Миний хайрын түүх-1

Би түүнд хайртай байдгийн учир нь...


Товч агуулга:

  • Ханийгаа цоо шинээр цэл залуухнаар нь дахин харлаа
  • Хэтэрхий сайн мэдэх юм чинь гэсэн бардамхан бодлоор өөрийгөө баясгаж явжээ

Дурлалын эхэн үе... Тэвчээртэй хүлээлт, романтик болзоо, уйдашгүй цаг мөчүүд. Хорвоог бүхэлд нь цагаан өнгөөр л төсөөлж байлаа. Түүний тухай... зөвхөн түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсдэг байсан. Түүнийхээ очих дуртай газар, уух дуртай цай, унших дуртай ном, биелшгүй мөрөөдлийнх нь тухай бүгдийг мэдэж авлаа.

Цаг хугацаа урссаар л... Түүнийгээ би хэтэрхий сайн мэдэх юм чинь гэсэн бардамхан бодлоор өөрийгөө баясгаж явж. Нэг л өдөр эргээд харахад түүнийхээ сэтгэл рүү нэвтэрдэг хаалгыг ганцхан удаа нээгээд хаачихсан байснаа мэдсэн юм. Онгойлгох гэж түүнээс хойш оролдоо ч үгүй байх. Одоо тэр дулаахан зүрх рүү ганцхан миний явдаг нарийхан жимд хагд өвс ургасан байж таараа. Зөвхөн түүнийг таньж мэдэхийн төлөө тэмүүлж байсан тэр цаг мөчөөс хойш омголон цагаан өдөр хоногууд олон олноороо бид хоёрыг дайран өнгөрсөн. Яагаад би цаг хугацааны тэртээд үлдэж орхио вэ? Түүнийхээ хархан нүднийх нь дор тодрох зураасуудыг хүлээн зөвшөөрсөн хэрнээ дотоод ертөнц дэхь хувьсал өөрчлөлтийг яагаад анзаарч сөхөөрсөнгүй вэ?

Гэхдээ би сэхээрсэн, ухаарсан. Тэгээд л би анхных шигээ ханийгаа болзоонд урьсан юм даа. Яг л 18-т шиг төсөөлж болзоонд очихдоо өөрийн эрхгүй яарч бас догдолсон. Бид хоёрын аминчхан яриа түүний сэтгэлийн урланд өрнөсөн. Миний л мэдэх тэр урлан хэчнээн удаа үзмэрүүдээ сольж гуньж баясаж, шаналж, ухаажиж өөрчлөгдсөнийг өөрийн нүдээр үзсэн. Түүнийхээ дотоод сэтгэлээс гал халуухан өөрийнхөө дүрийг ч олж үзлээ. Ханийгаа цоо шинээр цэл залуухнаар нь дахин харлаа. Бүр танилцаж байсан үеийнхээ нэрээр бие биеэ дуудсан.

Амьдрал хүнийг ямар их өөрчилнө вэ?  Өөрийнхөө тухай ч бодлоо, сэтгэл рүүгээ ч өнгийлөө. Дэндүү сайхан ийм мэдрэмжийг авахын тулд дахиад болзоонд явахаас татгалзахгүй шүү.

 

 Сэтгэлзүйч ийн тайлбарлав

Хосуудын хувьд уйдалтын гол шалтгаан нь бие биеэ шинээр таньж мэдэхээ зогсоосонд байдаг. Хэн нэгнийх нь инээмсэглэл, нүүр царай, гадаад төрх  цаг хугацааны эрхэнд сонирхол татахаа больж магадгүй юм. Гэвч энэ бол хайр хуучирсан юм уу, хөрсөн хэрэг огтхон ч биш. Аз жаргалтай хосууд бие биенийгээ үргэлж сониучхан харцаар харах нь хайр сэтгэлд шинэхэн амт нэмдэг. Ингэхийн тулд хоёулаа суугаад яг л анх танилцаж байсан шигээ бие биеэ сонирх. Энэ удаа дэргэдэх хүнээ эхнэрээ юм уу, нөхрөө гэж бодох хэрэггүй. Зүгээр л түүний хамгийн дотны найз шиг нь сонс, асуулт асуу. Түүний үзэл бодол, хүсэл мөрөөдөл, уйтгар гуниг, саяхан уншсан номынх нь тухай гээд л... Гол нь чин сэтгэлээсээ ярилцах нь чухал. Харин тохиромжгүй нөхцөл, боломжгүй цагт хайртынхаа хажууд очоод романтик асуулт тавиад байх нь утгагүй гэдгийг санаарай. Түүнийхээ тухай илүү ихийг мэдэхийг хүсч байгаагаа мэдрүүлэхэд юуны түрүүнд тав тухтай орчин хэрэгтэй. “Би түүнд хайртай байдгийн учир нь бид яагаад хамт байдгийг мэдэх гэсэн хүсэл минь юм” хэмээн эхнэртэйгээ 20  жил хамт амьдарч буй залуу бидэнд ярьж байсан юм. Та ч гэсэн түүн шиг байхыг хичээгээрэй.

Туяа
2015-11-27 09:34

Бид мэддэг гээд олон зүйл дээр алддаг бололттой. Сэтгэлийн гүнээс хамт байгаа утга учир шалтгаанаа хай гэдэг аятайхан зөвлөгөө байна.
0 0

2015-11-27 12:03

өө ямар гоё юм бэ
0 0

2015-11-27 12:03

болзоонд явмаар санагдав дүлий годилтой амьдраад байгаан бол уу
0 0

2015-11-27 14:02

Emegtei yu. Nadtai bolzoh uu
0 0

2015-11-27 14:39

paa bolzloo yu end haha
0 0

2015-11-27 15:16

хэ хэ
0 0

2015-11-27 15:34

Дүлий годил хэцүү юм бна лээ.нөхөртэйгөө 20гаруй жил амьдраад болзоонд уриад ирэхээр нь үнссэн чинь хацараа өгч үнсүүлээд киноны билет өгсөн чинь дэмий юманд мөнгө үрээд харьж зурагтаа үзье гэсэншдэ.зүгээр л гэрт ажилгүй эхнэрээрээ тэжээлгээд л бдаг бж ингэж хэлхээр ёстой хэцүү бсан шүү
1 0

2015-11-28 10:08

эрчүүд жаахан мэдрэмжтэй баймаар юм
0 0

2015-11-28 10:09

би нөхрөө болзоонд урьсан чинь уг нь аймаар гоёод ирсэн гэхдээ ирчээд гэр орныхоо юмыг яриад бас бүх тооцоогоо надаар даалгасан дургүй хүрмээр
1 0

2015-11-28 10:10

манай нэг найз нөхөртэйгөө романчиклж яваад хоёулаа буудалд хоночихсон байна лээ хөөрхөн 2 нөхөр нь хачин сайхан ааштай байдаг болсон
0 0

Zochin
2015-11-28 12:33

Za nuhuru bolzoond urinaa
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих