Би + Чи = Шинэ хэв маяг

Хүмүүс хосоороо амьдрахыг хүсдэг. Тэгэлгүй яахав


Товч агуулга:

  • Дадал зуршил, хэв маягаа өөрчилж чадахгүй бол амьдрал “Муу” тавина

Хүмүүс хосоороо  амьдрахыг хүсдэг. Тэгэлгүй яахав.

Бурханаас ч юм уу, хэнээс ч юм бидний мэдэхгүй хаа нэг газраас өгсөн өгөгдөл юм чинь. Хувь заяа гэж томоор нэрлэсэн ч болно. Гол нь хаана, үгүй бол хэнийдээ вэ гэдэг л хамгийн ярвигтай асуудал. Хэрвээ чи даяанч амьдралыг дэмжигч биш бол дараах асуултыг өөрөөсөө асуухаас татгалзах хэрэггүй.

  • Чи хамт амьдрах хэн нэгэнд тохиолдсон уйтгар гуниг, баяр баясгаланг хуваалцахад  бэлэн байна уу?
  • Өөрийн хэрэглэж буй сандал, ширээ, ор зэрэг эд зүйлээ  түүнтэй хуваалцахад бэлэн үү?

Дээрх асуултуудад төвөггүйхэн толгой дохиж суугаа бол ямар ч байсан хэн нэгний  “хэсэг” болж амьдрахад чи  бэлэн байгаа бололтой.

Бүх зүйл  ингээд болчихгүй ээ. Доорх гурван зүйлийг шийдвэрлэж чадахаар бол өөрийгөө одоо л хамтын амьдралын эхний шалгалтад “муу”-гаас дээгүүр дүн авах нь гэж ойлгож болох юм.

 

Нэг

Өөрийн орон зайг “нийтийн” болно гэдгийг хүлээн зөвшөөрөх шийдвэр. Өөрөөр хэлбэл хоёр хувь хүн, нэг хүн болох үйл явц. Хамтдаа амьдрах тэр өдрөөс эхлэн  чиний хувийн эзэмшлийн орон зай хумигдана гэсэн үг.

 

Хоёр

Хамтран амьдрах шийдвэрээ  нэгэнт гаргасан бол өмнө нь байсан өөрийн амьдралын хэв маягаа сайн дураараа сольж, шинэдээ дасан зохицох  хэрэг гарна. Энэ нь хуучин хувцсаа тайлаад хаяхтай адил амархан хийчих зүйл  биш гэдгийг хэн хэн нь ойлгож байвал зүгээр.

 

Гурав

Хамтдаа амьдарна гэдэг чиний тэвчээрийг ямар  нэг хэмжээгээр шалгах “сорил”.  Харин цаашдаа чиний дасан зохицох чадвар болон уян хатан зан, тэвчээрээс чинь бүх зүйл хамаарна. Урд нь чи өөрөө өөртөө шийдвэр гаргаж түүнийгээ  дагах эсэх нь  дурын хэрэг байсан бол одоо өөр. Хэн нэгнийх нь гаргасан шийдвэр хоёуланд нь  хамаатай болж таарна. Хамт амьдрах өдрөөс эхлэн  чамд таталцлын хууль хамгийн ойр зайнаас үйлчилнэ.

 

Хүмүүс үргэлж хамтдаа байхыг хүсдэг. Тэгэлгүй яахав.

“Хоолойн чадал” сорьсон бидний  үед “хослон дуулвал” илүү уянгалаг бас хүчтэй сонстоно. Хэрвээ тийм бол одооноос эхлээд “миний” гэдэг үгийг,  үгийн сангийнхаа хуучирсан үгийн жагсаалтанд оруулсан нь дээр. Түүний оронд “манай” гэдэг үгийг  хэрэглэвэл ямар вэ? Арай л “том” сонсогдож байгаа биз. Тэгээд ч хэн нэгний зүрхэнд шарх үлдээхгүй өөриймсөг аятайхан сонголт шүү.

Харин гэр бүл судлаачдын судалгаанаас үзэхэд хүмүүсийн  хамтын амьдралын эхэн үед хамгийн их хямрал тохиолддог гэнэ. Үүний гол буруутан нь хайр сэтгэл, секс ердөө ч биш. Дадал зуршил, хэв маягаа үл өөрчлөх, үл дасан зохицох , үл хүлээн зөвшөөрөх. Тиймээс л  тэд  амьдралын эхний шалгалтандаа “0” дүн авцгаадаг. Хүн бүр хамтын  амьдралдаа өөрийн хэрэглэж заншсан эд зүйлс болон ёс заншил, хэв маягаа шинэ гэртээ “чирч”  ирдэг бөгөөд үүнийг хүлээн авахад нөгөө тал нь тэр бүр бэлэн байдаггүй.  Харин үүний оронд шинэ гэртээ шинэ хэв маяг, дадал заншлыг бий болговол бүх зүйл илүү хялбар болно. Хэн хэндээ таалагдсан бяцхан ертөнцийг буй болгоод тэндээ загас мэт дураараа шумбаж жаргалтай амьдрахад нь сайхан.

hi
2015-11-26 11:54

yoo ehnii 3 sar ch bas l. amraltiin udur 10 boltol untaj uzhiinsaan l gej bodsiishde
0 0

2015-11-26 14:16

Ядаргаатай ш дээ хадмынд амьдрах
2 0

35tai emegtei helj bna
2015-11-30 17:58

za eejeesee holdoh durgui haraal idsen zaluugaas l huuhedtei bolvoo !!! tiim bandias bolj hadmiindaa hadmiinhaa husleer amidarna gedeg jinhene tam shuu zahij helehed. gerleltees er hun hojdog muudlaa gehed huuhdiin asragch, geriin uilchlegchtei baigaad bna, harin emegtei hunii huvid bol zovlon shdee "hairlaj halamjlahaa boliyoo bitgii l zolibontoj yavaad baliar uvchin chirch ireed naachihaasai bilee! gadaa garch er gert orj em bolj ur huuhdedee anhaarah geed uvduh zavgui baihad..." gej l bodogddiishdee. hunee sain shinjihgui bol gerlelt neeh huseed baih yum bol bishee tamd unalaa l gesen ug dee, yu yugui huuhed gargavaa, er huniig sain shinjeerei sain sorioroi, hun chanariig ni sain shalgaarai ohiduudaa. sain er hunii tuluu uuriigee zoriulaarai ohiduudaa.
5 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих