Хүүхэд битгий эвдчихээрэй буюу А.Отгонбаярыг хайрлахуй

Байлдагч Г.Мөнхбаярын түүх барилгачин А.Отгонбаярт тохиолдохгүй байх гэж найднам


Товч агуулга:

  • Авьяас байна уу байна, хөдөлмөр байна уу байна, одоо олны хайрыг даах ухаанаа л харуулаарай даа хүү минь гэж зөвлөмөөр байна

Баргил сайхан хоолойтой барилгачин залууд хүн болгон хайртай болжээ. “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчдын нэг Дархан-Уул аймгийн харъяат Г.Отгонбаярын зураг, бичлэг сошиал ертөнцөөр дүүрэн. Малчин Найдандоржийн хүү Түвшинбаяр олимпийн аварга болж долоодугаар сарын 1-ний үймээний уур бухимдлыг зөөлрүүлж байсан шиг даруухан ээжийн хүмүүжилтэй хүү А.Отгонбаяр сошиал ертөнцөөр дүүрэн уур бухимдлыг багахан ч гэсэн зөөлрүүлээд авлаа. (Энэхүү бухимдал Парист буудуулсан 132 хүний дурсгалд зориулж нүүр номынхоо зургийг Францын далбаагаар хучих уу, өөрийгөө шатаасан залууд зориулж Монголын далбаагаар хучих уу гэх сонголтоос үүссэн билээ)

 

 

Үнэхээр хүний хайр татам сайхан залуу юм. Уг нь дуучин болох мөрөөдөлтэй, СУИС-д орох хүсэлтэй байсан ч төлбөрийг нь төлж дийлэхгүй гээд оюутны тэтгэлгээр нь Техник Мэргэжлийн Сургалтын төвийг сонгож барилгачин мэргэжил эзэмшжээ.

Ийм л энгийн даруугаас өөрийн амьдралын түүхээ дөнгөж зохиож эхэлж яваа Г.Отгонбаяр өнөөдөр олны анхаарлын төвд хүссэн хүсээгүй орж ирлээ. Мөн чанарыг ойлгож ч амжаагүй байхад хурдан өрнөдөг үйл явдал гэж байдаг даа. А.Отгонбаярын хувьд нэг тиймэрхүү л юм болчих шиг боллоо. Барилгачин залуу А.Отгонбаярын фэн хуудаст 11.000 хүн лайк дарчихаж. Сошиал хаягтай хүн бүр шахуу даруу төлвийг нь гайхаж, бахархаж, баярлаж чин сэтгэлийн үгээрээ цацал өргөж байна. “Авьяаслаг Монголчууд”-ын дөрвөн шүүгч ямар ч даруу хүн өөрөөрөө бахархахгүй байхын аргагүй магтаал хэлсэн. Барилга руугаа өглөө бүр алхдаг замаа хоёр удаа тайз руу гарч өөрчилчихсөн чинь түүнийг шал өөр зүйл мэдрэхэд хүргэчихлээ. Түүний баргил хоолойг монгол хүн бүр шахуу сонсохыг хүсч байгааг тэр мэдэрч эхлээд байна.

Авьяас байна уу байна, хөдөлмөр байна уу байна, одоо олны хайрыг даах ухаанаа л харуулаарай даа хүү минь гэж зөвлөмөөр байна. Авьяастайгаа мэдрээд, олны хайранд өлгийдүүлсэн хүмүүс алдаж эндсэн нь их бий. Агуу ихийн солиоролд орно гэдэг шиг. Хуучны жишээ ч байна. Бүх ард түмний урлагийн их наадмаар Г.Мөнхбаяр гээд их сайхан хоолойтой байлдагч гэнэт мандаад, амтай болгон түүний сайхан дуулдагийг гайхаж байсан цаг саяхан. Яагаав, Харах нүдэнд гийсэн сайхан чи минь хөө гээд “Чандмань Эрдэнэ” дууг дуулдаг даруухан сайхан залуу. Хөөрхийг хүн бүр чи авьяастай, мундаг, нэг дуулчих, нэг тулгачих гэсээр байгаад архинд оруулсан гэдэг. Хандах зүгээ хаашаа тогтоох нь тухайн хүнээс 50 хувь шалтгаална л даа. Харин нөгөө хагаст нь гадны нөлөө үйлчилдэг. Г.Мөнхбаяр авьяастайдаа ташуурч, согтом сайхан үгэнд автаж, архинд орж, амь насаа алдсан түүхтнүүдийн л нэг.

 

 

Гэнэт тодорсон од байлдагч Г.Мөнхбаярт тохиолдсон гашуун түүх барилгачин А.Отгонбаярт бүү тохиолдоосой билээ. Түүнийг олноос ирэх халуун үгсийг ялгах, даах нуруутай байх гэж найднам. Олон сайхан дуугаар биднийг уяраах ч байх гэж итгэнэм.  

2015-11-16 17:10

дөнгөж 20 хүрж байгаам бн лээ шд. Дэндүү бүрэг даруухан хүү бн даа. Ухаан мэдэж дээ
3 4

amjilt
2015-11-17 04:57

amjilt huu mini
1 0

зочин
2015-11-17 08:55

за найз нөхөд чинь эхлээд баяр хүргээд архи барина тэрийг тэсээд уухгүй байгаарай дараа нь урлагийн ертөнцөд орлоо од болллоо гээд урлаг соёлын нөхдүүдтэй элдэв арга хэмжээнд орно тэгэхэд бас л уухгүй тэсээд өнгөрнө шүү тэгээд дараа нь аяндаа архигүй хорвоог туулахад хичнээн сайхан гээч залуу минь архинаас хол яваарай өөртэйгөө адил даруухан бүсгүйтэй сонгож суугаарай амжилт
25 0

2015-11-17 10:55

eej n tuvshin shan hun bnle huu n gaigui blgude Amjilt huse!
6 0

2015-11-17 17:01

ene olon hunii hair itgel setgeliig daaj ooriin unet chanar boloh ooriin odoogiin zan chanaraa geelgui yavah ni l chuhal daa hunii hairiig daaj amidaraarai gesen ug baidag daa az jargal amjilt husie
3 0

2015-11-17 17:03

bas bodoh l asuudal devshuulsen bna
3 0

Зочин
2015-11-17 17:15

Ухаан их л шаардана даа
0 0

oogii
2015-11-17 18:49

bitgii hvvhded muu amlaad hachin ym biched bai yaj yvah ni hvnii ooriin uhaan ene zaluu tegej buruu zamaar oroh hvvhed bish
1 0

2015-11-17 21:28

hunii ugiig daaj, magtaaliig itgel gej oilgoh heregte. magtaal bol chi mundag, sak, lag gesen ug bish shuu
0 1

bolor
2015-11-17 21:28

Hund ug iluudehguiee.olniihoo hairiig daaaj zuw l yavaarai gej bna.zuw.
0 1

tseegii
2015-11-17 22:29

muu amlah gej bitgii bod oo. sanaj yavah l ug helsen bn. amidrald iim yum olon tohiolddog bolohoor chamaig hairlasan hamgaalsan humuus l hatuu bolovch uneniig helj bga shuu.
2 0

Bolor
2015-11-18 06:31

Burhan bolson aaviinh n heleh bsn bolovuu gesen zuvulguug helsen bna hun helehees naash gedeg shuu ene bol muu amlah bish yumaa tsagaan tsaas shig baigaa deer n helj sanuulsan zuv bnaa
1 1

2015-11-18 12:29

Amjilt huu min
0 0

Алтанцэцэг
2015-11-18 15:43

Ээжийн хүү байсан бол ардолны хайртай хүү боллоо. Олны хайрыг дааж явах л чухал. Ээжийнхээ ачийг хариулах нь зөв сайн явах шүү хүү минь
1 1

tuya
2015-11-18 15:47

hun hair jargal ihdeheeree tashuurdag tal bdg shu duu mini.sain muugaa ylgaj olni hair itgeliig daaj yvaarai.amjiltiin deediig husie.
0 0

гантөмөр
2015-12-03 09:27

Харангын Чука хамтрах талаар саналаа олны өмнө тавьсан .Цаашди нь хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд гэж мэдэж байгаа байх гэж найдаж байгаагаа илэрхийлмээр байна Энд бичсэн сэтгэгдэлүүд юу хэлээд анхааруулаад байгааг сайн тунгаан бодоорой.Чамаар маш олон хүн бүр өрсөлдөгчид чинь хүртэл бахархаж байгаа шүү !!! ЧАМАЙГ ГЭРЭЛТЭЙ ИРЭЭДҮЙ ХҮЛЭЭЖ БАЙНА. УРАГШАА !
0 0

энхтүвшин
2015-12-12 17:21

олны итгэлийг дааж амьдараарай дүү минь,амжилт хүсье,түрүүлнэ гэдэгт чинь итгэлтэй байгаа шүү
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих