Олон ангит кино эрчээ авлаа

Холливуд олон ангит кино руу хөрөнгөө юүлж байна


Товч агуулга:

  • Телевиз 2018 онд тэргүүлэх байр сууриа алдана
  • Үзэгч 22 минут телевизийн өмнө тэвчээртэй суудаг
  • Телевизийн орлогын бүтцэд олон ангит кино чухал нөлөөтэй

Телевизийн салбар тэргүүлэх байр сууриа 2018 онд онлайн медиад алдах төлөв буй ч орлогын хувьд хүчтэй хэвээр байх гол шалтгаан нь олон ангит кино болж хувирлаа.

13-60 инчийн дэлгэц бүхий телевизийн өмнө өдөрт 22 минут тэвчээртэйгээр суудаг дундаж үзэгчийг агуулга, хэлбэр нь чангарсаар буй олон ангит кинонууд улам татаж чангаах тухай урьдчилсан мэдээнүүд гарсаар байна.

Олон зуун саяын төсөвт өртөгтэйгээр бүтдэг Холливудын кино бүтээлүүдийг чимээгүйхэн бас алгуурхнаар “үгүй хийх” ид шид олон ангит кинонд бүрэлдсээр. Тиймээс Холливудынхан ч мөн бизнес моделио өөрчилж телевизийн тэр дундаа олон ангит кинонд хөрөнгөө юүлсээр.

Орлогын бүтэц нь олон ангит кино олныг бүтээж чадсан эсэхээс хамааран унаж босч буй барууны  телевизийн хөгжлийн загвар Монголд ч биелэлээ олоод эхэлж.

“Эзэнгүй айл”-аар эхэлсэн Монголын олон ангит киноны зах зээлийг эзэнтэй болгоход  Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Боловсрол суваг телевиз онцгой байж “Тусгай салаа”, “Хэцүү анги”, “Хувь тавилангийн ээдрээ”, “Гурван найз”-тай болсон Монголын үзэгчид.

1967 оноос эх хэл дээрээ телевиз үзэж эхэлсэн тэд Солонгос савангийн дууриар тархиа угаалгаж буйгаа харамсан ярьдаг байсан ч одоо энэ тухай бараг дурсахаа больсон нь дотоодын агуулга бүтээгчид хүчирхэгжсэний тод жишээ.

Олон ангит кинон дундуур “шавах” зар сурталчилгааны хуваарилалтаа зохистой хийх ганцхан жишиг л олон улсынхаас зөрөөд явчих магадлал манайд өндөр байна.

like
2015-10-23 11:32

like...
11 0

Oyu
2015-10-24 04:55

би л хувьдаа солонгос савангийн дуурь 10 мин ч тэвчэртэй үзэх гээд бардаггүй юм. Инээд хүрээд,эсвэл уур хүрээд.. жаахан хүүхдэд зориулсан хүүхэлдэйн кино шиг тэр зохиол, жүжиглэлт нтр хэрэг алгаа.. ганцаараа л яриал, худлаа инээгээл, ухаан алдаж унаал, эцэг эх ах дүүгээсээ төөрч төөрч санаандгүй дайснууд болоод л нээрээ хачин хүмүүс шүү кккк... All in, Janggum 2-ийг л их шимтэж, донтож үзэж билээ, тэрнээс хойш нээх олигтой юм ч..
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих