Монгол брэнд гэж юуг хэлэх вэ?

Бидэнд боломж байгаа ч төрийн бодлого муу байна


Товч агуулга:

  • Хамгийн бага зардлаар хамгийн хурдан дэлхийн зах зээлд гарах боломжийг хайцгаая
  • Зурагны тайлбар: Г.Тунгалаг “Цаглашгүй хүчтэн” керамик, 2015 он

  • Г.Дашням - “Никель Ганбаа” Унадаг дугуйны үйлдвэрийг үүсгэн байгуулагч
  • Ч.Чимиддорж -“ИнтерАктив би айя” ХХК-ийн ерөнхий захирал
  • Х.Баттуяа - Монголын урчуудын эвлэлийн урлагийн менежер
  • Г.Эрдэнэтөгс- Монголын үндэсний маркетингийн холбооны судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгч
  • Б.Мөнгөнсар -“Brande Arte”  компанийн үүсгэн байгуулагч

 

PROFILE: Монгол улс юугаар брэнд болж дэлхийд гарах вэ?

Г.Дашням:  Бид одоо шууд гадаадад нэрээ гаргана гэхээсээ урьтаад  дотооддоо аж үйлдвэржилт явуулах хэрэгтэй.  Бид дугуй, троллейбус зэргийг өөрсдийн нөөц бололцоог ашиглан хийж байна. Гэхдээ яаж ч хичээсэн хэдэн арван жилийн түүх, судалгаан дээр суурилж гарсан технологийн бүтээлийг гүйцэхэд хэцүү. Бид төрөөс зээл хүсч, хөрөнгө оруулалт нэхэхгүй. Хүсэх ч үгүй байна. Харин улсын бодлогоор шинэ технологийн санаа нэвтрүүлж өгөхийг хүсч байна. Өндөр хөгжилтэй орны технологийн мастеруудыг улсын бодлогоор авчирж, тэдний  технологиос суралцах нөхцөл бүрдүүлэхэд  төрийн туслалцаа хэрэгтэй. Энэ боломжийг бүрдүүлж өгвөл бид дотооддоо аж үйлдвэржилт явуулж, тэрийгээ Монголын брэнд болгох боломж байгаа. 2025 онд манай улс машин хийнэ гэдэг ч юм уу тийм бодлого улс гаргаад тэрэндээ хүрэхийн тулд  Герман, Япон улсын технологиос суралцуулах хэрэгтэй. Аж үйлдвэрийн парк байгуулж нэг нэгээрээ биш нийтээрээ нэгдээд хөдлөх нь чухал.

 

Ч.Чимиддорж:  Манай улс мэдээллийн технологиор дэлхийд гарах бүрэн боломжтой. Энэ салбар хамгийн бага зардлаар хамгийн хурдан дэлхийн тавцанд гарах зам. Эргүүлээд хамгийн өндөр үнээр зарагдана.  Ер нь манай улс хүн рүүгээ л хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Сингапур улс яагаад  байгалийн баялаггүй мөртлөө ДНБ-ний хэмжээгээрээ дэлхийд хамгийн өндөрт байгаа вэ? Тэд хүндээ оюуны хөрөнгө оруулалт хийдэг. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд технологи, санхүү, хүний нөөц, цаг хугацааны боломжоо 60 хувьтай л ашигладаг. Энэ байдлаа өөрчлөх хэрэгтэй. Хамгийн бага үйлдлээр, хамгийн өндөр бүтээмжтэй байх зүйлийг хийдэг болмоор байна. Бид өөрсдөө үнэтэй зүйл хийж байж үнэ цэнэтэй болно шүү дээ. Мөн салбар бүр дор дороо бужигнахаар нийлээд нэгдээд нэг бодлого, зорилготой явцгаая. Ингэхэд улсын бодлого хэрэгтэй. Энэ нь улс бизнест оролцоно гэсэн үг биш, зөвхөн бодлого л тодорхойлж өгнө. Жишээ нь БНХАУ 2016 оны бодлогоо нано технологи, сансарын технологийн үйлдвэрлэл хийхээр тодорхойлж байна. Энэ бол асар том бодлого. Яг л ийм бодлогыг улс тодорхойлох хэрэгтэй.

 

Х.Баттуяа:  Монгол улс дүрслэх урлагийн уран бүтээлээрээ дэлхийд гарах чадвар манай уран бүтээлчдэд байгаа. Гэхдээ тэднийг дэмжих урлагийн менежментийн цогц бодлого алга. Түүнээс биш уран бүтээлчид хангалттай их байна.  Манай уран бүтээлчид орос школтой, ази хүн гэдгээрээ бусад орны уран бүтээлчдээс онцгой байдаг. Гэсэн хэдий ч тэдэнд туслах маркетинг менежментийн баг, санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөл дутмаг. Жишээ нь, Манай урчуудын эвлэл 500 гишүүнтэй. Уран бүтээл хангалттай олноор хийгддэг. Тэр уран бүтээлүүдийг гадны хүмүүс их худалдаж авдаг. Үүнээс  үүсдэг асуудал бол нэгэнт худалдаж аваад хил гарсан хойно тэр бүтээлийг манай уран бүтээлч бүтээсэн гэж хэлэхэд хэцүү болчихож байгаа юм. Хятадад очоод хятад хүний зурсан зураг гээд үзүүлэхэд хэн ч тэрийг мэдэхгүй байх жишээтэй. Яг энэ дээр улсын бодлого, менежментийн багийн тусламж хэрэгтэй байгаа юм.  Мөн бид сайн уран бүтээлчдээ гадагшаа алдаж байна. Тэднийг буруутгах ч аргагүй. СУИС- аас жилд 20 гаруй хүүхэд урлагийн менежментийн анги төгсдөгөөс тав нь л мэргэжлээрээ ажилладаг. Яагаад? Тэдэнд ажиллах орчин, амьдралын баталгаа алга байна шүү дээ.  Одоо бидэнд уран бүтээлчдийн бүтээлийг үнэ цэнэтэй байлгахад туслах маркетинг, менежментийн баг улсын тогтвортой бодлого хэрэгтэй. Жишээ нь: төрийн өндөрлөгүүдийн айлчлалийн үед монгол хүний ур ухаан шингэсэн бэлэг дурсгал өгөх тал дээр анхаарах хэрэгтэй. Бидэнд дэлхийд гарах боломж байгаа, тодорхой хэмжээгээр гарч ч байгаа. Манайхан цөөн хэдэн тооны тэмцээнийг л дэлхийн түвшний гэж ойлгодог. Гэтэл олон улсын А зэрэглэлийн тэмцээн уралдаан маш олон байна. Үүнийг ч бас төр засаг мэддэг байх хэрэгтэй.

 

Г.Эрдэнэтөгс:  Манай улс бүх салбараар хөгжих боломжтой. Жишээ нь, АСЕМ дэлхийд Монгол улс гэж ямар улс вэ, монгол хүн гэж хэн бэ гэдгийг таниулна. Энэ бол Монгол дэлхийд гарч байгаа нэг хэлбэр мөн.  Миний бодлоор Монгол юугаар брэнд болох вэ гэвэл эхлээд үндэсний брэндийг бий болгох хэрэгтэй. Миний хэлэх гээд байгаа гол санаа бол Монгол хүн бүр брэнд болох ёстой. Жишээ нь, Монгол хүний чадвар. Тэгэхээр өөрсдийнхөө хамгийн сайн хийж чаддаг зүйлээ л хийж брэнд болно.  Яагаад бүх малчдаа дэмжээд МАЛЧИН ХК байгуулаад махаа экспортлож болохгүй гэж. Ингэхэд мөн л улсын бодлого, төрийн дэмжлэг хэрэгтэй.  Бодлогоор дэмжээд өгвөл боломж бололцоо дүүрэн байгаа. Бид аливаа асуудлыг үүссэн хойно яах вэ гэх биш, урьдчилж хардаг. Урьдаас арга хэмжээ авдаг байх хэрэгтэй байна.

 

Б. Мөнгөнсар: Нэг зүйл биш маш олон зүйлээр брэнд болж болно. Үүний тулд бид юуг экспортлодог байх ёстой вэ гэдгийг олох хэрэгтэй. Одоо бол бид үндсэндээ импортын орон болчихоод байна. Зарчмын хувьд манай улс түүхий эд биш, эцсийн бүтээгдэхүүн экспортод гаргадаг болох хэрэгтэй. Бид заавал өндөр хөгжилтэй улс руу биш манайхаас хөгжил буурай оронд эцсийн бүтээгдэхүүн нийлүүлж болно шүү дээ. Тэр ч гэсэн экспорт л юм чинь. Ингэхийн тулд эхлээд хүмүүсийн боловсролд анхаарах хэрэгтэй. Мэдлэг боловсролтой хүн дээр тулгуурлаж улсаа хөгжүүлье. Дэлхийд гаръя. Манай улс гадаад сурталчилгаагаа хийж чаддагүй. Аялал жуулчлалаа яаж хөгжүүлэх ёстой юм, хаашаа ямар бүтээгдэхүүн экспортод гаргах вэ, эдийн засгийн ямар боломж байна вэ гэдгээ сайн тодорхойлох хэрэгтэй. Мөн л улсын бодлого хэрэгтэй. Бодлого гаргах, оролцох хоёр тусдаа асуудал шүү. Бизнесд улс оролцоод ирэхээрээ дампуурдаг. Ер нь бол Монгол дахь импортын бараатайгаа өрсөлдөхүйц бүтээгдэхүүн бий болгож байж түүнийгээ эргээд экспортод гаргаж дэлхийд гарна.

2015-11-17 10:41

iim nuhud brand yarih uu tegeed ter dund ni teneg Mungunsar ch yavj bh shig kkkk
0 0

Zochin
2015-11-17 11:08

Nikel Ganbaa mundag buteelch sharguu zaluu shu. Heden jil l gantsaaraa guile. Odoo neg demjeed ugmuur shde uls!!!
0 0

SHAVI NI
2015-11-17 11:11

MANAI CHIMEDDORJ BAGSH MASH MUNDAG HUN SHU.HAMGIIN BAGA ZARDLAAR HAMGIIN UNDUR UNED HUREH ZUIL BUTEENE. ENE UNEHER UNEN UG SHU. DEMJIJ BAINA.MONGOLCHUUD GEN SAITAI. OYUNI CHADAMJ UNDUR ARD TUMEN SHU DE
0 0

marketeruud chuulgan
2015-11-17 12:02

marketrtuud chuulgan gej hudlaa hiirhsen nuhud eniig harassai
0 0

Улс чинь мөхлөө
2015-11-17 16:38

Юугаар яаж брэнд болох яах вэ? улс чинь сөнөх гэж байна
0 0

hmm
2015-11-17 19:57

sunuluu gej yarij bgad sunuchihsnuus yarij bsan ni hamaagui der
0 0

Болд
2015-11-19 11:21

Никель Ганбааг өнөөдөр хэн хүнгүй андахгүй. Төрөөс мөнгө биш бодлого гуйж байгаа үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжмээр л байна. Амжилт Дашка
0 0

2016-06-18 03:18

Брэнд гэж тодорхойлогдохын тулд яадагийг эхлээд мэдэх хэрэгтэй юм болов уу? Тэгэхгүй бол асууж байгаа нь ч хариулж байгаа нь жинхэнэ брэндээс өөр зүйл, анхдагч санаа, эхний хэдэн оролдлогын тухай яриад байна. Үүнийг үйлдвэрлэл гэж болно. Харин брэнд гэдэг чинь юу сан билээ?
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих