КОМПАНИУД ХЭРЭГЛЭГЧДИЙНХЭЭ НҮДЭНД ХЭН БОЛЖ ХАРАГДДАГ ВЭ?

Уншигчдын зураглал


Товч агуулга:

  • Компаниуд зар сурталчилгаандаа төрөл бүрийн арга хэрэглэж хэрэглэгчдийн сэтгэлзүйгээр хангалттай "нааддаг".
  • Profile.mn энэ удаад хэрэглэгчид компаниудыг ямар нүдээр хардгийг зураглалаа.

Компаниуд сурталчилгаандаа төрөл бүрийн аргыг хэрэглэдэг. Бүтээгдэхүүн  үйлчилгээ бүртээ янз бүрийн нэр өгч, ямар нэгэн олны танил нүүр царайгаар дамжуулан сурталчилгаа хийж, заримдаа бараг л кино, клип үзүүлдэг.  Харин сүүлийн үед хошин шогийн жүжигчид ямар нэгэн компанийн сурталчилгаанд  “наалдаастай” байдаг болсныг телевизийн дэлгэцнээс олноор харж болно. Цогоо гуай гэх цочим дуунаар тэрхүү компанийг амьд хүн мэтээр төсөөлдөг болоод удав. Өөр бараа бүтээгдэхүүнд өнөө жүжигчин нь тоглоод эхлэхээр өмнөх сурталчилгаатай хольж хутгадаг нь нууц биш. Тэд хэрэглэгчдийн сэтгэлзүйгээр хангалттай нааддаг. Харин  Profile.mn энэ удаад хэрэглэгчид компаниудыг ямар нүдээр хардгийг зураглалаа.

 

 

Асуулгын тухай

КОМПАНИУД  ХЭРЭГЛЭГЧДИЙНХЭЭ НҮДЭНД ХЭН БОЛЖ ХАРАГДДАГ ВЭ? Энэхүү судалгааг асуулгын аргаар цуглуулж зурган хэлбэрээр дүр төрхийг гарган танилцуулж байна. Эхний ээлжинд үүрэн холбооны оператор компаниудын талаар санал асуулга явуулав. Нэг компанийг зураглахын тулд 60 хүнээс авсан энэхүү судалгааг 10 асуултын хүрээнд явуулсан юм. “Уншигчийн зураглал” хэмээн нэрлэсэн эдгээр асуултад хариулагчийн хувийн мэдээллийг  нууцалсан нь чөлөөтэй төсөөлөх боломжийг олгосон. Хэвлэмэл хэлбэртэй асуулгыг бөглөгч нь тухайн компанийн тухай өөрийн төсөөллөө хүйс, нас, нүд, хамар, уруул, үс, биеийн хэлбэр, хөл, ажил, зан ааш, хувцаслалт, бусад онцлог (гоёл, чимэглэл гм) асуултын дагуу өөрийнхөөрөө  чөлөөтэй хариулж оролцсон юм.

 

Хариултын тухай

Бяцхан судалгааны хариу  нь сонирхол татам. Монголын үүрэн холбооны оператор компаниуд хэрэглэгчдийн нүдэнд жаахан оворжуу буюу 35- аас дээш настай хүнээр төсөөлөгджээ. Уг нь ууган оператор гэхэд 20 ч хүрээгүй цэл залуухан түүхтэйсэн. Гэвч хэрэглэгчдийн төсөөлөл бол сэтгэлзүйн дуран учраас байгаагаар нь буулгав. Скайтел компанийг асуулгад оролцогчдын 70 хувь нь эмэгтэй гэж хариулав. Харин бусад компаниудын хувьд 60-аас дээш хувь нь эрэгтэй гэж хариулсан юм. Жи-Мобайлыг судалгаанд оролцогчдын 90 хувь нь өргөн, том цээжтэй хэмээн дүгнэсэн байх жишээтэй. Мөн 90 хувь нь гүндүүгүй сайхан монгол эр гэж тодорхойлжээ. Ингээд асуулгын хариугаар гаргасан зураглалыг сонирхуулъя.

 

Скайтел айхтар эмэгтэй

Скайтел жартгардуу нүдтэй, шулуун шантгар хамартай, зузаан биш уруултай, шулуундуу тайрмал үстэй, мах шөл нь таарсан, тэгшхэн хөлтэй, том хөхтэй,  нягтлан, хүний нөөц голдуу мэргэжилтэй 40-45 насны эмэгтэйгээр бууж байна.  Харин түүний зан ааш нь айхтар буюу няхуур нямбай, тооцоотой бас бага зэрэг шуналтай гэсэн шүү.


 

 

 

 

Жинхэнэ хөдөөний эр Жи-Мобайл

“Би жинхэнэ монгол, билиг танхай хөдөөний хүн...” гэж нэг дуу байдаг шиг Жи-Мобайлыг хэрэглэгчид нь монхордуу  хамартай, бор царай, хуссан сахалтай, давхраагүй бор нүдтэй 50 орчим насны талын  монгол эрээр дүрсэлжээ. Морь унаж өссөн майгадуу хөлтэй Жи-Мобайл морь биш жип унадаг шинэ цагийн малчин эр гэнэ. Тэр хээгүй, гүндүүгүй яриа хөөрөөтэй, илүү дутуу маяг зангүй том мөнгөн бөгж, түүрийтэй гутал, дээл голдуу гоёлтойгоор хүмүүсийн сэтгэхүйд зурагджээ.


 

 

Ихэмсэг,  хямсгар Мобиком

Ихэмсэг харцтай,  жижиг нүдтэй Мобиком жимбэр уруулнаасаа цөөн үг унагадаг төдийгүй бага зэрэг гүзээтэй,  их л хээнцэр 40 гаруй   насны эрэгтэйгээр хүмүүсийн төсөөлөлд зурагдаж байна. Үг дуу цөөтэй, цэмцгэр, цэгцтэй, ихэмсэг дээгүүр Мобиком үнэтэй цаг, гялгар ботинкоор өдөр тутамдаа гоёдог төдийгүй удирдах албан тушаалтан, бизнесмэн  бэлтэй эр хэрнээ жаахан нарийн харамч нэгэн аж. Үнэтэй утас бол мэдээж Мобиком-ын байнгын хэрэглээ.


 

 Юнител жирийн  нэг менежер залуу

Давхраатай алаг нүдтэй, өндөрдүү туранхай Юнител хамгийн залуу нь буюу 30 хүрээгүй настай. Тэр халимагаа нэг тал руугаа голдуу самнадаг бөгөөд толийтол нь гельдэж, гутлаа үргэлж тосолдог. Уран яриа, нээлттэй зантай Юнител  ногоон сорочик буюу ямар нэгэн тод өнгийн цамцнаас салдаггүй нэгэн. Түүний ажил нь менежер бөгөөд охид найрахдаа гаргууд. Цэвэрхэн ботинк, бариу өмд бол түүний имиж.

2016-02-22 10:06

haha g mobile yag shu
1 0

2016-02-22 11:18

skytel emegtei bishee johon batsaan
1 1

erunhiiduu bugd adildaa adil godildoo godil
2016-02-22 11:39

Uneen
1 0

2016-02-22 11:41

ха ха скайтел моби шуналтай ш дээ үнэн
1 0

suhee
2016-02-22 13:21

tuuver 60-n nasnii segment, hereglee, ajikl erhlelt nas zergiig delgeruuleech,,, tgj bj sudalgaani hariultiig jishij oilgoyo.
0 0

Zochin
2016-02-22 22:10

Sudalgaa ch gjdee shalvhudlaa ht tuulsirsan ym
0 0

2016-03-29 21:38

Mobicomiig hudlaa reklamdaad baigaarai. Mobicom bol zgr shunaltai alt mungun bugj zuutsen hyamsgar avgai shdee
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих