Солонгосын эрүүл мэндийн довтолгоо

БНСУ-ын эрүүл мэндийн давлагаа 2009 онд эхэлсэн


Товч агуулга:

  • Тэргүүлэгч мэс ажилбарууд: Том хөх, давхраатай алаг нүд, өндөр хамар
  • Арьс татуулахад АНУ-д 10 мянга, БНСУ-д 3 мянган ам.доллар
  • Довтолгооны бай нь зөвхөн бид биш

 
Довтолгоо ба давлагаа

Бид довтолгоо гэж нэрлэж болох ч солонгосчууд үүнийгээ давлагаа гэдэг. Өөрөөр хэлбэл төрийн бодлогоор олон улсын төвшинд аль нэгэн салбараа хүчээр гаргаж,  шинэ давлагаа үүсгэж чаддаг гайхамшигтай үндэстэн. Үйлдвэрлэлийн давлагаа үүсгэх үед нь үндэстэн дамнасан томоохон корпорациуд нь өндийсөн бол соёлын давлагаа нь Зүүн Өмнөд Азийг тэр аяар нь хамарч  саранхэ, уба, обсо зэрэг үгийг төрөлх хэлэндээ хавчуулж, кимчижигэ, пулгугинд дурлагсад олширч эцэс сүүлд нь Ганнам дүүргээ магтан дуулах дуучин PSY-г дэлхий даяараа мэддэг болсон.

Харин 2009 онд солонгос үндэстэн Medical Korean Wave буюу Солонгосын эрүүл мэндийн давлагааг эхлүүлсэн нь гуравхан сая хүн амтай, эрүүл мэндийн салбар нь уналтад орсон Монгол Улсын хувьд хүчтэй довтолгоо болж байна.

 
Тэргүүлэгч байр суурь

Олон улсын төвшинд тэргүүлдэг бидний тоо баримт тийм ч олон бус. Гэтэл CNN-ийн цацсан мэдээллээр монголчуудын БНСУ-ын эрүүл мэндийн салбарт оруулсан орлогыг бусад улс орнуудынхтай харьцуулахад сүүлийн хэдэн жил тасралтгүй айргийн тавд багтаж. Айргийн тавд манайхаас гадна Хятад, Япон, Орос, Америк гэсэн  дөрвөн улс оржээ.

 
Цогц, чанартай үйлчилгээ

Нүүрний арьсаа татуулахын тулд та АНУ-д 10 мянган ам.доллар төлөх бол Солонгост гурван мянгыг төлөхөд  яг ижилхэн үйлчилгээ авна. Дээрээс нь таны байрлах зочид буудлыг бэлтгэх, угтах болон үдэх үйлчилгээ, төрөлх хэлээр тань зааварчилгаа мэдээлэл өгөх ажилтнууд гээд тэдний үйлчилгээний чанарыг ярих юмгүй. Эмнэлгийн цахим хуудсууд нь хүртэл довтолгооны гол бай болох монголчууд руу төрөлх хэлээр нь мэндчилж, мэдээллээ түгээж байна. Түүнчлэн Солонгост олон жил болсон хэл болоод харилцаа сайтай монголчуудын цалин өндөр ажлын байраар хангагдах нэг нөхцөл нь энэ.  Эмнэлгээр үйлчлүүлж буй монголчууддаа орчуулга хийж, тэднийг сэтгэл өндөр буцаахад бүхий л талаар анхааран ажиллах эмнэлгийн албан ёсны төлөөлөгчийн ажлыг тэд хийдэг.

 
Гайхамшиг үргэлжилсээр...

Том хөх, доровгор уруул, өндөр хамар, бүлтгэр нүд, толигор арьс... Энэ бол БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалын амин зүрх нь болсон гоо сайхны хагалгаанд зонхилж буй тэргүүлэх таван мэс ажилбар. Сөүл хотын Гангнам дүүрэгт хэдэн зуугаараа зэрэгцэн орших гоо сайхны эмнэлгүүдийн гол үйлчлүүлэгчид нь солонгосууд, тэдний араас оросууд, хятадууд, япончууд, монголчууд дугаарлан зогсоно. Гайхамшгийг дэлхийд түгээн дэлгэрүүлэгч нь толийсон арьс, бүлтийсэн нүд, дорвойсон уруултай K POP-ийн одууд. Хүүхэлдэй мэт хөөрхөн царайг хүнтэй хурдан суух, аятайхан ажилд орох гол шалгуур гэж үздэг учраас мэсэн дор мэдээ алдан хэвтэх нь солонгосуудын хувьд ийнхүү энгийн үзэгдэл болсон юм. Таван солонгос эмэгтэй тутмын нэг нь  нүүрэндээ мэс хүргүүлдэг гэсэн тоо баримт солонгос эмэгтэйчүүдийн гоо сайхны мэс засалд ямар их ач холбогдол өгдөгийг төвөггүйхэн илэрхийлнэ.

 
Сайны хажуугаар саар

Солонгосын Аялал Жуулчлалын Байгууллагаас гаргасан тооцоогоор 2015 онд Эрүүл мэндийн аялал жуулчлалаар 598 мянган жуулчин хүлээж авна гэж тооцож байгаа. 2009 онд эрүүл мэндийн давлагаа эхлүүлснээс хойш анх удаа буюу өнгөрөгч онд тус салбараар үйлчлүүлэгчдийн тоо 6.5 хувийн бууралттай гарсныг Bank of Korea мэдэгдсэн. Үүнийг дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөтэй холбон тайлбарлаж болох ч өөр нэгэн хүчин зүйл нь гоо сайхны мэс засал хийлгэсэн хүмүүсийн заримд нь тохиолдсон азгүй явдлуудын талаарх таагүй мэдээ байж болох талтай. Жишээ нь, гоо сайхны мэс засал хийх эрхийг 2000 байгууллага албан ёсоор авсан ч бодит амьдрал дээр 20.000 байгууллага үйл ажиллагаа явуулж буй нь сайны хажуугаар саар хэрхэн шургалсныг харуулж байна. Гоо сайхны мэс засал хийлгэж буй хүн мэдээллийн нууцлалыг өндөр төвшинд хүсдэг учраас хоёр талын бие биенийхээ мэдээллийг нууцлах тангараг нь энэ салбарыг хууль бусаар, далд хөгжин цэцэглэхэд чухал нөлөө үзүүлсээр байна.

 
Довтолгооны бай нь зөвхөн бид биш

Солонгосын эрүүл мэндийн довтолгооны гол байны нэг нь бид байх нь баараггүй. Гэхдээ жил ирэх тусам тэднийг зорин ирэх дэлхийн нэр хүндтэй хүмүүсийн жагсаалт улам бүр баяжсаар байна. Жишээ нь өнгөрөгч онд Армены ерөнхийлөгч Гангнам дүүрэг дэх Чаум төвд эмчилгээ хийлгэсэн бол Хятад, Канадын бизнесийн томчууд хувийн онгоцоороо Сөүлд газардан эмчлүүлж, Казакстан, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсын ерөнхий сайд нарын  эрүүл мэндээ даатгасан улс нь БНСУ болжээ. Монголын улс төр, урлаг спорт, бизнесийн алдартнуудаас хэд нь Солонгост очиж эмчлүүлснийг тоолбол нэлээд урт жагсаалт гарна. Ямартаа ч солонгос эмнэлэгт орчуулагчаар ажилладаг монгол эмэгтэйн ярьснаар, монголчуудын зарим нь ханиад хүрмэгцээ тэдний эмнэлгийг зорин ирдэг тухай, монгол үйлчлүүлэгчдийнх нь дэлхийн үнэтэй тансаг зэрэглэлийн брэндүүдийг өнгө алаглуулан “бялууртал” нь өмссөнийг эмнэлгийнхэн нь шагшин ярилцдаг тухай сонирхуулан ярьж байсныг  энд цухас дурдъя.

Хэдий Монгол Улсын тэргүүлэх салбар гэгдэж буй уул уурхай болон бусад голлох салбаруудад солонгосуудын орон зай төдийлөн их биш ч БНСУ-ын 2009 онд эхлүүлсэн эрүүл мэндийн давлагаанд бид хүч нэмж, тус улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний өсөлтөд чухал нөлөө үзүүлсээр байна.

 

Tuya
2015-11-04 03:39

Bidend dovtolchih salbar alga gej uu
1 0

mgl
2015-11-04 06:20

Манайхан ч баян бн дөөө, юун хямрал
1 0

chimeg
2015-11-05 01:20

mundag yumaa ta nar
0 0

Une n arai l aimaar untei yumaa goe bolmoor l bx yum uniin diildexgui yumaa
2016-07-13 13:35

Une n arai l aimaar untei yumaa goe bolmoor l bx yum uniin diildexgui yumaa
0 0

Nomin erdene
2017-01-03 21:55

Bi ooroo sex ih hiih durtai hun yagaad gevel manaig udmaaraa sex sex sex gesen humuus bna bi yag odoo sex hiih gej bna ymar foy.hereg ve ooo oo ooo ymar saihan ymdee oooo hairai oooo oooo ahiad sex sex sex.sex.sz.xs.ex.sex hiiy
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих