Миний ширээ: Мэс заслын их эмч Б.Баярсайхан

Багаж болгон минь эрхэм


Товч агуулга:

Б.Баярсайхан Сонгдо эмнэлгийн Ерөнхий болон дурангийн мэс заслын их эмч

 
Мэс заслын багажууд

 

Ажлын ширээ

 
Ажлын ширээний тайлбарууд
1

“Abdominal Operations”  Мянганы сорилтын сангийн дэд захирал Б.Мөнхбат багшийн бэлэглэсэн ном.


 

2

“Grant’s ATLAS of Anatomy”  Миний багш хүний гавьяат эмч Б.Болдсайхан надад бэлэглэсэн ном.


 

3

Сүүлийн 12 жил ийм цаг тооны бичиг хэрэглэж байна. Жил болгон Солонгосоос захиж авчруулдаг. Бичих зай ихтэй учир хагалгаанд орох болон холбоо барих ёстой хүмүүсийн дугаар зэргээ бичиж тэмдэглэдэг.


 
4

Даралтны аппарат. Эмнэлгээс тавьж өгдөг ажлын багаж.


 

5

Чагнуур. Энэ чагнуураа 15 жил хэрэглэж байна. 2000 онд “Энэрэл” эмнэлэгт ажиллаж байхдаа худалдаж авсан. Дэлхийд  номер нэг гэгддэг Littmann брэндийн чагнуур. Дотор талд нь  нэрээ шүд өрөмддөг машинаар өөрөө бичсэн.


 

6

Гар ариутгагч шингэн. Өвчтөн үзэхийн өмнө болон дараа тогтмол хэрэглэдэг. Долоо хоногт 1-2-ыг дуусгадаг.


 

7

Ходоод, нойр булчирхайн макет. 2009 онд Тайваньд Азийн мэс заслын эмч нарын хуралд оролцож байхдаа  дэлгүүрээс  хамгийн түрүүнд хараад авчихсан юм. Хамт явсан эмч нар маань авах гэтэл дуусчихсан байсан.


 

8

Интернэтэд орж мэргэжлээрээ суралцах, мэдэх шаардлага гарна. 2013 онд Америкаас найздаа захиж авчирсан.


 

9

Эмчийн тамга. Нэлээд хүнд өвчтөн надаар хагалгаа хийлгэсэн юм. Тэр хүн маань сүүлд миний модон тамгыг сольж ийм тамга хийлгэж өгсөн. Жор, эмийн магадлагаа, эмнэлгийн мэдүүлэг зэрэг олон зүйл дээр дарна. Баруун гартаа байнга ойрхон байлгадаг.


 

10

Дотоод сүлжээний компьютер. Үзүүлэх өвчтөн, шинжилгээнүүдийн хариу гээд бүх ажлын хувиарлалт энд байдаг. Ийм сүлжээтэй эмнэлэг цөөн бий.


 

11

Эмийн жор бичдэг маягт. Үргэлж зүүн гарт ойр байдаг.


 

12

Дээр үеийн “шар сумтай” үзэг. Энэ үзгийг миний найз сэтгүүлч Р.Даваажав надад бэлэглэсэн юм. Даваажавд зурхайч багш нь бурхан болохоосоо өмнө бэлэглэсэн гэхээр маш олон жил болж байгаа үзэг.


 


zochin
2016-01-06 09:08

yamar goyo yumaa baharhaj bn aa taniar
0 0

woow
2016-01-06 09:20

zuragnuud ni yamar goyo yum be
1 0

zochin
2016-01-06 09:28

ih sain emch. tand bayarlaj yawdag
0 0

2016-01-06 10:09

Songdogiinhon mundag shu. Bayarlaj yavdag shu ta nart
0 0

Bobby
2016-01-06 12:48

Sonirholtoi bas Saikhan oguulemjtei shiree baina
0 0

2016-01-06 15:40

ajildaa ezen boldog hun yarih heleh ug olon yum da saihan hun
0 0

Gabo
2016-01-06 18:46

Za azil heregch emch baina aa
0 0

2016-01-07 11:25

mundag
0 0

Би
2017-08-13 15:29

Эмч нартаа мэхийн ёслов.
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих