Үнэнч хэрэглэгч гэж хэн бэ?

Үнэнч хэрэглээ


Товч агуулга:

  • Үнэнч байдал, сэтгэл ханамжийн дунд савладаг ойлголт
  • Хэт өндөр сэтгэл ханамжтай хэрэглэгч аюултай

Үнэнч хэрэглээг урамшуулна гэсэн өгүүлбэр мэр сэр сонсогдож, маркетингийн харилцаа нь бусдаас түрүүлж явдаг үүрэн холбоо, банкны салбарынхан лояалти буюу үнэнч хэрэглэгчдэдээ хандсан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг гаргадаг. Байнгын үйлчлүүлэгч гэсэн монгол үгэнд лояалти гэх ойлголтыг бүрэн утгаар нь багтаагаад ойлгочиход болохгүй зүйлгүй. Үнэнч хэрэглэгч дотроо хэд хэдэн янз байхаас гадна тэд үнэнч байдал, сэтгэл ханамж гэсэн 2 том ойлголтын дунд савлаж явдаг.

 

Үнэнч байдал ба сэтгэл ханамжийн хамаарал

Аливаа хэрэглэгч ямарваа нэгэн бүтээгдэхүүнийг ганц хэрэглэж үзээд үнэнч харилцагч болох тохиолдол тун ховор. Сэтгэл ханамжийн түвшинг нь 1-10 хүртэлх оноогоор дүгнэсэн тохиолдолд 7 оноон дээр харгалзах харилцагч бол жинхэнэ үнэнч харилцагч хэмээн тодорхойлогддог.

 

Үнэнч хэрэглэгч

Сэтгэл ханамжийн түвшин нь 10 онооноос 7 дээр байгаа хүн бол үнэнч харилцагч. Өөрөөр хэлбэл  дунджаас арай дээгүүр сэтгэл ханамжийн түвшинд  бүтээгдэхүүн үйлчилгээг авч буй хүн бол үнэнч харилцагч юм. Тэдэнд сурталчилгаа хийх бараг л шаардлагагүй байдаг. Үнэнч хэрэглэгч танай бараа бүтээгдэхүүний элч, төлөөлөгч болж бусдад байнга зөв мэдээлэл түгээж явдаг нь авууштай тал юм.



Террорист

Бүтээгдэхүүн үйлчилгээг аваад сэтгэл нь ч ханадаггүй, үнэнч хэрэглээ ч үүсгэдэггүй хэрэглэгчийг террорист буюу бизнест хамгийн хор нөлөөтэй гэж үздэг.Учир нь тэд таагүй байдлаа бусдад байнга тарааж явдаг.

 

Монопол

Хэрэглэгчийг сэтгэл ханамж өндөр, үнэнч хэрэглэгч байхаас өөр аргагүйд хүргэх хүч салбарын монополуудад бий. Хэрэглэгчийн сэтгэл ханамж өндөр байна уу, үнэнчээр хэрэглэнэ үү хэрэглэхгүй байна уу тэдэнд огт хамаагүй. Ганцхан үүрэн холбооны оператор бидэнд үйлчилгээ үзүүлдэг байлаа гэж бодоход та сэтгэл ханамжгүй, хэрэглэхгүй байлаа гээд та л хохирно уу гэхээс өөр хэн ч хохирохгүй, утсаар ярих эрэлт хэрэгцээтэй хүн цаагуур чинь мянга түм байна гэх жишээтэй.

 

Үнэнч хэрэглээний үр дүнг хэмжих нь

Үнэнч хэрэглэгчийг дэмжиж, сэтгэл ханамжийг нь урт хугацаанд тогтвортой барих асуудал маркетеруудын анхаарал хандуулах гол хэсэг болон хөгжсөөр байна. Тэдэнд зориулж хийсэн үйл ажиллагааныхаа үр дүнг тооцоход маш хялбар байдаг. Өөрөөр хэлбэл олон нийтэд цацсан сурталчилгааныхаа тоон үр дүнг тооцоход хүнд байдаг бол үнэнч хэрэглэгчийн хүрээ тодорхой, ойлгомжтой, тоо цөөн тул бүх зүйл алган дээр тавьсан мэт л харагддаг.

 

Taalagdlaa...
2015-11-27 10:59

LIKE...
1 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих