Би уншиж л чадна....

Г.Аюурзана Дурлал зохион бүтээгч


Товч агуулга:

  • Шинэ ном сонирхсон сэтгэгдэл
  • Хуучин танил хийсвэрлэгчидтэйгээ уулзсан нь

Заримдаа номыг уран төсөөллөө хөгжүүлэх гэж үгүй бол зүгээр л зохиогчийн тухай, өөрийнхөө тухай ч юм уу эргэцүүлэх гэж уншдаг. Гэхдээ ихэнх хүмүүс зохиолын үйл явдалд оролцох дуртай байдаг. Харин би номын үйл явдлын гадуур  “тэнэх” дуртай. Зохиолч Г.Аюурзанын бүтээлүүд хий төсөөлөлдөө хаашаа ч хамаагүй “тэнэх” боломжийг дандаа олгодог юм. Ерөөсөө л түүний зохиолуудад хүнийх ч юм шиг, минийх ч юм шиг хачин ертөнц манантан байдаг.

Зүүд, зөн, мөрөөдөл, төсөөлөл, домог, үлгэр, ховс, увидас, илбэ шид, захидал, зурвас гээд оюун санаагаараа л очиж чадах тэр ертөнцөд дахин төөрөх боломж олдлоо. “Дурлалын зохион бүтээгч” бол дугхийгээд сэрэх хоорондох агшин зуурын л зүүд юм. Харин  “Арван зүүдний өр”-ийг нь төлөлцөх гэж, “Илбэ зэрэглээ”-нээс өөр рүүгээ буцаж ирэх гэж, “Цуурайнаас төрөгсөд”-өөс мултрах  гэж хэрэндээ ядарч амьхандаа зүдэрсэнсэн. Одоо харин “Дурлал зохион бүтээгч”-ийнд оччихоод тээж ирсэн асуултаа зориглон асуучихаж чадахгүй түгдчин суугаагаар өөрийгөө төсөөлөхөд хавьгүй хялбар байна.

Түүний зохиол дунд “үл бүтэх” гэнэн мөрөөдөгч, үгүй бол нэр алдартай ч юм шиг, үгүй ч юм шиг нэгэн зохиолч дандаа амьдардаг. Тэднийг одоо бүр хайдаг болчихож. Ашгүй “Дурлал зохион бүтээгч”-д тэд маань байна. Хуучин танилуудтайгаа уулзах шиг. Хэвийн биш ч юм шиг үргэлж солиотой оролдлого хийж байдаг гэнэн цайлган хэрнээ хэтийдсэн ухаантай ч юм шиг тэд цөөхүүлээ. Тэр нөхөр уул шугамаараа явж байсан номын үйл явдлыг үргэлж хазайлгаж зүүд, зөнгийн алин болох нь мэдэгдэхгүй орон зайд аваачиж цаг хугацааг төөрүүлж орхидог юм. Миний эрээчиж байгаа энэ сэтгэгдэл ч гэсэн төөрөлдмөөр ойлгомжгүй санагдаж байна уу?  Тиймдээ, номын зохиогч шиг ямар ахуйгаас ангид төөрүүлж чадах биш.

Г.Аюурзанын зохиолууд дотор нь анаад сууж байдаг тэр хачин хийсвэрлэгчийг заримдаа үзэн ядна, заримдаа хайрлана. Учир нь тэр мөрөөдөгч, хүмүүс биднээр даажигнадаг хоржоонтой нэгэн. Гэхдээ үгэнд нь орохгүй байгаа “амьдрал”-ын буулганд ганцаардаж байгааг нь харахаар бас өрөвддөг.

Энгийн илүү дутуу чамирхалгүй, төөрөлдмөөр, бодмоор, заримдаа нэг их санаа алдмаар...тийм л ертөнцөд очоод буцаж ирдэг Г.Аюурзанын зохиолоос. Гэнэт цочмоор гашуун, бодмоор үнэн үгийг дүрүүд нь хэлдэг. Тэдний нэрс богино болоод утгатай  гэхдээ ерөөсөө ч тогтоогддоггүй юм. “Дурлалын зохион бүтээгч”-ийн нэгэн өвгөн (дүрийг нь тод санаж байна нэрийг нь сөхөж харахыг хүсэхгүй байна л даа. Тэр нэргүй ч байж магад.)

Гэхдээ тэр  “Бид хайрлаж л чадна, өөрчилж чадахгүй” гэж хэллээ. Би уншиж л чадна, бичиж чадахгүй юм байна. Та харин унш.

hi
2015-11-27 10:24

ene nom hed gej bsan be
0 0

2015-11-27 13:54

15.000 гэж байна лээ
0 0

2015-11-27 14:01

sonin nertei nom be
0 0

2016-12-01 09:24

өө ямар гоё бичдэг юм бэ бүр атаархчихлаа
3 0

Тэр
2016-12-01 10:26

"Цаг мөнгө хоёрыг хямгадаж сураад л бид залуу байхаа больдог" гэсэн ганц өгүүлбэр уншчихаад өдөржин бодол болох жишээний. Үргэлжид дүгнэлтийг уншигчид үлдээдэг, өвөрмөц хийцтэй, этгээд зохиолч, эртний эдлэлийн худалдаачин хоёроос "хагацах" дургүй зохиолууд надад ертөнцийг өөрөөр харах боломж олгодог ч юм шиг.
9 0

tuya
2016-12-01 10:42

yamar goyo bichdeg yum ve. urgeljlulj bicheerei unshmar bn
1 0

Номин
2016-12-09 00:54

Аль нь гэж бичдэг байх аа
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих