Дипломат цүнх

Дөрвөлжин цүнхийг хэрэглэх учир нь


Товч агуулга:

  • Аавын цүнхэнд бүх зүйл багтдаг

Б.Эрхэмбилэг:  

Аавын дипломат цүнх эмээгийн бор авдартай л дүйцэхээр байж дээ. Яагаад гэвэл манайх их олуулаа. Аав орой ирээд дөрвөлжин цүнхнээсээ алим, чихэр ундаа гээд л гоё гоё юм гаргаж өгдөг байлаа. Ингэж л орой аавыг ирэхээр заавал амттан иддэг уламжлалттай байсан. Орой гэрийн даалгавраа хийчихээд аавыг хүлээгээд томоотой суудаг л хүүхдүүд байлаа.

 

А.Мөнхжин:  

Ийм цүнхийг математикийн багш л барьдаг гэж боддог байсан. Намайг дунд сургуульд байхад манай математикийн багш их хатуу чанга хүн байлаа.Тэр багш каракулан захтай пальто өмсчихөөд дипломат цүнх барьчихаад л явдаг байж билээ.

 

Д.Болорцэцэг:  

Ер нь дарга, багш нар л барьдаг байсан санагдаж байна. Тухайн үеийн нийгмийн давхрааг бараг энэ цүнхээр хараад л тодорхойлж болохоор байсан шүү.

 

Э.Эринбилэг:  

Нийгмийн анги давхраа гэснээс одоо бол унаж яваа машинаар нь тодорхойлоод байгаа юм биш үү. Харахад багтаамж муутай юм. Хэр зэрэг юм багтдаг вэ?

 

 

 

А.Мөнхжин: 

Одоо ажил яривал хоолонд ордог. Харин социализмын үед нарийн ширийн зүйлсээ сонинд боогоод цүнхэндээ хийчихээд ажлын өрөө рүү чухал царайлаад л ордог байсан байхаа. Эмэгтэй хүн барьдаг байсан уу?

 

Д.Болорцэцэг:

Эмэгтэй багш нар их барьдаг байсан. Бүр дээл өмсчихөөд барьдаг байсан гээд  бод л доо.

 

А.Мөнхжин:

Өө юун утгагүй байсан юм.

 

 

Д.Болорцэцэг:

Үгүй ээ, багш нарт  харин ч тохиромжтой.  Хүүхдүүдийнхээ дэвтрийг гэртээ очиж засахад багтаамжтай гээд олон давуу талтай цүнх. Одоо хэрэглэдэг болов уу?

 

Ж.Баясгалан:

Одоо бүр ч ор сураггүй алга болчихоогүй ээ. Хэмжээ нь арай багасаад покорны цүнх гээд хэрэглэж байгаа. Тэгэхээр дипломат цүнх маань байгаа л  гэсэн үг. Одоо энэ цүнхийг баръя гэвэл та нар барих уу?

 

А.Мөнхжин:

Өдөржин чухал царайлж явах гэж ядаргаа шүү дээ.

 

 

Б.Эрхэмбилэг:

Би л лав одоо бариад явахаас лав дургүйцэхгүй ээ.

 

 

Ж.Баясгалан:

Мода хуучирна гэж байхгүй. Хэн хүний хэрэглээг хангаад өөрсдөө бариад  явахад тохиромжтой л бол хэдэн оны ямар цүнх байсан нь хамаагүй.

 

Э.Эринбилэг:

Хөдөө гадаа явахад  ёстой  нэг шил архи, талх, хиамаа  хийгээд явдаг байсан гэдэг шиг хагарах зүйлсээ хийгээд явж болох л юм.

 

А.Мөнхжин:

Автобусанд орлоо гэхэд цүнхнээсээ мөнгө гаргах гэж бөөн юм болох юм байна. Надад л лав тохирохгүй.

 

Э.Эринбилэг:

Мэдээж ямар үед гэдгээ бодож байж л цүнхээ барина л даа. Яг энэ загвараар нь барих уу тэгээд?

 

Б.Эрхэмбилэг:

Барина барина.

 


Ж.Баясгалан:

Хоёулаа яг ийм нэг нэг цүнхтэй болъё. Магадгүй бариад явах юм бол хэд хоногийн дараа мода болчихсон юм байна гээд дипломат цүнх хайгаад явж байж магадгүй л байх шүү.

 

 

smile
2015-11-11 06:50

aaviin tsunh odoo boltol bgaa
1 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих