Дэлхийн мисст оролцож буй бидний нэг

Дэлхийн мисс-2015 тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Н.Ану оролцож байна


Товч агуулга:

  • Үндэсний хувцсаараа гоёв
  • Уруулаараа зураг зурах үзүүлбэр
  • Улбар шар багийн гишүүн

Дэлхийн мисс-2015 тэмцээн Хайнан арлын Саня хотод найм дахь хоногтоо үргэлжилж байна. Тэмцээн  11-р сарын 22-нд эхэлсэн юм. Монгол Улсыг төлөөлөн оролцож буй мисс Н.Анутай бид холбогдож тэмцээний үйл явцын тухай товч мэдээлэл авлаа. Тэмцээн шахуу хуваарьтай учир мисс маань тун завгүй байгаа гэв.

 

Олон орны мисс бүсгүйчүүдийг хэд хэдэн баг болгон хуваажээ. Манай мисс Мексик, Румын, Нидерланд, Никарагуа, Панам, Перу, Вьетнам зэрэг орны бүсгүйчүүдтэй “Orange team”-д хуваарилагджээ.


 

Мисс Н.Ану “Dances of the World” –д амжилттай оролцож үндэсний бүжгээ бүжиглэн, дээлээрээ гоёсон байна. Үндэсний хувцастай үзэсгэлэнт Монгол бүсгүй.


 

Н.Ану “Talent Recalls”-д уруулаараа зурах үзүүлбэр үзүүлжээ. Өвөрмөц содон авьяасаараа бусад оролцогчдоос ялгарч, шүүгчдээс өндөр үнэлгээ авчээ.


 

Багийн гишүүдийн хамт Саня хотын хүүхдүүдэд зориулсан “Green land” хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж, хүүхдүүдтэй нэгэн өдрийг өнгөрөөснөө тэр хэлэв.

АМЖИЛТ
2015-12-01 10:10

Ану мисстээ амжилт хүсье
0 0

СОДОН
2015-12-01 10:11

Уруулаараа зурах бас л содон авьяас шүү. Амжилт
1 0

zochin
2015-12-01 10:14

huurhun ohin. yamar neg yum duulgana gedegt ni itgeltei bga
0 0

2015-12-01 10:23

Amjilt husey
0 0

Мундаг
2015-12-01 12:04

Амжилт хүсье хөөрхөн охин шүү!!!!
0 0

2015-12-01 13:52

Neg yum duulgaj medne shuu! Bidend iluu ih medeelel uguurei!
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих