Жинхэнэ Шагдарууд үзэн ядалтад “үлддэг”

Сайн дүр сэтгэлд үлддэг


Товч агуулга:

САЛАЛТЫН ТОО САВНААСАА ХАЛЬЖ, ХҮНИЙ ЧАНАР ХӨЛИЙН ЧИГЧИЙ ХУРУУ Ч БИШ ТҮҮНИЙ ХУМСНЫ ЧИНЭЭН ЖИЖГЭРЧЭЭ

“Ийм юм үзсэнээс үхэх минь яав” гэж хөгшид голын үгээ бардагсан. Гэтэл хар залуугаар хачин гайхам түүхийг хажуу дэргэдээсээ үзэхэд үхэх нь хаашаа ч юм, үгээр хэлшгүй гуниг сэтгэлд сүүмийнэ.

Хүний өмнөөс харуусах, хүний зовлонг харж шаналах, хүйтэн тэр мэдрэмж....хэцүү.

Амьдрал алдаа оноотой л гэдэг билээ. Хүний хүү буруудаж зөвддөг л гэдэг билээ. Гэвч...

 

Нэг.

Буянтай сайхан аав ээжтэй, түшигтэй сайн залуутай учирч анхны үрийнхээ дууг сонссон залуухан ээж хүүхдээ өхөөрдөж хэл амаа зажилж, өөрөө ээж аавдаа эрхэлж нялхрахыг харахад айл гэрт аз жаргал бялхана гэж үүнийг л хэлдэг байхдаа гэмээр. Эхнээсээ ижилдэж энэ цагийг хүргэсэн ээж аав нь эхний зээгээ үзсэн нь энэ.

Залуухан ээж харин хар шөнөөр гэрээсээ гаран гүйж, цурхиран уйлах нь сэтгэл эмтэрмээр... Хамгийн түрүүнд  “хүүхэд... хүүхэд нь” гэх хүйтэн мэс сэтгэлийг сүлбэв.

Харин  хүүхэд зүв зүгээр, нөхөр нь бас зүв зүгээр гэнэ. Аав нь уу, ээж нь үү? Зүрх...тархи...харвалт... тоймтой юм санаанд буусангүй хий дэмий самгардав.

 

Хоёр.

Тэр явдлыг мэдээд өрөвдөн хайрлах, үзэн ядах, гайхан балмагдах...тэр гэхийн тэмдэггүй уймран эгдүүцэж зүрх урагдана.

Аз жаргалтай хос харьж явахдаа аавынхаа машиныг айлын гадаа байхыг хараад хамт явахаар хүлээн зогсож. Утсаа хаагаад удаан болтол хүлээлгэсэн тул эрх охины зангаар алхаад айлд орчихож.

Ачтай болгож баярлуулсандаа гэж ойр ойрхон өөрөө хацраа өгөн үнсүүлж эрхэлдэг ханагар сайхан аав нь айлын хойморт дотуур цамцтайгаа яг өөрийнх  шиг нь  алгын чинээ бяцхан “амьтан”-ыг алган дээрээ эрхлүүлэн тэвэрч тэсгэлгүй баяртайгаар сууж байхыг үзэж. Энгүй хайртай л аавынх нь мөрийг өөртэй нь эн чацуу бүсгүй түшинхэн эрхлэн жаргаж суухыг харж...

 

Гурав.

....Үүнийг би үзсэнээс үхсэн минь...үгүй бол аавыг амьгүй байхыг харсан нь хавьгүй дээр байсан юм гэж үсээ үгтээн уйлах бүсгүй.  Ээжийг минь яаж чадав аа...биднийг яаж ингэж чадав аа... Арай ч дээ аав минь шүү дээ...

Өсөхөөс өдий хүртэл ижий аавыгаа муудалцаж байхыг тэр үзээгүй, үр тэднийгээ буруутгаж зэмлэж байхыг ч хараагүй. Тийм дээ л тэр хамгийн жаргалтай охин байсан. Тийм дээ ч тэр хамгийн сайн хүнтэй гэрлэсэн. Тийм дээ ч ах, эгч хоёр нь алзахгүй сайн яваа.

Аз жаргалтай аавын охин тэр байлаа...одоо үгүй. Халуун дулаан гэр бүл байлаа одоо үгүй. Хайрлаж хүндэлдэг нөхөр, хадам аав ээж нь байлаа. Одоо хөндий.

Ингэж л хэн нь ч бурханы оронд одоогүй, хэн нь ч өвчин зовлонд нэрвэгдээгүй, хэн нь ч биесээ хөнөөгөөгүй хэрнээ нэгэн гэр бүлийн амьдрал бутран сарниж, үгүйрэн унав.

Ийм зүйлийг үзсэн хүмүүс яасан азгүй. Ийм амьдралаар амьдардаг хүмүүс яасан хөөрхийлөлтэй. Ийм хүйтэн зүрхэтнүүдийг бий болгоцгоосон бид яасан эмгэнэлтэй.

Энэхүү эмгэнэлээс үүдэн ээж нь эмнэлэгт ойр ойрхон хэвтэнэ. Эгэл даруу тэр эмэгтэй эгнэгт эдгэшгүй шархыг зүрхэндээ тээгээ дээ. Нуруунд нь асдаг байсан охин нь нууцхан аавдаа өс зангидаж сууна.

Тусдаа амьдардаг ах нь анх удаа аавынхаа өөдөөс гар зангидахыг ээж нь үзэв. Ээ мөн их үйлийн үрээ гэж яасан их шаналаа бол... Гадаадад амьдардаг эгч нь аавынхаа царайг ахин харахгүй гэдгээ андгайлан хэлэв.

 

Дөрөв.

Зүрх зүрхэндээ бөөн бөөн зовинол тээсэн нэгэн гэр бүлийнхэн бие биеэсээ дөлж халгаж амьдарцгаана. Хүний өмнөөс шаналах тэр хүйтэн мэдрэмж сэрхийх бүрт Шагдарын дүр нүднээ тодорно. Сүүлд тэдний тухай бодоход “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүр өөрийн эрхгүй бодогдсон юм.

Сайн киноны сэдэв амьдрал дунд байдаг юм байна. Сайн тоглосон дүр сэтгэлд хадаатай үлддэг юм байна. Жинхэнэ амьдралын “муу дүрүүд”  л харин үзэн ядалтад “үлддэг” юм байна. Ил гаргаад тоглочихсон дүрийг амьдрал дунд давтан давтан харуулах жинхэнэ Шагдарууд....

 

 

мгл
2015-12-09 09:24

Шагдарууд яаж үр хүүхдийнхээ царайг хардаг болоо. Хөгшрөөд ирэхийн цагт хэцүү дээ. өөрийнхөө үртэй чацуу хүнтэй дэр нийлүүлнэ гэдэг, үе мултарсан хүнтэй ... ер нь л дэмий юм байгаам шд
1 0

2015-12-09 09:58

ИЙМЭРХҮҮ НУУЦ АМЬДРАЛ БААА БАЙНА АРАЙ Л
1 0

yaaya
2015-12-09 10:58

minii tanil ohind yag iim yadal tohioldson gadaadaas jiremsen bolood irhed aav ni uur shig ni ohintoi suugaad bas jiremsen bolgotson
0 0

pee
2015-12-09 11:57

iim zovlon uzsen uls yasan ch hetsuu yum be dee
0 0

2015-12-09 13:41

Энэний эмэгтэй дүр нь хэн бэ? Нөхөрөө хаяад явсан эмэгтэйчүүд олон шүү дээ
4 2

2015-12-09 21:38

Ямар хэцүү амьдрал вэ бүр хямарчихлаа
0 0

zochin
2015-12-10 12:53

Setgel min hymarchihlaa. Iim zovlon hun burees holuur bgaasai bilee.. Ur huuhed min eleg buten jargaltai bgaasai... Nasand Hursen bid bugd alsiin haraatai uhaalag amidartsgaay
0 0

zochin
2015-12-10 12:53

Setgel min hymarchihlaa. Iim zovlon hun burees holuur bgaasai bilee.. Ur huuhed min eleg buten jargaltai bgaasai... Nasand Hursen bid bugd alsiin haraatai uhaalag amidartsgaay
0 0

2015-12-10 13:09

Manaihan neg uymiig uuchilah unguruuh gj uneheer bhgui uls uym aa Boloh uym boloo l biz Geed Hunii zeregt hurgej Huliig n duruund hurgesen hund us sanaad bhda ch yah ve de Uuchilah oilgohiig oroldoh Deer n Uym buhen tsag hugatsstai Hunii setgel hurtel uurchlugduj bolno shuu de
4 1

2015-12-10 14:44

Бага байхдаа Шагдарыг их үзэн яддаг байлаа. Кинрны төгсгөлд "хохь нь" гээд л. Гэтэл том болсон хойноо энэ киног үзэхэд шал өөр санагдсан. Эмэгтэй хүн бамбарууштай пижам өмсөж унтаад л, нэг л навсгар халат эсвэл нөмгөн дээлтэй, толгойдоо алчуур боосон сонирхолгүй авгай болчихоор ямар ч эр хүн залуу халуун, соёлтой цэмцгэр сайхан хүүхний өмнө тэсэхгүй. Яахын? Эхнэрээ хараад хүсэхээ больчихоод өөр хүн рүү тэмүүлээд дурлаад байхад хүүхдүүдээ бодоод л хар залуугаасаа сексгүй амьдрах уу. Үгүй ш д. Охиных нь дүр бас муухай хатуу, өршөөл энэрэл мэдэхгүй харгис дүр байна лээ. Төрсөн эцгээ ээжийг нь хаясны төлөө насаараа үзэн ядаж, дүү нараа ч холдуулна гэдэг их хүйтэн сэтгэлтэй зүр байна лээ. Нээх нинжин сэтгэлгүй л охин байна лээ, хожим нь харахад.
6 3

Зочин
2015-12-10 17:12

Өнөөдөр Profile.mn-ээс 2 онцгүй нийтлэл уншлаа. Нэг нь Өрөн дээр минь өндөр өсгийтөөр гишгэчих тэр өвдөлт..., дараагийнх нь энэ. Өөдрөг гэгээлэг зүйл бич л дээ. Энэ нийтлэлийн товч агуулга нь хүртэл нийгэмд нэг л буруу мэссэж өгөөд байгаа юм шиг сэтгэгдэл төрж байна.
0 1

Silent voice
2015-12-11 22:59

Odoogiin unen turh shuudee! Ail ger uimuuldeg awgai huuhnuud ch ih bolson! Nogoo talaasaa erchuud gedeg chin heden nyaluun ugend huurtdag togloom shig hariugui amitad. Mongolians' got talent deer ter aawgui huud hamgiin ih sanal ogsniig harj bgaa biz dee. Ene bol orovduuleh taktik bish ene ail burt shahuu tohioldood onchirch hotsorson huuhduud n ilerhiilj chadahgui huuhduudiin nuuts shanalgaanii duu hooloi bolson. Ger bul uimuuldeg awgai nar ger bultei amidraltai gedgiig medseer baij tsaash yawaad baidag n denduu uwaigui uhansargui uildel. Ene uiliin uree ene nasandaa uurch diilehgui ur huuhduud n bas zovno doo! Ene bol hatuu unen shuu ger bul uimuulegchid ee!
1 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих