Profile trend: Ухаантай тэмдэглэлийн дэвтэр

2016 оны зорилго, төлөвлөгөөгөө тэмдэглэ


Товч агуулга:

  • Амжилтын 80 хувь нь төлөвлөгөө
  • Төлөвлөгөөний 80 хувь нь дэвтэр

Өвлийн гурван сарын хамгийн онцгой нь 12 дугаар сар. Учир нь бид хуучин оноо үдэж, шинэ онтой золгодог. Бас нэг чухал зүйл нь хуучин оны амжилт, алдаагаа дүгнэж шинэ оны төлөвлөгөөгөө тэмдэглэдэг. Тиймээс манай редакцийн зүгээс 12 дугаар сарын трэндээр тэмдэглэлийн дэвтрийг онцолж байна.

 
Германы RHODIA брэндийн тэмдэглэлийн дэвтэр

Тууш болон дөрвөлжин шугамтай босоо, хэвтээ гээд янз бүр. Энэ дэвтрийг бүтээлч хүнд зориулсан гэж ойлгож болно. Ямар ч шугам байхгүй. Дээр нь тэмдэглэл хийж, зураг зурж ямар ч хэлбэрээр ашиглана. Арын хавтсандаа жижигхэн тасалгаатай. Тэмдэглэл хийсэн тасархай цаас, тооцооны болон чухал баримтуудаа хийж болно.


 

УИД-т зарагдах MADE IN MONGOLIA хаягтай, хар хавтастай дэвтэр

Хувийн мэдээллээ бөглөх хэсэгтэй. Чээж зургаа ч нааж болохоор. 2016 оны хуанли, дэлхийн улс орнуудын утасны код гэх мэт хэрэгтэй мэдээлэлтэй. Үс засуулахад сайн, муу өдрийг ч бичсэн. Энэ дэвтэрт урт хугацааны том зорилгоо бичих бүрэн боломжтой.


 

Хар дэвтэр... BLACK NOTEBOOK дэвтэр бусдаас онцлог

Өрхийн орлого, зарлагаа дэлгэрэнгүй хөтөлж болно. Жишээлбэл, сарын тогтмол орлого, зарлагаа хянах хэсэгтэй. Тогтмол бус орлогоо тэмдэглэн, хувьсах зардлаа тооцоолох боломжтой гэсэн үг. Мөн юунд хэдэн төгрөг зарцуулсан, хэнд өглөгтэй, хэнээс авлагатай гэдгээ тэмдэглэнэ. Санхүүгийн сахилга баттай байдал чухал гэдгийг энэ дэвтэрт онцолжээ. Энэхүү дэвтэр мөн л УИД-ийн 7 дугаар давхрын номын дэлгүүрт зарагдаж байна.


 
“Аз хур”  номын их дэлгүүрт бичиг хэргийн дэлгүүрт зарагдаж байгаа МОНГОЛ МЕНЕЖЕР дэвтэр

Өнгө бүрийн хавтастай, том жижиг олон төрөлтэй. Төрийн дууллаар эхлэх хуудас нь үндэсний үйлдвэрлэл гэх утгыг илтгэж байгаа байх. Ордуудын өрнийн зурхайтай. Хамгийн гол нь өдөр, цагаар ажлаа бичиж төлөвлөх боломжтой. Мөн Монголын болон дэлхийн газрын зураг, үйлчилгээний газруудын утас, яам тамгын газрын хаяг зэрэг хэрэгцээт мэдээллүүдийг багтаажээ. "Аз хур" номын дэлгүүр нарны зам дагуу байрладаг.

 

 

2015-12-02 12:10

Монгол менежер авна аа
0 0

reclam
2015-12-02 17:19

reclam bolyioo
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих