Гэрийнхнийхээ дунд ганцаардаж сууна гэхэд хэн итгэхэв дээ

Гоёод явах газар байх биш, гараад уулзах хүн байх биш


Товч агуулга:

  • Өглөө гарахад нь үддэг , орой ирэхэд нь угтдаг
  • Энэ л миний ажил

Өдөр хоног нэгэн хэвийнээрээ үргэлжилж өглөө нөхрөө үдэж, өдөр хүүхдүүдээ тосно. Өмсдөг хувцас өдөр бүхэн ижил болж хэлдэг үг гэрийнхэнд улиг болсоор. Өглөө гарахад нь хаалгаа түгжээд үлддэг орой ирэхэд хаалгаа тайлаад угтдаг нэг ийм л хүн болж гэртээ 10 жил суулаа. Гараад явъя ч таних хүнгүй, уулзаад сууя ч тоох амьтангүй. Хэдэн шинэ хувцас шүүгээндээ загвар нь хуучирч нүүрээ будъя гэхэд хугархай хар харандаанаас цаашгүй энгэсэгний сав хоосон. Явдаг зам минь гэр –сургууль- дэлгүүр, хэлдэг үг маань цайгаа уу, хоолоо ид.

Өдөржин тонголзож гэрийн ажилдаа түүртэж, амсхийх чөлөөгөөр нь сатаархад савангийн дуурь, шар бор сэтгүүлхнээс намайг өөр саатуулах юм үгүй. Ар гэрээ хаян байж тав аравхан төгрөгийн төлөө  хүний өмнө бөхөлзөх хэрэг юу байгаа юм гэсээр нөхөр маань намайг үнэндээ ажил хийхийг зөвшөөрөөгүй л дээ. Эзэмшсэн мэргэжил хэдийнээ зэвэрч, нийгмээс гадна алтан агуйд суугаа мэт над шиг хүнд тэгээд ч чадах, мэдэх нь юу билээ.

Гэвч гаднаас нь харахад нүд дүүрэн амьдралтай, гэр дүүрэн жаргалтай эмэгтэй би. Эр нөхрөө хүнээс дутуугүй байлгах гэж хувцас угааж, арчиж арчилж торддог,  хүүхдүүдээ жаргалтай байлгах гэж хоол унд, саван шампуньтай ганцаараа ярилцах нь холгүй болдог. Тэднийгээ хараад сэтгэл дүүрдэг ч сэмхэн дотроо гунигтай байгаагаа мэдэрдэг. Тэглээ гээд яахав дээ, таван хүнийхээ царайнаас цааш харахгүй болохоор би ганцаардаад байна гэлтэй биш. Гоёод явах газар байх биш хувцас цуглуулаад юу хийхэв, гараад очих баяр байх биш юундаа ч гоёж гангалах вэ дээ гэж бодсоор өдөр хоногийг үдсээр. Ингээд хэлэхэд элэг бүтэн, эв найртай байж жаргал нь дэндчихсэн  бэлгэшээлгүй хүүхэн бэ гэх байх. 

Дэлхийн долоон тэрбум хүний дунд байтугай гэрийнхээ хэдийн дунд хүн ганцаарддаг гэдгийг ойлгодог нь байдаг болов уу?

Хүн гэдэг амьтан эд хөрөнгийг хурааж цуглуулсан ч, ахуй хангамжиндаа ханаж цадсан ч сэтгэлээрээ өлсөж цангаж, ганцаардаж гуньж байдаг сэтгэлийн л амьтан юм даа гэдгийг мэдэрч сууна.

3 хүүгийн ээж
2015-11-17 11:24

Яг үнэн. Би ч бас ганцаарддаг. Гэхдээ хүн бүр л намайг жаргалтай, даварсан хүүхэн л гэж боддог
8 0

tsoglog
2015-11-17 11:54

huvi hunii archaa l medeh hereg dee
0 0

eej
2015-11-17 13:43

Ingej gertei suudag eejuudee negdvel yasan yum be.hariltsan yariltsaj yamar negen zuil hiisench bolono shuu dee.shineon garah gej bna bas...
6 0

Zochin
2015-11-17 13:51

Tegyaa manaihan. Negdey l daa. Saihan setgelee ongoilgoy
1 0

2015-11-17 14:01

ТЭГЬЕ Л ДЭЭ ШИНЭ ЖИЛЭЭ ХАМТ ТЭМДЭГЛЭЕ НАЙЗ НӨХӨДТЭЙ БОЛМООР БАЙНА
3 0

зочин
2015-11-17 15:18

хүн гэр бүл найз нөхдийн аль алийг нь л орхихгүй байх хэрэгтэй дээ хүнтэй суухаасаа өмнө 1 ч найзгүй байсан хүн л лав байхгүй байх
1 1

zochin
2015-11-17 16:22

gantsaarddag gedgiig chn gantsaardsan eejuud oilgonooo chi gantsaaraa bish
0 1

2015-11-17 16:25

ehendee bi l ingeed bgaa bh gj boddog bsan
0 0

2015-11-17 16:36

Уул нь ажил төрөлтэй амьдрал ахуйтай байлгах гэж эцэг эх нь өсгөж боловсролд нь мөнгө зарсан байлгүй дээ. Тиймээс яаж ийж байгаад нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх нь зөв. Манай нөхөр ч бас намайг гэртээ суулгах үнэнхүү сонирхолтой. Харин би төхсөн гэрийхэн маань намайг өдий дайны боловсролтой болгохдоо гэрийн авгай болоосой гэж хөрөнгө оруулаагүй юм шүү л гэж хэлдэг. Хүүхэд жаахан нтр бол зүгээр л шалтаг... Тэгээд ч гэртээ удаан суусан эмэгтэй шиг зэвэрсэн хүн хаана ч байхгүй...
9 1

eej
2015-11-17 16:49

яг л ийм болох гээд байна даа. Би зүгээр сууж чаддагүй хүн хүүгээ 3 хүрэхэд өөрийн хувийн ажлаа эхлүүлнэ гэж бодож байгаа гэхдээ л нээрээ ганцаарддаг шүү.
1 1

namjaa
2015-11-17 16:51

Tiimee geriin ezegtei nariin grouptei bol saikhan l bna setgelee hubaaltsaad
0 1

namjaa
2015-11-17 16:59

Hun buruutgaj bolohgyi l gej boddog uuriin bie deer ali neg tsagt irdeg l yum daa
0 0

Зочин
2015-11-17 19:06

Би ч бас гэртээ жил гаруй хүүхдээ харч суухдаа мэдэрсэн. Бушуухан ажилдаа орсон. Ажилтай байна хамт олонтой байна гэдэг чинь сайхан юм байна лээ. Бүсгүйчүүддээ хэлэхэд цалин гол биш ээ, хамт олонтой л байх хэрэгтэй
1 0

ЗОЧИН
2015-11-17 19:07

Tiim shuu ter tusmaa bayraar hamt olon baihgyi shine jilee hamt temdeglie
0 0

asdfasdf
2015-11-17 19:41

fasdfasdfasdfa
0 0

tuluvluguu
2015-11-17 19:55

huuhed gargaj tuluvluguuguu sain gargaj bai l da har ery niigemsheegui bj nuhurt garsnii gai
0 0

Rac Nairamdal
2015-11-17 22:48

Rotaract Club of Nairamdal geed huuhedtei emegteichuud golloson niigmiin sain saihnii toloo uil ajillagaa yvuuldag klub bii. Tend saihan naiz nohodto ch bolno. olon ch hund buyan bolno. ter klubiig sonirhood uzeerei. amjilt https://www.facebook.com/RACNairamdal/?ref=ts
0 0

Гантулга
2015-11-20 19:16

Хүн ганцхан цалингийн төлөө ажилладаггүй юм шүү дээ хүн хүмүүсийн дунд л хүн болдог бас хүн гэдгээ мэдэрдэг юм. АЖИЛ хий гэхдээ дурлаж хийгээрэй.
4 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих