Тэвэр дүүрэн цэцэгтэйгээ Тэд яарч явнаа...

Зүрхнээс зүрхэнд хүрэх зам үргэлж цэлмэг, үргэлж цэцэгтэй байг


Товч агуулга:

  • Цэцэг тэвэрсэн цэмцгэр хархүү мөр шүргэн яарахдаа хавиар нэг анхилам үнэр, аз жаргал бутрааж орхино...

Баглаа цэцэг тэвэрсэн залууг хүн бүхэн эргэн харна, зогсосхийн харна...инээмсэглэн харна...харцаа дагуулан харна... Харин тэр  хажуугаар нь өнгөрөгсдийг  ажих завгүй хачин ихээр яаран алхана...

Алтанзулын араас тодрох түүний харцнаас нь инээмсэглэл цацарна. Цэцэг тэвэрсэн цэмцгэр хархүү ийнхүү мөр шүргэн яарахдаа хавиар нэг анхилам үнэр, аз жаргал бутрааж орхино...Хавийг гэрэлтүүлж орхисон тэрхэн агшнаас хэсэгхэнийг ч гэсэн аваад үлдлээ өөртөө. Тэгээд тэсгэлгүй хэний ч өмнөөс юм бүр догдолж орхилоо... Эмэгтэй хүн гэж.

Цас будруулан, цас чихруулан тэд тэвэр дүүрэн цэцэг, сэтгэлийн үгтэйгээ хайртай хүндээ яаран  очно...

Энгэр дүүрэн цэцэгс, хайрын үнэн амлалт хүлээн авах тэр ямархан азтай бүсгүй вэ...Гоёхон бүсгүйн зүрхэнд үүрээ засч чадах энэ ямар ухаалаг залуу вэ... Өвлийн цасан дундаас, өвлийн манан дундаас нүдийг минь соронздож, сэтгэлийг минь гижигдэж чадсан энэ ямархан учрал тохиол вэ...

Их дэлгүүрийн хаалга бүрээс өдөр бүр ийнхүү бөөн бөөн аз жаргал гэгээ татуулан оддог бол...эзэндээ удалгүй инээд цалгиан очдог бол...Удахгүй надад ирнэ хэмээн бэлгэшээв. Энэ...сайхан бүхэнд дурладаг хүний л жам...гоёхон учралд догдолдог эмэгтэй хүний л зан...

Өвлийн энэ өдөр харсан хачин гоё тод бас хамгийн гэгээн дүр зураг энэ байлаа. Ай даа хүмүүс ямар сайхан юм бэ...Хайр ямар агуу юм бэ...

Цэцэг тэвэрсэн бүхэн тэгтлээ яагаад яардаг юм бол...? Цэцэг авсан болгон тэгтлээ яагаад догдолдог юм бол...? Хүмүүсийн зүрхнээс зүрх рүү цэцгээр чимсэн шиг, цэцгээр гоёсон шиг тийм нэгэн тод болоод гэрэлт жим байдаг биз. Тэгээд л тэд...бид...чи...би...бүгдээрээ бие биеийнхээ сэтгэл рүү тэгтлээ тэмүүлэн яардаг биз.

Тиймээс тэр гэгээн замыг битгий эзэнгүйдүүлээрэй. Байн байн тэр замаараа баглаа цэцэг тэврээд хайртай хүн рүүгээ яаран гараарай.

Зүрхнээс зүрхэнд хүрэх зам үргэлж гэрэлтэй,  үргэлж цэцэгтэй байг.

 

 

zochin
2015-11-26 11:56

goyo yumoo manai naiz zaluu ingeed yavdag ch boloosoi
3 0

Asuuh zuil bn...
2015-11-27 10:49

Mongol helnii ene 3 tseg ymar uchirtai um be...
0 0

2015-11-27 14:45

Гурван цэг - өгүүлбэр төгсөөгүй буюу өгүүлбэрийн дунд хэлэлгүй орхисон үгийг үг өгүүлбэр төгссөн боловч зохиогч санаагаа бүрэн гаргаж чадаагүй дутуу орхисныг мэгдэж түгдэрсэн буюу ээрч түдгэлзсэнийг иш татсан зүйлд энд тэндээс орхисон бол тэр орхисон газрыг заах тэмдэг
1 0

like...
2015-11-27 16:04

oilgoloo...
0 0

2015-11-28 10:14

энэ их дэлгүүрт зарж байгаа голланд сарнай мөн үү ээждээ өгий байз
1 0

2015-11-29 14:24

Мөн мөн гоё цэцэгнүүд байна лээ
1 0

цэрэн
2015-12-01 13:59

Ямар гоё гэгээлэг сайт вэ.танай хамт олонд амжилт хүсье
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих