Ажлын цагтаа амжиж суръя

Цагтаа багтааж ажиллаж сурахгүй бол оройтсон хэвээр л байна


Товч агуулга:

  • Хүмүүсийн 17-хон хувь нь ажлын цагаа үр дүнтэй ашигладаг
  • Хоёр минутын дүрэм
  • Их ажлын дундуурх бага амралт

Олон хүмүүс ажлын цагаа үр дүнгүй өнгөрүүлснээс болж оройн цагаар ажиллах болдог. Ажлын үеэр биднийг сатааруулах зүйлс олон. Хамт ажилладаг хүмүүсийн яриа чих дэлсэх, фейсбүүкээр тэнэх, цай кофе эргүүлэх, байн байн утас дуугарах, уулзалтад оролцох гэх мэт. Эдгээр чухал болон чухал бус зүйлээс болж хөнгөхөн хийчих ажилтай оройжин зууралддаг. Зууралдаад ч гараас гарахгүй байх үе зөндөө. Тиймээс ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд хэрэг болохуйц хэдэн зүйл хуваалцъя.

 

Ажлын цагаа үр дүнтэй өнгөрүүлж байгаа эсэхдээ дүгнэлт хийх

Цагаа зөв зарцуулж сурахын тулд өдөрт ажил дээрээ хэдэн цаг байдгаа тоол. Тоолоод үзэхэд хэдэн цагийг ажил дээрээ өнгөрүүлж байна вэ?. Хэт олон цаг байгаа юм биш биз. Тийм бол ажлын цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд суралцах хэрэгтэй болжээ. Хүмүүсийн 17-хон хувь нь ажлын цагаа үр дүнтэй ашигладаг гэсэн судалгаа байдаг. Тэгвэл үлдсэн 83 хувь нь цагаа зөв ашиглаж чаддаггүй байх нь. Чи тэдний тоонд ормооргүй л байгаа биз дээ.

 

Хоногийн 24 цагийг хэсэгчлэн хуваа

Их ажлын дундуур багахан хугацаанд амраад ав. Энэ бол маш үр дүнтэй арга гэж судлаачид үздэг. Ажлыг сунжруулах нь байдлыг бүр дордуулдаг. Урьдаас төлөвлөж, хэсэг хугацаанд амарч байх хэрэгтэй.  Биеийн хөнгөхөн дасгал хийж, гадаа алхаж боломжтой бол фитнест явбал бүр сайн.

 

Хоёр минутын дүрмийг мөрд

Судлаач Steve Olenski  хоёр минутын дүрэм үр дүнтэй болохыг баталдаг. Энэхүү дүрэм маш энгийн. Аливаа ажлыг хойшлуулахгүйгээр шууд хий. Хоёр минутад хийж болох ажлыг хойш тавьснаар хэд дахин их цаг зарцуулах болдог.

 

Үр дүнгүй хурал, уулзалтыг цуцал

Өдөр тутмын хурал, уулзалтууд нь ажлын цагийг дэмий үрдэг. Австралийн Atlassian-аас хийсэн судалгаагаар хүн нэг сарын ажлын цаг буюу 160 цагаас 31 цагийг үр дүнгүй хуралд сууж өнгөрүүлдэг гэжээ. Цагаа дэмий үрэхээс гадна, үүнээс болж ажлаа алддаг гэж гомдоллодог байна. Ажлаас гадуур уулзалтад явах гэж байгаа бол хэр чухал вэ гэдгийг бодоорой. Онцын шаардлагагүй санагдвал цуцалчих. Уулзалт хийх газар руу явахад хэчнээн минут зарцуулах вэ, нэмээд замын түгжрэлд орно гээд л хайран цаг хугацаа алдана.

 

Нэг минутыг ч дэмий өнгөрөөх хэрэггүй

Таксинд сууж явахдаа ч үр бүтээлтэй бай гэсэн санаа. Ихэнх хүмүүс гэртээ харих, ажилдаа ирэх замдаа утсаараа фейсбүүкдэж, тоглоом тоглодог. Үүний оронд ажил хэргийн холбоотой хүнтэй утсаар ярих, имэйл явуулах, хийх ажлынхаа жагсаалт гаргах гээд олон зүйл хийж болно. Ажлынхаа үр дүнг цэгнэж, эргэцүүлж явсан ч болно шүү дээ.

zochin
2015-11-26 11:57

ugaasaa oroi buteemj undurtei humuus bas bdag shde
1 0

neg tiim hun end bgaa...
2015-11-27 10:44

Ter ni buh gerel untraastai bhad ganzhan tuunii uruunii gerel asaalttai bdag... Ter ni desiner
1 0

Zochin
2015-11-28 12:36

Anhnasa huvin zohion baiguulaltgui sunjirch ajillad surval ter chigere nasan turshda l tgj oroijin shunjin honoj unjij ajiilah hev maygt daschdag. Ajlin tsgaar neg l bolj uguhku 7,8 gd l hiij eheldeg humus. Tiim bj bolohgui, tiim dadal ch suuj bolohgui. Anhanasa ajlaa zuv des daratai tululvluj surah l heregtei. Ajlin chin hev mayg zambaragui bol dagad ar ger amidral chin ter chigte l zambaragui bn
1 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих