Рестораны чансааг цайны чанараас

Айлын эзэгтэйг цайны сонголтоос нь


Товч агуулга:

  • Монголчуудад хамгийн хэрэгтэй цайнууд

Цай бол хүн төрөлхтний эрт дээрээс уламжлан тээж өөрийн гэсэн соёлыг бий болгож ирсэн эрхэм хэрэглээ. Айлын эзэгтэйн ааш занг цайны амтаар тодорхойлдог байсан бол одоо үед рестораны чансааг цайны чанараас нь хардаг болоод байна. Үйлчлүүлэгчдэдээ навчит цайг санал болгож буй эсэхээр нь рестораныг чанартай үйлчилгээ үзүүлж буй үгүйг нь тодорхойлчихож болно.

 

Өглөөний цайг эрч хүчиндээ

Өглөөг цайгаар эхлэх нь хүний биед асар их ашиг тустай. Өглөө цай ууснаар өдөржин ажиллах эрч хүчээ авдаг. Олон зууны туршид уламжлагдаж ирсэн цайны соёлоос харахад Хар цайг өглөөд өөртөө зориулж сонгосоор иржээ.

Хар цайг бага зэрэг элсэн чихэр болон сүүтэй хэрэглэх нь монголчуудад илүү тохирдог. Мөн мөстэй уусан ч болно. Хар цайг хэрэглэснээр кофеноос 5 дахин бага кафейн биедээ авах болно. Мөн ядаргаанаас ангид байлгаж, тархины ажиллагааг дэмждэг тул ресторанууд өглөөний цэсэндээ заавал багтаадаг.  

 

Өдрийн цайг эрүүл мэнддээ

Үдийн хоолныхоо өмнө болон дараа ногоон цай уувал тустай. Ресторан болгоны цэсэнд ногоон цай багтдаг нь хүний эрүүл мэндэд хамгийн тустайг сануулж буй хэрэг юм. Учир нь ногоон цайг  хамгийн эрүүл аргаар түүж боловсруулдагаараа эко цай гэгддэг. Ногоон цайны найрлаганд хорт хавдар тусах магадлалыг бууруулах антиоксидант ордог. Ногоон цай өдгөө монголчуудын дуртай хэрэглээ болж заншжээ. Ногоон цай дархлааны системийг дэмжиж, зүрх судасны өвчлөлийг багасгах ач холбогдолтой.

 
Оройн цайг гоо сайхандаа

Үдээс хойш ажлын эрч хүч буураад ирвэл Эрүүл мэндийн цай болон Цагаан цайны төрлөөс сонгож уугаарай. Эдгээр цай олон төрөлтэй бөгөөд тус тусын ач холбогдолтой. Эрүүл мэндийн болон Цагаан цайны төрлүүдийг өндөр зэрэглэлийн ресторанууд үргэлж санал болгодог. Энэ цайны төрлүүд нь кафейн агуулдаггүйн зэрэгцээ элдэв бактерийг устгах, тайвшруулах, холесторол бууруулах, арьс толигор болгох, сэтгэл санаа өргөх зэрэг олон талын ашиг тустай.

2015-12-04 13:19

Haana baidgiin ed nar
1 0

Zochind
2015-12-04 15:30

https://www.facebook.com/teaworldbeverages/?fref=ts
1 0

zochin
2015-12-04 15:54

shuudeg shuultuuriig ni haanaas avdiin be
1 0

hi
2015-12-04 16:51

manaihan tsainii soyolgui shde barag
1 0

zochin
2015-12-08 14:15

yag ene french press iig homeplaza d baidag tsaini delguurees avsan. dajgui chanartai ed blee tsaigaa handlaad uuhad goyo
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих