Хачин гоё үнсэлтийг хаана ...?

Хайрын хамгийн гоё илэрхийлэл бол үнсэлт.


Товч агуулга:

  • Ханхүүгийнхээ үнсэлтээр хайрыг нь бяцхан сорьчихож болох нь

Тэр миний нүдэн дээр удаанаар үнсдэг

Нүд бол сэтгэлийн цонх. Хайрт чинь чиний нүдэн дээр үнсдэг бол тэр чамд ухаангүй хайртайн илэрхийлэл. Тэр чамд өгсөн хайраа толь шиг тунгалаг цэвэр байлгахыг хүсдэг. Та хоёрын дурлал маш романтик, бас ариун.

 

Тэр миний  хацраас чимхээд хамар дээр үнсдэг

Хамар бол мэдрэмтгий эрхтэн. Эрч хүч болон сексийг бэлгэддэг. Та хоёр цагийг маш зугаатай өнгөрөөдөг.  Та хоёрыг холбодог хамгийн нандин зүйл бол секс.

 

Тэр миний духан дээр үнсэхэд би тайвширдаг

Дух итгэлийг бэлгэддэг. Тэр чамд магадгүй өөрөөсөө ч илүү итгэдэг. Та хоёрын хайр итгэлцэл дээр суурилдаг. Та хоёр хайртай хосууд төдийгүй сэтгэлээ ойлголцдог сайн найзууд.

 
Тэр миний чихийг үнсэх үед хамаг гижиг хүрдэг

Чих мэдээлэл цуглуулдаг эрхтэн. Тэр чамайг ямар нэгэн юмаар дутаахгүй байхыг чухалчилдаг. Чи харин түүнийг кредит карт шиг л үздэг юм байна. Мөнгө харж түүнтэй үерхдэг гэх үү дээ. Та хоёрын үерхлийн суурь эдийн засаг дээр тогтдог гэхэд нэг их буруудахгүй л болов уу.

 

Тэр миний эрүүн дээр үнсэхэд би тийм ч дуртай биш

Шуудхан хэлэхэд  ширүүн зангийн илэрхийлэл. Чи түүний санасанаар л байх хэрэгтэй болдог. Нэг л өдөр чи түүнээс залхаж салъя гэж хэлэхдээ алгадуулна.

2015-11-21 12:24

Сэтгүүлч Эрхэмбилигийн утсыг өгөөч?
0 0

2015-11-21 13:04

bukh l gazar ni unsmeer bna shtee
1 0

2015-11-23 21:00

bi ch gesen bukh l gazar bi unsmeer bn shte
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих