Эмэгтэй хүн таалагдвал...

Чиний эмэгтэй


Товч агуулга:

  • Таалагдсан эмэгтэйтэйгээ уулзахдаа гаргаж болохгүй алдаанууд

Эрчүүд өөрсдийгөө эмэгтэй хүнтэй харилцаж чаддаг гэж боддог. Үнэхээр тийм байдаг уу гэдэг судалгааг эмэгтэйчүүд дунд явуулжээ. Тэд эрчүүдийн танилцахдаа гаргадаг нийтлэг алдааг хэлж өгсөн байна.

 

Бодолдоо эргэлзэхгүй байх

Эхнээсээ буугаад өгчихсөн эхлэх. Эрчүүд эмэгтэй хүнтэй танилцахдаа намайг тоох болов уу, намайг юу гэж бодож байгаа бол гэж их боддог. Энэ бодолдоо эр хүн өөрөө итгэчих юм бол тэр нь биеийнх нь хэлээр илрээд байдаг. Тиймээс өөртөө итгэлтэй, нөхөрсөг байвал эмэгтэй хүн танилцахаас татгалзахгүй.

 

Буруу газар танилцах

Газар бүхэн эмэгтэй хүнтэй танилцахад тохиромжтой биш. Жишээ нь фитнес . Эрэгтэй хүн фитнесийн газар хүч тамиртай, өөртөө итгэлтэй өөрөөр хэлбэл хэт хөөрлийн байдалтай байдаг. Харин эмэгтэйчүүд эсрэгээрээ байх нь элбэг. Тэд ихэвчлэн нүүрээ будаагүйгээс гадна хөлөрчихсөн байдаг. Эмэгтэйчүүд асуудлаа шийдэх гэж фитнест очдог учраас хүнтэй танилцахад бэлэн биш байдаг. Харин цэнгээний газруудад эмэгтэйчүүд биеэ барих нь бага. Гэхдээ энд л эмэгтэйчүүд хүнтэй танилцах гэж ирдэг гэж эндүүрэх хэрэггүй. Эмэгтэй найзуудаараа уулзаж хамт байхыг хүсч ирсэн эсэхийг эхэлж мэдэх хэрэгтэй. Чи тэдний эгнээнд орж болох ч чамд анхаарлаа хандуулахгүй байвал эртхэн холдсон нь дээр.

 

Биеэ хянах чадвар сул байх

Эмэгтэйчүүд эрчүүдээс өөрийг нь “байлдан” дагуулахыг хүсч хүлээдэг. Эр хүн ч эмэгтэй хүнээр заалгах дургүй. Гэтэл дөнгөж танилцангуутаа хэл нь тультраад, нүд нь сүүмийгээд байвал танилцахыг хүссэн эмэгтэй чинь чамаас зугтана. Тиймээс тааруулж уу. Эмэгтэй хүнд анхаарал тавих, хүргэж өгөх хэмжээний өөрийгөө удирдах чадвартай байх ёстой. Мөн эмэгтэй хүнээс аль ресторанд очих зэргийг нь асууж шийдвэр гаргуулах нь зохисгүй. Чи өөрөө шийдвэрээ гаргаж өөртөө итгэлтэй байх нь чухал.

 

Хэрэггүй зөвлөгөө дагах

Эмэгтэй хүнтэй анх уулзахдаа л хэрэггүй заавар битгий дагаарай. Үүнд эмэгтэй хүн найрах арга, хэлдэг үг гэх мэт хэрэггүй зүйлс багтана. Ийм тогтсон хэллэгийг дагах нь чи өөртөө итгэлгүй нэгэн гэж ойлгогдоод зогсохгүй ийм ядруухан танилцах арга хэрэглэж байгаа нь дургүйг нь хүргэнэ. Түүнээс гадна чамайг ийм аргуудыг судалж бусад эрчүүдээс эмэгтэй хүнтэй хэрхэн танилцах талаар зөвлөгөө авдаг гэдэг ойлголтыг төрүүлдэг. Түүний оронд өөрийнхөөрөө байсан нь  дээр.

 

Өөрийгөө хэт их ярихгүй байх

Эрчүүдийн хамгийн том алдаа нь бүх ярианы туршид зөвхөн өөрийнхөө тухай ярьдаг.  Өөрийгөө хэр мундаг гэдгээ чи эмэгтэй хүнд ярих шаардлагагүй. Харин дараа нь харуулах боломжоо үлдээгээрэй. Түүний оронд өдөр тутмын энгийн зүйлсийг асууж ярилцах нь хүнд анхаарал тавьдаг, ойлгож чаддаг гэсэн сэтгэгдлийг төрүүлнэ.

 

Эр бяраа үзүүлэх

Эмэгтэй хүнийг хундага дарсаар ар араас нь дайлаад өөртөө татна гэж бүү бод. Энэ нь хэдийгээр чамд таатай юм шиг санагдавч эмэгтэй хүнийг өөртөө итгэлгүй болгодог. Эмэгтэй хүний өөрийнхөөрөө байх эрх чөлөө рүү хэт ингэж орох нь өөрийг нь өртэй юм шиг сэтгэгдэл төрүүлж чамаас зугтахад хүргэнэ.

 

Найзтай нь хэт илэн далангүй байх

Чиний сонирхож байгаа эмэгтэй л чиний анхаарлын төвд байх учиртай. Гэтэл танилцахыг хүссэн эмэгтэйтэйгээ ярилцахаас бэрхшээж найзтай нь  илүү яриад байвал үр дүн нь муугаар эргээд зогсохгүй чамайг буруугаар ойлгоно. Найз нь магадгүй ярилцахад хялбар байж болох ч чамд найз нь илүү таалагдаж байна гэж бодоод чамайг орхиж магад.

 

Хол ойрын зайгаа мэдрэх

Хүний хувийн орон зай бол маш чухал. Танилцаж буй эмэгтэйгээс чинь ямар нэгэн дохио зангаа ирээгүй үед амьсгалыг нь мэдрэхээр ойртож, биед нь хамаагүй хүрч болохгүй. Чиний тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй байх үед эмэгтэй хүнд хэтэрхий ойртвол айлгаад явуулчих магадлалтай. Нөгөө талаар чамайг бүдүүлэг түрэмгий гэх сэтгэгдлийг төрүүлнэ.

em hun
2015-12-06 22:11

emegteid eregtei ni taalagdval yah ve...
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих