Шатахууны томчууд

Евро-5 стандартын шатахуун нь автомашинаас ялгарах хорт утааг багасгадаг


Товч агуулга:

  • Эргэн тойрны хүмүүс МТ шатахуунаа бүрэн шахдаг гэж ярьдаг
  • М-Ойлоос шатахуун авсны дараа илүү км яваад байх шиг байна
  • Петровисийг шатахуун бүрэн шахдаг гэдэгт итгэлтэй байна

 
Хэрэглэгчид тэдний үйл ажиллагааны тухай

Б.Удвал (28 настай, Барилгын зураг төслийн менежер)

Би ихэвчлэн МТ-ээр үйлчлүүлдэг л дээ. Учир нь эргэн тойрны хүмүүс МТ шатахуунаа бүрэн шахдаг гэж ярьдаг.  Шатахуун авах гээд явахад ойрхон МТ байхгүй бол Сод Монголоор үйлчлүүлдэг. Тэднийх олон түгээгчтэй учир шуурхай.

 

 

Б.Нягтчулуун (32 настай, Уул уурхайн компанид ажилладаг)

Сүүлийн үед М-Ойл-р үйлчлүүлдэг болсон. Картын үйлчилгээ нь таалагддаг. Аль ч салбараар нь үйлчлүүлэхэд картандаа мөнгө хийж болдог. Бас М-Ойл-с шатахуун авсны дараа илүү их км яваад байх шиг санагддаг. Солонгосоос сайн чанарын шатахуун оруулж ирдэг гэж сонссон.

 

 

Ц.Анх-Эрдэнэ (34 настай, Онгоцны инженер)

Петровис, Шунхлай хоёрын аль тааралдсанаар нь үйлчлүүлдэг. Үйлчилгээ нь хурдан байдаг. Сүүлийн үед Евро-5 стандартын шатахууныг  Шунхлай, М-Ойл зэрэг газрууд оруулж ирж байгаа гэсэн. Би үүнд  их сайшаалтай хандаж байгаа. Евро-5 стандарт нь автомашинаас ялгарах хорт утааг багасгаж, шатахуун зарцуулалтыг бууруулдаг.

 

 

М.Батхуяг (47 настай, Хувиараа бизнес эрхэлдэг)

Петровисоор үйлчлүүлдэг болоод нэлээн удаж байна. Олон салбартай болохоор хаана ч явж байсан үйлчлүүлэхэд амар. Хүмүүс шатахуун дутуу шахдаг гээд ярьж л байдаг юм. Миний хувьд тийм тохиолдол гарч байгаагүй.

 

 

Д.Тамир (34 настай, ОюуТолгойд ажилладаг)

Би М-Ойл-ын байнгын үйлчлүүлэгч. Евро-5 стандартын шатахууныг анх оруулж ирснээс нь хойш үйлчлүүлж байгаа. Шатахууны чанар нь сайн. Ер нь машины хөдөлгүүрийн элэгдэл, хурд авалтад шатахууны чанар шууд холбоотой байдаг.


ganbayar
2015-11-24 10:49

Dutuu shahdag gewel sain helj medehgui ym harin ene euro 5 benzin ih sain baigaa
1 0

nymaa
2015-11-24 10:52

peee petrovis iim olon salbartaimu medeeguin bna uul ni m oiloor uilchluuldeg ghdee salbar jhn baga bgd bdin end tend ywj bhd olddogui chanartai ni bol unen baiho
0 0

zochin
2015-11-24 12:04

benzinee shalguuraa yer ni humuus shahaltad taviad yavchihdag yum bishu
0 0

Bayaraa
2015-11-24 14:58

M-Oil hot, oron nutag niileed 20 garan salbartai yum bilee. 14 bish
1 0

hun
2015-12-18 16:03

Naad deer chin bga too shaal hudlaa l bna shdee salbart ni ajilladag hunii nudeer harahad arai l denduu hudlaa too barimt bna shal balai yum
0 0

hun
2015-12-18 16:03

Naad deer chin bga too shaal hudlaa l bna shdee salbart ni ajilladag hunii nudeer harahad arai l denduu hudlaa too barimt bna shal balai yum
0 0

zochin
2015-12-18 21:54

towch oilgomjtoi dajgu medeelel bna
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих