Ажил дээрээ “ДАЙН” дэгдээх хэрэггүй

Хоорондын маргаандаа бусдыгаа хамруулах нь зохисгүй


Товч агуулга:

  • Хувийн бухимдлаа бусдад бүү нялзаа

Бидний өдөр тутмын ажил, амьдралын харилцаанд үл ойлголцол гардаг. Чи том компанийн мундаг менежер байсан ч хамтрагчтайгаа муудалцах үе тохиолдоно. Шөнийн ээлжийн харуул биш л бол чи ажил дээрээ хэн нэгэнтэй харилцах нь тодорхой. Хэрвээ ажлын газрын хүмүүстэйгээ ойлголцохгүй байгаа бол, асуудлаа хүндрүүлэхийг хүсэхгүй байвал дараах зөвлөгөөг уншаарай.

 

Хувийн асуудлаараа сүр бадруулах хэрэггүй

Маш олон хүмүүс уур бухимдлаа бусдад гаргаснаас болж ажлаасаа халагддаг. Хэрвээ таны хувийн амьдралд бэрхшээл тулгарч, хямарсан байгаа бол ажлаасаа чөлөө авахыг зөвлөе. Бухимдлаа бусдад гаргаж байснаас, ажил дээрээ ирээгүй нь зөв шүү.

 

Ажлаа өргөн цар хүрээгээр хар

Чи ажилдаа маш их дуртай бүр хайртай. Ажлаасаа эрч хүч, таашаал авдаг байж болно. Гэхдээ энэ бол таны сонирхол, хоббигоороо хийдэг ажил биш, цалин авдаг амьдралын чинь баталгаа гэдгийг битгий мартаарай.

 

Ажил дээрх хов живнээс холуур яв

Ажил дээр үргэлж асуудал үүсгэдэг нэг зүйл нь хов жив. Хувьсгалын анхны долоо Оросоос тусламж гуйхаар явахын өмнөх орой булагнаж байгаад биенээ муулсан ч байж магадгүй... Хов жив яван явсаар, хэн нэгний хүзүүг ороох нь олонтаа. Тиймээс хов живэнд битгий оролцоорой.

 

Үүссэн асуудлыг даруй шийд

Ихэнх тохиолдолд үүссэн асуудлыг шууд шийдэх нь үр дүнтэй байдаг. Хэн нэгэнтэй таагүй харилцаа үүсгэсэн бол шууд очоод уулзчих. Шулуухан ярилцаж, нөхцөл байдлыг тодорхойлж, гарах арга замаа ол. Харин учраа олсон бол, сэдвээ тэндээ орхиод ажлаа хий.

 

Бүх талаараа мэргэжлийн бай

Ямар нэгэн зүйлээс болоод хэн нэгэнтэй муудалцаж байгаа бол гадаад байдал чинь ч чухал. Тийм байж чадахгүй бол маргаанд ялагдана.  Чи хэчнээн цэцэн цэлмэг ч, гадаад үзэмж ярианы чинь баталгаа болно гэдгийг сана.

 

Аливаад наргианч ханд

Маргааныг заавал уур бухимдлаар шийдэх ёстой гэсэн дүрэм байхгүй. Ажлын хэн нэгэн чинь чамайг шүүмжилвэл бага зэрэг инээмсэглээд хүлээж ав. Хариу хэлмээр байвал инээмсэглээд, аядуу өнгөөр яриарай. Ер нь асуудлыг хөнгөхөн хүлээн авч, хариу үйлдэл үзүүлж сурах нь чухал.

 

 Даргадаа хов зөөж гүйх хэрэггүй

Ноцтой биш л бол хэн нэгний тухай захиралдаа хов зөөх хэрэггүй. Тэр хүнд хэчнээн дургүй ч энэ ажил түүний хувьд чиний л адил амьдралынх нь баталгаа. Жижиг сажиг маргаанаас болж бусдын амьдралыг эрсдэлд оруулах нь хүн чанартай зүйл биш. Чиний нэр хүндэд ч муу.

 

Ижил төстэй зүйлээ олоод, нөхөрлөөд ав

Тэс өөр үзэл бодол, хэв маягтай хүмүүс хамт ажиллахад хүндрэл гардаг. Бүгд заавал дотно байх албагүй л дээ. Гэхдээ дайсан ч байж болохгүй. Хэзээ нэгэн цагт чиний дайсан, дарга чинь болвол яах вэ? Та хоёрт нэг ч болов ижил сонирхол байх л ёстой. Магадгүй та хоёулаа кофенд дуртай ч юм бил үү.  

 

Маргаанд ялагч, ялагдагч гэж байдаггүй

Хүмүүс хоорондоо муудалцахыг алийг тэр гэхэв. Хамгийн гол нь хэн нэг нь түрүүлж буулт хийх хэрэгтэй. Хүмүүс маргалдахдаа бүгд өөрийнхөө зөв гэж итгэдэг. Ер нь 100 хувь ялагдагч гэж байхгүй. Бас ялагч гэж ч байхгүй. Хэн ухаантай нь эхэлж буулт хийдэг.

 

 Асуудлаа жичдээ шийд

Хувь хүмүүсийн хооронд үүссэн маргаанд бусдыгаа хамруулах хэрэггүй. Цөөн хүнтэй байгууллагад хоёр хүн нь хоорондоо муудалцахад л багийн уур амьсгал нөлөөлдөг. Маргаанаа тусдаа шийд, бусдын ажил хийх нөхцлийг битгий балла.

Taalagdlaa
2015-11-19 09:46

Unen shu. Ene uneher asuudal bolj, ajil hiilgedeggui
2 2

зочин
2015-11-19 16:40

Бухимдлаа бусдад гаргахгүй, шийдэж чаддаг байх нь хувь хүний л ухамсар шдээ
0 0

yoo
2015-11-24 22:27

yag manai uruunii 2 muudaltschaad uldsen 5 ni yahaa medehgui bur getsuu bn aa
0 0

zurag
2015-11-27 16:29

tanai zuragnuud unemshiltei huurhun yum
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих