Эрээгээ барсан Эксклюзивийн захирал

Жалганд шатаалгах гэж өч төчнөөн өр тавин байж бонд босгон зээл өгсөн болж таарч байна уу?


Товч агуулга:

  • Хуушуур идэх боломж-Хэвлэлийн хурал
  • Мэдэн будилав уу, мэлзэв үү?
  • Үнэгүй Брэнд
  • Шатаах төлөвлөгөө буюу одоогийн тоглолт

Хуушуур идэх боломж-Хэвлэлийн хурал

Их хааныхаа нэртэй бондын мөнгөнөөс эсгий таавчик урлагчдадаа хөнгөлттэйгээр тарааж эхэлсэн нь саяхан. Энэ мөнгөнөөс хувь илүүхнийг горилогсод хаа сайгүй бужигнаж хүссэн хэмжээгээрээ биш юмаа гэхэд хоосон хоцроогүй хүртсэн газрууд олон бий. Эсгий таавчик олширсон эсэхийг мэдэхгүй ч өгөөж ашгаа өгсөн нь ч бий. Харин үндэсний үйлдвэрлэгч юм хөөрхий гэж өвөр түрийндээ бөөцийлсөн газруудаас гэдэргээ савж унан тийчилдэг хүүхэд шиг аашлах үйлдвэрлэгч гарч ирэв.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед алчуур хавтага шиг зүүгдэж 750 сая төгрөгийн хөнгөлттэй зээл авч чадсан нь Г.Майцэцэг. Тус үйлдвэр 5 тэрбум төгрөгийг хүссэн ч зөвхөн тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулагдах ёстой гэсэн шалгуураар олгогдсон нь 750 сая. Бага мөнгө бас биш. Ингээд удалгүй Үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн яармаг дээр үйлдвэрээ сурталчилаад байна уу, өөрийгөө борлуулах гээд байна уу, сайддаа саамшраад байна уу гэдэг нь ялгарахааргүй ааш аяг үзүүлсэн. Үүнийгээ баталсан бяцхан “хошин шогийг” удалгүй тавьсан. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахыг эсэргүүцэн Г.Майцэцэгээр удирдуулсан хэдэн үндэсний үйлдвэрлэгч “Ерөнхий сайдад хуушуур идэх боломж олгоё” гэсэн лоозонтой хэвлэлийн хурал хийж байв.

 

Мэдэн будилав уу, мэлзэв үү?

Төр дарамталснаас үндэсний үйлдвэрлэл сөхөрч байна гэх утгатай зүйлсийг хэвлэл мэдээллээр ярьж сошиал ертөнцийн “нулимсыг харамгүй урсгасан” Г.Майцэцэг захирлыг хүн бүхэн өрөвдөж хувцсыг нь худалдаж авах аян өрнөхөд бэлэн болов. Эксклюзив үйлдвэрт 150 сая төгрөгийн торгууль тавьсан татварын байцаагчийг олон нийт буруутнаар татан сайтад зураг хөргийг нь тавьж байгаад балбаж эхлэх нь тэр. Энэ шоу Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өрөөнд хүрсэн нь хэр хол явж,  өндрөө авсныг харуулна. Нэгэнт мөрдөгдөж байгаа татварын хуулиасаа дээгүүр зөвлөгөө ч гэхэд хэцүү, заавар ч гэхэд хэцүү зүйлийг Ерөнхий сайд нь хэлж асуудлыг зохицуулснаар өөрөө жижгэрч, хууль сахиулсан татварынхны нэр хүнд ёстой л шороотой бужигнасан. Гэвч “Эксклюзив” ХХК-ийг  улсад 4.3 сая төгрөгийн татвар төлсөн тухай Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хуулийн зөвлөх Э.Оргилмаа хэлсэн байна. Уг үйлдвэр  2009 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг.  “Эксклюзив” ХХК-д 2013 онд Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн байцаагчийн хяналт, шалгалтаар 150 сая төгрөгийн акт тавьжээ. Үүнээс гадна 20 сая төгрөг нь тайлангийн өр. Ингээд нийтдээ 174 сая 659 мянга 400 төгрөгийн татварын өртэй.

Татварын ерөнхий хуулийн 8-р зүйлд заасны дагуу процессын ажиллагааг Татварын улсын байцаагч хийсэн. Данс хаах, үл маргах журмаар гаргуулах, бусад орлогоос гаргуулах, битүүмжлэх зэрэг үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулсан. Хамгийн сүүлд Татварын ерөнхий хуулийн 7-р  зүйлийн дагуу хугацаандаа төлөөгүй татварын өрийг шүүхэд нэхэмжилсэн. Шүүхийн нэхэмжлэлийн дагуу 2015 оны зургаадугаар сарын 5-ны өдөр шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл 150 сая төгрөг нь татварын улсын байцаагчийн акт, 20 сая төгрөг нь татвар төлөгчийн өөрийнх нь тайлагнасан, татварын тайлангийн өр. Уг нь татвар төлөгч өөрөө тайлагнасан учраас 20 сая төгрөг бол төлөгдсөн байх ёстой.  Харин 150 сая төгрөг нь захиргааны акт дээр “Эксклюзив” компани гарын үсэг зураад хүлээн зөвшөөрчихсөн эд. Гарын үсэг зурсан дараа данс хаагддаг. Гэхдээ данс хаагдлаа гэхэд орлогыг нь хаадаггүйг дансаа хаалгуулж байсан хүн бүхэн л мэднэ. Оёдлын үйлдвэрийн захирал олон улсын зах зээл судлалаар төгссөн. Монголдоо хэдэн жил бизнес хийгээд үзчихсэн хүн мэдэхгүй баймааргүй. Хугацаандаа төлөөгүй татварын өрийг хэлтсийн даргын тушаалаар 60 хоног хүртэл сунгах  боломжтой. Зохицуулалт нь ийм. Үйлдвэрийн эзэн мэдэн будилав уу, мэлзэв үү?  Ерөнхий сайдад очиж шил нь гэдийсэн хүүхэд шиг ховлож санасандаа хүрсэнсэн  уг нь.

 
Үнэгүй Брэнд

Эксклюзив эхнээсээ Брэнд нэрийг өөртөө зүүсэн. Брэндийн тухай ойлголтгүй, тэр хэрхэн бүтдэг болон бүтээдэг талаар мэдэхгүй хүн одоо үгүй. Харин үнэгүй тараахаар зар тавьж улс амьтан бужигнуулж, цуглуулж эцэст нь хөөж тарааж байсан брэндийг урьд хожид сонсож байсангүй. Сошиал ертөнцөөр шоу хийж үндэснийхээ үйлдвэрлэлийг сөхрөөлөө хэмээн төр рүү нулимагсдын өвчнийг сэдрээсэн  ч үнэгүй хувцсаа тараачих чадал,  зориг ч гараагүй.  Энэ нь  үндэсний үйлдвэрлэгчдийн нэр хүндийг үнэгүйдүүлсэн хошин үзэгдэл л болж хувирлаа. Үймээн самуун дэгдээх шахсан энэ утгагүйдлийн оронд “татвар, төлбөрөө төлөх гэсэн юм төдөн хувиар хувцсаа хямдрууллаа биднийг дэмжээрэй” гэсэн бол ёсзүйтэй  хийгээд унах өгөөж нь хавьгүй өндөр байх байлаа. Гэвч брэндийн нэрийг ч, бусдын бухимдлыг ч барсны эцэст “ингэнэ гэж бодоогүй” гэсэн тайлбарыг хийсэн нь эрээгээ барсны илрэл. Өрсөлдөж үзэлцээд амьд үлдэх эсэх нь зах зээлийн хууль. Үйлдвэрийн эзний бид дэлхийд Монгол брэндээр өрсөлдөнө гэсэн өөдрөг, омогтой ярилцлагууд хэвлэлүүдээр дүүрэн бийг сануулъя.

 

Шатаах төлөвлөгөө  буюу одоогийн тоглолт

Өөрийгөө шатаасан С.Эрдэнийн шуугиан намжаагүй байтал дахин  шатаах тухай яриа чих дэлсэв. Эксклюзивийн захирал эмэгтэй үйлдвэрийнхээ “брэнд” бүтээгдэхүүнийг жалганд аваачиж шатаахаар шийджээ. Бас болоогүй одоогийн Засгийн газрыг огцор хэмээн шаардаж. Утгыг нь ухвал Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг хэлсэндээ хүрээгүй гэнэ. Нэг  татвар төлөгчид зориулсан тусдаа хууль, тусгай нөхцөл хэрэг болох нь дээ энэ улсад байдлаас харахад. Үндэсний үйлдвэрлэгчдийн нэрийн өмнөөс ярих түүнийг дэмжиж бараа бүтээгдэхүүнээ хүнгүй газар шатаах үйлдвэрлэгч одоогоор гарч ирээгүйг харахад тэр юуны төлөө иймэрхүү шоуг ар араас нь хийж байгааг хэлэхэд хэцүү. Хүнгүй газар шатаах байсан бол бондын мөнгөөр зээл авах, хүний хүч хөдөлмөр барж түүнийг үйлдвэрлэхийн хэрэг юун. ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД ХЭРЭГЛЭГЧИЙГ ЧАНАР АЯНДАА ТАТДАГ. ЧАНАР ҮНЭ ЦЭНЭ, ОРЛОГЫГ ӨӨРӨӨ БИЙ БОЛГОДОГ. Жалганд шатаалгах гэж өч төчнөөн өр тавин байж бонд босгон зээл өгсөн болж таарч байна уу?  ЗАХ ЗЭЭЛИЙН ЖАМЫН ЭСРЭГ “СӨРСӨН БАЗАА” ХИЙГЭЭД БАЙГААГ ЭРЭЭГЭЭ БАРСАН ГЭХЭЭС ЭЕРҮҮ ҮГЭЭР ХЭЛЭХЭД ХЭЦҮҮ Л БАЙНА.

yoo
2015-11-20 13:50

ene huuhniig bugdeeree ogt toohgui martchihval taarna
10 3

2015-11-20 16:29

ugaasaa tor daramtalj bga ni uenen shde. uls orniig ene heden huwiin aj ahui negjuud l awch yawj bnshde. zahiin neg hurgan darga ireed heden 100n sayaar ni torguuli taiwad yawdag. tendeesee huwi ashig hurteed bj bdg. iim l niigemd amidarch bn bid
5 1

2015-11-20 17:09

Бид арай л бишээ. Өөрсдөө дүгнэж, цэгнэж, бодож чадахаа байсан улс уу? Энд хүн юу ярина ийшээ хуйлраал, тэнд хүн юу гэж ярина тэрний зөв болоол. Энэ бүсгүй угаасаа Монголын улс төр, татварын алдаатай бодлогын золиос болчихоод яах учраа олохгүй будилаад яваад байхад тэр буруу яриад яваа зүйлд нь бүгд анхаарлаа хандуулаад байхын. Өнөөдөр энэ улсад юм хийж бүтээж, хүмүүсийн ажилтай, орлоготой байлгаж байгаа хүмүүс нь ийм байдалд орж байшд. Энэ бүсгүй зүгээр төрийн албанд ажиллаад кофе уугаад, хов жив базаад, орж ирсэн хүнийг загначихаад хэдэн цаасны авилга аваад явж байсан бол өдийд ийм дарамтанд орохгүйлдээ. Тийм болохоор л өнөөдөр төрийн албанд ажилд орохын тулд Их сургуулийн диплом худалдаж авах, танил тал харж далдаганаж гүйх, дарга нарт авилга өгч албан тушаал ахих явдал хэрээс хэтэрч энэ нийгэмд баялаг бүтээх хүнгүй болчихоод байгалийн баялагаа барьцаанд тавьж зээл авч төрийн албаны паразитуудаа тэжээж байна даа.
15 4

businessman
2015-11-20 17:29

busad business erhlegchid teged yadag gej bodood bgan
4 2

Huniig muu helehees urdaj uuriinhuu hariig harj zasaj surval yasiin!!! Идсэн эрvvхувхайрч идvvлсэн б
2015-11-20 18:38

; busdiig muu helehees urdaj uuriinhuu hariig harj zasaj surval yasiin!!! Идсэн эрvvхувхайрч идvvлсэн бут цэцэглэх цаг ирнэ дээ, Ехсlusive - d sain management l heregtei baih.
1 1

undesni uildverlegch
2015-11-20 23:07

bid bugdeere l tatvarin daramtand bdag shu de. manai kompani bas akt togtoolgood hugatsaa ni davchuu dansaa haalgahguin tuld mungu zeeled l tulsun.
2 0

togoo
2015-11-21 01:08

er ni bol vndesnii vildverlel hiisen ni bol zuv gehdee ter tatvarin albaniihnii daramt shahalt bol herees hetersen eh orondoo ajillaj amidarch bolj bvteh gej yavaa hed ni ih l daramtand amidrah bolj bh shig bna daa
1 0

zuvluh
2015-11-21 01:49

Amjilt husie Exclusive
0 1

zuvluh
2015-11-21 01:58

Ene tsag ued zuvhun tatvar bish hungululttei zeel borluulalt buyu zah zeel neeh tal deer demjih heregtei. Oemoliin salbart hamgiin dalaitstai ireeduitei uildverlel n exclusive iluu demjij gemeene tom company bolj hugjij jijig uildveruud hugjinu. 750 sayaar hangalttai uildver baiguulh yaj chadhiim bee ene uildveriin ambits zorilgo n tom baigaad n bayarlamaar tegehgui hedii boltol ereenii gadnii huvtsas umsuh ym be boliildoo medehguin gai baigaa baihaldaa getel uildverlel hugjuulie l geed bgaa hernee yaj bgaagaa ustgaad shineer iim tsikleer yvah bolj bnu ene odoo togloom uu. Ene maitsetseg shiidver gargagchdad olon niitiin tuslamjtaigaar yaj nuluuluh bolomj bgaag ashiglaj bgaa n buruu bish odoo tsag ue iim bgaagaas hoino zuv zorigtoi sain ajillaad bgaarai.
0 0

2015-11-21 08:57

er n bol ashig orlogo olson l bol tendees ulsad zaaval tatvar tuluh yostoi. zeel avahdaa avchaad tatvaraa tuluhgui bol uls zeel ugsunii hereg yu bn aa?
0 0

2015-11-21 10:38

Hiisen Hubtsas ni avaad omsiye gesen ch avhaar um baigdaggui um baina lee. TEgeed BRAND gej hutsaad. Brand gedeg chin ooriin gesen ontslog huniig tatah zuil baidag. Bi lav tiim um olj haraagui. URBAN jeansees yaddaj icheesei
0 0

zochi
2015-11-21 11:09

heden ajilchdiinhaa tsaling arai ydan tabij btal ene toriin hubalzuudiig tejeeh gej bas boon tsalin garaad irhiin teriigee ulsad ogoh orlogo tatbar ch geh shig uhsen ats ni 30 40 terbumiin tatbaraa abch chadahgui baij 3 sayiin ornoos bolj shorond oroh deeree tulj bna sda gej
0 0

shudarga irgen
2015-11-21 12:40

zasgiin erhiig heregjvvldeg toriin alban haagch nariin oodoos zorigtoi duugarsan ne ene emegtei ted baylag bvteegchdiin tolson tatbariin mongoor tsalin awj amidarj baigaa biz de ulsiin tosob vildwerlegchdiin tolson tatbaraas bvrddeg biz de tiim baij henii toloo yu hiideg toriin hubalznuud be ,vildberlel erhlegch nart zondoo berhsheel baidag tor zasag ne tusaldaggvi yuma gehed daramt saad uchruulah hereggvi l baihgvi yu ter huuli dvrem bielvvlj ajildag alban haagch nar heregjvvlj bolohgvi bnaa ged deed gazartaa sanaa onoogoo helj zohitsuulaltiig ne oorchilj boldoggvi yumuu huuliin nereer daramtalj torguuli or tolbor tawidagaa hezee bolih be,eronhii said zuragtaar hvnd surtaliig arilgana ene ter geed l yriad baidag hudlaa l yum yriad baigaam da
1 0

moogii
2015-11-21 13:59

Ernie tor irgediinhee halaasruu garaa tohoig ni davtal durchiheed bn shuudee zamiin shine huuli ntr bol humuusee het shulj bgaagiin shinj
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих