Эрч хүчээ сэлбэ

Дурласныхаа ачаар ядрахаа мэдэхгүй явна даа


Товч агуулга:

  • Намуухан ая сонсож суухад гэв гэнэт л эрч хүчтэй, урам зоригтой болсон байдаг
  • Яруу найргийн ном уншихаар сэтгэл санаа сэргээд сайхан болдог

Ажил гэж... Хаанаас нь эхэлж, яаж хийхээ мэдэхгүй үе байдаг даа. Залхуу хүрээд л, толгой өвдөөд л, бүүр нэг тийм эрч хүчгүй. Тийм үедээ хүмүүс хэрхэн сэргэдгийг хуваалцъя.

 

Н.Батболд (36 настай эрэгтэй, ахлах менежер)

Эрч хүчгүй үед хүчлэн ажил хийх нь улам ядраадаг юм шиг ээ. Би тийм үед зүгээр л тайван байж амрахыг хичээнэ. Найзуудтайгаа уулзаж, ганц шил шар айраг уугаад хариад нам унтчихдаг. Оройноос өглөө сэргэг гэдэг дээ. Маргааш нь эрт ажилдаа ирэхэд бүх зүйл эмх цэгцтэй байдаг. Хэцүү санагдаж байсан өчигдрийн ажлыг цайны цагаас өмнө  дуусгачихаад додигор сууна шүү дээ.

 

Г.Аниржин (38 настай эмэгтэй, редактор)

Би эрч хүчээ номоос л авдаг даа. Яруу найргийн ном уншихаар сэтгэл санаа сэргээд сайхан болдог. Шинэ санаа төрж, ажлыг ч гялалзуулна шүү. Бас хэн нэгэн ухаалаг эрхэмтэй уулзаж үгийг нь сонсоход долоо хоногийн эрч хүчээ нөөцөлдөг. Урмын үг, магтаал сонсвол бүр янзтай.

 

Э.Баянбат (27 настай эрэгтэй, продюсер)

Хүн бүрт өмнөх ажил урагшлахгүй, толгойд юу ч орж ирэхгүй үе байдаг даа. Тэр үед тамхи татчихаар нэг удаадаа сайхан сэргэчихдэг шүү. Гол нь энэ зуураа юм бодож зогсох зүгээр байдаг. Орж ирэхдээ сэргэчихсэн, ажлаа үргэлжлүүлэх тэнхээтэй болчихдог.

 

Н.Зулцэцэг (29 настай эмэгтэй, маркетингийн менежер)

Би өөрөө өөртэйгээ ярилцах дуртай. Өнгөрсөн үеийн хөгжилтэй дурсамж, ирээдүйн мөрөөдлөө биелсэн байгаагаар төсөөлж боддог. Юм бодонгоо нөүтбүүкэн дээрээ намуухан ая эгшиглүүлж суухад гэв гэнэт л эрч хүчтэй, урам зоригтой болсон байдаг. Ном унших ч бас толгой амрааж, сэтгэл сэргээдэг шүү.

 

Х.Хан-Эрдэнэ (33 настай эрэгтэй, дизайнер)

Сүүлийн үед би маш их эрч хүчтэй байгаа. Ямар ч ажлыг ажрахгүй түргэн хийж, ядарна гэдгийг мэдрэхгүй л явна. Яагаад гэвэл би дурлачихсан. Дурласан бүсгүйгээ харахын тулд л ажилдаа ирдэг болчихоод байна. Дурлал гээч зүйл үнэхээр хүчтэй юм аа...

 

Г.Баасандорж (25 настай эрэгтэй, эмч)   

Миний эрч хүч, эхнэр минь. Орой гэртээ хариад эхнэрээ харахаар хамаг бие ирвэгнээд, зүрх хурдан цохилоод янзтай шүү дээ. Орондоо ороод халуухан шөнийг өнгөрүүлчихэд л хэд хоногтоо л эрч хүчтэй. Ядраад миараад эхлэхийн бол халуухан шөнөө бодоход бөөн бөөн эрч хүч ундарна. Хурдан харихын хүслэн болж ажлаа гялалзуулна шүү дээ (инээв).

kaka
2015-11-20 11:53

Ene Baasandorj ymar aimar sereltei nuhur we haha
4 0

haha
2015-11-20 13:48

boddonoo l helsen huurhun bn shde
0 1

Unen
2015-11-20 20:43

Han-Erdene-тэй санал нэг байна. Би бас дурлачихсан. Эрч хүчээр дүүрэн сайхан байна.
1 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих