон явдал байлаа. Голомт, Хаан банкаар олон жил тууштай үйлчлүүлсэн ч хавь ойрын хүмүүсийн харилцагчийн үйлчилгээг нь магтан дуулахыг хэдэнтээ сонссон,  харилцагчийнхаа дансны аюулгүй байдлыг хангаж, хаа явсан газар нь мессэжээр сануулга, асуулга илгээдэг байдлыг нь хэдэнтээ анзаарсан минь Худалдаа Хөгжлийн Банкинд татагдаж, шинэ карт нээлгэхээр очих энгийн шалтгаанууд байлаа. Харамсалтай нь хэт өндөр хүлээлтийг нураасан худлаа хөгжлийн банк намайг угтан авлаа.

 

 10 АМ.ДОЛЛАР ЗӨРӨХ НЬ АСУУДАЛ БИШ

Өнгөрсөн 7 хоногийн эхээр Гэгээнтэн цогцолборт байрлах сүүлийн үеийн засал бүхий сайхан танхимд дарааллаа хүлээнгээ, ямар төрлийн карт нээлгэхээ теллэр дээр очихоосоо өмнө шийдэж, хүний болоод өөрийн цагийг хэмнэх санаатай картын төрлүүдийг харьцуулсан танилцуулгыг мэдээллийн булангаас нь авч нэгд нэгэнгүй уншлаа. Эрснээ ч оллоо. Теллэр дээр ч очлоо. Миний авахыг хүссэн картны хураамжийг 10 ам.доллараар зөрүүлэн хэллээ. Танай танилцуулга дээр чинь өөр үнэ байна, очоод хар даа гэтэл тэр танхимд үйлчилж байсан цор ганц эрэгтэй теллэр босч очин, танилцуулгатайгаа танилцаад “Өө энэ хуучин брошур байна” гэж хээв нэг хариуллаа.

 

“СОЛИОРООД БАЙ Л ДАА ЧИ...”

2 хоногийн дараа картаа авахаар ирсэн намайг өнөөх теллэр залуу маань өмнөө суулгаж байгаад “Солиороод бай л даа чи…Хараад өгчихөөч”  гэж өөр нэгэнтэй утсаар ярив. Ирэх ёстой цагаасаа хэдэн минут эртлэн ирсэн миний карт ирсэн үгүйг хариуцсан ажилтнаар нь шалгуулж буй царай нь. Хэн нэгний солиорох, хуцах надад хамаагүй ч хамгийн соёлтой гэгддэг банкны салбар дээр Харилцагчийн үйлчилгээнийх нь ажилтны өмнө, түүний гэрт нь ирээд уурыг нь хүргэсэн мэт л боллоо.

 

БАНКНЫ ТЕЛЛЭРИЙН ОГТ МЭДЭХГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Гэгээнтэн цогцолбор дахь салбар дээр ирэхээсээ 3 хоногийн өмнө карт нээлгэх хэрэгтэйгээ зам зуур гэнэт санан их дэлгүүрийн хажуу дахь Гандирс төвд байрлах Худалдаа Хөгжлийн Банк орсноо дурьдах хэрэгтэй. Учир нь тэнд 2 картын хоорондын ялгаа, давуу талыг тайлбарлуулах гэж чадахаараа хичээсэн ч надад үйлчилсэн, шинээр ажилд орсон болтой теллэр охин Платинум карт гэж юу болохыг огт мэдэхгүй, танихгүй гэдгээ шударгаар өчсөн юм. Банкны теллэрийн огт мэдэхгүй байгаа бүтээгдэхүүнийг захирал  л мэднэ гэсээр зуучлуулан ортол, сайн харилцагчиддаа л олгодог карт гэдэг үгээр тэрхүү захирал ам таглав. Сайн муу гэж харилцагчаа ангилж болох ч шударгаар чи бол манайд дансгүй учраас шууд муу харилцагч гэдэг үнэлгээг тэр захирал надад тавив.

Олон зуун ажилтантай банкинд сайн муу хослохыг алийг тэр гэхэв. Харилцагчийн үйлчилгээний стандартыг ягштал мөрдөх учиртай банкны салбарынхан “Битгий солиороод бай л даа чи” гэх яриагаа харин гэртээ очиж яриасай!

2016-06-27 09:13

ovoo gar ve odoo aluulsaan kkk
0 0

client
2016-06-27 09:20

tdb suuliin uyed bish bolod bgaag yag l bichsen bn daa. gadaadad bj bgad ired uilchluulsen chin huuchnii tdb bish bolson ble. anhaarmaar
0 0

2016-06-27 10:10

hudaldaa hugjil baahan huduunii huuhduud suuld ajild savsan yum shig bgan ug n mundag zaluus uilchildeg bsan
0 0

2016-06-27 10:58

haha
0 0

Irgen
2016-06-27 11:48

Би бас хүмүүс магтаад байхаар нь, орон сууцны зээлээ ч авч магад гээд нэг карт нээлгэх гэж моннис ын салбар дээр ирлээ. Тэгсэн нэг ууртай нөхөр их удаан үйлчлээд хүнтэй байна гээд, тэгээд удаж удаж суутал миний карт уншигч өөр банкны карт уншихгүй өөр теллэр дээр оч гээд. Ахиад тэнд нь удаан очерлосон. Тэгээд хамгийн тэнэг нь гарсан карт нь cv дугаар нь 2 оронтой. Тэрэнгээр нь интернэт гүйлгээ хийж болохгүй. Лавлахгүй руу нь ярьсан юу ч мэдэхгүй оператор нь тийм байх ёсгүй гэдэг үгүй тэнэг юм шиг давтаад. Харин хажууд нь Хаан банк сайн юм билээ. Сургууль төгсөөд ажилд орсоноосоо хойш 10 аад жил ашиглаж байна даа.
1 0

ХХБ
2016-06-27 16:29

ХХБ уг нь гайгүй дээ
1 0

Customer
2016-06-27 18:30

Tdb uilchilgee muu yum bna gedgiig hed heden udaa biyeeree medersen. Tuv salbar deer n kart neelgeh gej deesh doosh guigeed avah gej tovloson hugatsaanaasaa udaan huleej suuh hariltsaa medleg muu.
1 1

Customer
2016-06-27 18:32

Hariltsagchiin uilchilgeenii ajiltan n medleg dutmag hudlaa ambits yostoi durgui hursen gej. Ene niitlel yostoi zagatnasan gazar maajiv gegch bolloo.
1 0

songuuli
2016-06-27 19:07

hamag darga nar ni songuulid ner devsheed haashaa ahrj yugaa hiisen ch yamar hamaatai yiin bolsiin blgui de ajiltnuud n
0 0

Мэдрээ гэж
2016-06-27 23:09

ХХБ-с ямарч карт битии аваарай хумуусээ!!! Виза карт Юнион картууд нь хулхи гадаад гуйлгээ огт болдоггуй тэр буу хэл гадаадад очоод гуйлгээ хииж болохгуй бналээ шуу. Тэд карт тус бурийг 10-20$, 20000 тегрегеер зарж ашиг олох гэсэн башир аргатайн билээ. Теллерууд нь маш харьцаа муутай бохир ариун цэвэртэй. Отгонбат Мэдрээ 2 чдээ ажлаа хииж чадаж бгаанмуу !!!
0 0

2016-06-28 10:31

arai l dunguur bank yumsan uul ni. ene met zuilsiig olj harj aldaa dutagdlaa zasdag l bvl
0 0

Зочин
2016-07-03 13:38

Уг нь гайгүй үйлчилгээтэй байсан юм аа, сүүлийн 2-3 жилд үйлчилгээ тал дээрээ маш их муудаад байгаа юм.
1 0

2016-11-07 11:08

Би хэд хэдэн удаа ороод үйлчилгээ авч чадалгүй гарч билээ аймаар газар харахаар дургүй хүрнэ гэж ....
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих