Сонгуулийн хуулийн зарим хугацааг тайлбарлах нь

Монгол Улсын иргэн танд


Товч агуулга:

Оны босгон дээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийг одоо зөв тайлбарлаж, хэрэгжүүлэх л үлдээд байна. Хуульчдын гаргасан мөрдөх учиртай цаг хугацааны зарим тайлбарыг хүргэж байна.

2016 оны 4.25-аас өмнө:   Сонгууль товлон зарлах 

Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас  доошгүй хоногийн өмнө УИХ товлон зарлана. (Хуулийн 16 зүйлийн 16.1)


2016.5.15-аас өмнө тогтоож 2016.5.20-оос өмнө хүргүүлэх: Орон нутгийн Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоох

Орон нутгийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө тус тусын Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоож, санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн хороонд....хүргүүлнэ. (Хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэг)


 2016.3.01-ээс эхлэн: Сонгогчдын нэрсийн жагсаалтыг цахим хуудаст байршуулах

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, сум, дүүрэг, баг сонгуулийн хэсэг бүрээр нэгтгэн гаргаж, сонгуулийн жилийн гуравдугаар сарын нэгний өдрөөс эхэлж сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байрлуулна. (Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 дэх хэсэг)


2016.4.30 аас  эхлэн: Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох

 Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг  санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ.

 (Хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг)


2016.5.08- 2016.5.27-ны дотор: Гадаад улсад байгаа иргэд сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлэх

Гадаад улсад байгаа иргэд нь гадаадад санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 20 хоногийн хугацаанд өөрийн оршин суугаа улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ. (Хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг)


2016.6.09-өөс өмнө: Сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгасан байх

Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино. (Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.15)


2016.4.30-аас өмнө:  Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх

Нам, эвсэл нь....УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ.

(Хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэг)


2016.5.05-2016.5.11   УИХ-ын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх

Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө   эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. ( Хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэг )


2016.5.31-ний дотор:  Нийт нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг нэгтгэн нийтэд мэдээлэх

Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын зургаан өдрийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон улсын хэмжээнд нэгтгэж нийтэд мэдээлнэ. (Хуулийн 128 дугаар зүйлийн 128.12 дахь хэсэг)


2016.6.11-ээсСонгуулийн сурталчилгааг эхлүүлэх

Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана.

(Хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэг)


2016.6.28-ны 00:00 цагаас өмнө:  Сонгуулийн сурталчилгааг зогсоох

Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.  (Хуулийн 68 дугаар зүйлийн 68.6 дахь хэсэг)


2016.6.29-ний 07.00-22.00 цагСанал авах өдөр

УИХ, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь тухайн сонгуулийн жилийн зургаадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр...байна.   (Хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг)

Сонгогчдын саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.

(Хуулийн 87 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэг

2016-02-26 11:16

heregtei yum bn
1 0

2016-02-26 15:44

хэрэгтэй хэрэгтэй
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих