Алдар хүндийг түгээв үү, гутаав уу?

Шилдгүүдийг шалгаруулагч нар өөрсдийгөө шигшээсэй


Товч агуулга:

  • Тураах дасгал заадаг эмэгтэйг Төрийн соёрхолт инженертэй өрсөлдүүлэх Шилдэг арга

Бид чинь он гарахаас өмнө шилдэг 100 улс төрч, шилдэг 100 залуу, шилдэг арван дуучин жүжигчин, тамирчидаа тодруулах ёстой юм байна. Энэ бол “Монголын нэгдсэн номинаци” хөтөлбөр л дөө, Монголын нэгдсэн шүү. Айхтар гоё юм болох нь дээ гээд дэвшиж байгаа хүмүүсийн зах зухаас харлаа. Харин мань эрсийн зарим нь ийм сайхан дэвжин дээшлэхэд нь нэмэр болох санал асуулгад орсноо ч мэдээгүй явна. Яана аа, намайг ийм юманд оруулчихаж, дэмжээрэй гэхчлэн фэйсбүүк хуудаснаа бичсэн байх. Зарим нь ч онгирч хөөрөөд, лайк гуйгаад сүйд.  

 

Ер нь сайчуудыг тодруулах санал асуулгыг яаж явуулдаг юм бэ? Компани бол яахав удирдлагын үзэмжээр шийдчихэж болно. Харин Монголын нэгдсэнийг хэн тодруулах юм бэ? Хамгийн ардчилсан нь олон нийтийн санал асуулга. Харин олон нийтэд Монголын нэгдсэн сайчуудыг ямар шалгуураар хэн санал болгоод байна аа?

 

Шинэ жил болохоор л янз бүрийн салбарын сайн дурынхан, ТББ нэг хоёр зуун мянгаар “шилдэг”-ээ зардаг “өвчинг” энэ удаад алдар хүндийг түгээх уриан дор “PR news агентлаг” эхлүүлжээ. Нэр төрийг нь сайжруулах нэрийдлээр эзнээс нь асуулгүйгээр уралдаан тэмцээнд оруулах нь нэгэн төрлийн нэр хүндэд нь халдаж байгаа хэрэг. Монголын шилдэг 100 залуу гэдэгт 234 залуугийн зурагт хуудсыг эгнүүлж. Тэдний ихэнх нь алдар хүндийг нь түгээх номинацид нэр дэвшсэнээ бүр сүүлд мэдэцгээсэн, одоо хүртэл мэдээгүй яваа нь ч байна. Сайн дураараа, хүний хувийн фэйсбүүк хуудаснаас зургийг нь хуулж, заримынх нь албан тушаалыг ч тавихгүй зурагт хуудас үүсгэсэн нь алдар хүндийг нь нурааж байна уу, түгээж байна уу гэмээр Тэгээд хэр олон лайк авсан нь түрүүлэх юм байна. Өөрөө мэдэхгүй энэ уралдаанд орчихоод дислайкаар бөмбөгдүүлж байгаа хүмүүс нь яах юм!  Олны өмнөх нэр хүнд биш, ширээний ардах ажил нь чухал эрдэмтэн залуучууд энэ уралдааныг хүсэхгүй бол яах юм! Хүний нэр төрд ингэж халдаж бас болох уу даа. Амжилт гэдэг заавал олны өмнө нэр төрөө гаргаснаар хэмжигддэг эд бас биш.

 

Монголын нэгдсэн “бантан”

Шилдэг болно гэдэг гоё л доо, гол нь хэнтэй өрсөлдөөд юуны шилдэг болох вэ гэдэг чухал. Энэ дунд нам, төрийн бус байгууллагын идэвхтэй гишүүн, сайн дурынхан, загвар өмсөгч, компанийн захирал гээд олон салбарын залуучууд багтжээ. Дэлхийн шилдэг эрдэмтэн шагналтай Г.Цэрэнчунтыг, МОХ-ын дарга асантай хэрхэн ямар хэмжүүрээр харьцуулах юм. Тураах дасгал заадаг эмэгтэйг Төрийн соёрхолт инженер Н.Нацагнямтай яаж өрсөлдүүлдэг юм бол!  

 

Дорнод аймгийн МАН-ын дарга асан залуу загвар өмсөгч Т.Туяамаатай хэрхэн өрсөлдөх юм, бие галбираараа юу, улс төр ярьж уу? Санал өгөх хүмүүс толгой эргэм олон салбараас оржээ. Нобелийн шагналаас санаа авахад салбар салбараар ангилсан байдаг. Гэтэл манай “Монголын нэгдсэн номинаци” холион бантан, ёстой л нэгтгэж дээ гэмээр байна. Үүнээс 100-г нь шигшиж эрэмбэлээд оны сүүлээр дайллага хийж, цаашлаад нэр төрийг нь тогтмол түгээх, хэвлэлийн төлөөлөгчирхүү үүрэг гүйцэтгэх төсөл юм байна.

 

 

Өрсөлдөгч тал өөрсдөө ч мэдээгүй санал асуулгад оролцдог юм байж. Харин өрсөлдүүлэгч тал хэрхэн ямар шалгуураар сонгосон бэ? Уг нь шилдэг гэдэг тодорхой шалгууртай баймаар. Тухайн жилдээ гаргасан амжилт, хэр өргөн цар хүрээтэй, ашиг тус нь хэрхэн гарсан гээд л. Алдар хүндийг түгээнэ гэсэн нийтлэл болгоныхоо дор бидэнтэй холбогдоорой гэж урьсан утсаар нь залгаж үзлээ. Энд нэрээ дэвшүүлэхэд ерөөсөө ч асуудалгүй юм байна. Албан тушаал, овог нэрээ өгөхөд хангалттай гэнэ. Гол нь одоо цаг хугацаа нь өнгөрсөн болохоор дараа жилийнхэд орохоор болов. Хэрэгт дурлаад яаж дэвшүүлж байгаа шалгуурыг нь асуутал тэд өөрсдөө мэдээд дэвшүүлж байгаа, зарим хүмүүс өөрсдөө санаачлагаараа ч алба, нэрээ өгсөн юм байх.  Ямар ч шалгуургүй, шалгаруулалтад оролцоод хөөрөөд, намайг дэмжээрэй гээд байгаа хүмүүс байгаа нь бас сонирхолтой. Нэр төрд дурлах хүний төрөлхийн хүсэл байдаг юм уу даа.

 

Монгол шилдэг 220 улстөрчтэй

“Монголын шилдэг 100 улс төрч” номинаци нь бүр ч явахгүй эд байна аа. Өнөөгийн улс төр ямар байгаа билээ, 100-г нэрлэх нь бүү хэл ганцыг ч хүлээн зөвшөөрч чадахгүй талцаж хэрэлдээд байгаа биз дээ, бид. Шилдэг улс төрчид гээд 220 хүний зурагт хуудсыг эгнүүлжээ. Гурван сая хүнээс ихдээ 2400 хүн л АН-ын экс дарга Н.Алтанхуягт санал өгөхийн зэрэгцээ эсрэг санал нь 400 гарсан байна. Шоглоход хамгийн муу улс төрч хэн бэ гээд өрсөлдүүлвэл хүмүүс харин идэвхтэй оролцож магадгүй л юм.

 

Монголын нэгдсэн гэдэг нэрийг хэн дуртай нь аваад, хэн дуртайг нь өрсөлдүүлэх тоолонд энэ үгийн утга сулрах талтай. Уг нь Монгол гэсэн нэрний доорх амжилтын эздийг бүхэлд нь авч, нэгдүүлж нийлүүлж, жишиж, харьцуулж тэндээсээ хамаг хүчтэй, хурдтай, амжилттайг тодруулна гэдэг их том хариуцлага л даа. Тэрнээс хүмүүсийг зургийг хулгайлан  тавьж, хооронд нь ямар ч шалгаруулалтгүйгээр өрсөлдүүлэх биш. Мөнгө цаас ашиг сонирхлын асуудал шилдгийн арын бараг гол зорилго, тэр нь ч дүүрч. Гол нь Монголын нэгдсэн гэдэг нэрийг ашиглаж байгаа хувь хүн байгууллага өөрсдийгөө мэдрэх, цар хүрээгээ ойлгох, үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй байх.

haha
2015-12-09 11:16

yag unen
0 0

2015-12-09 11:49

Харин тиймээ шал тэнэг....
0 0

zochin
2015-12-09 11:56

yoo yag hel zagatnaad bsan yum
0 0

2015-12-09 12:25

yag tiim haha
0 0

2015-12-09 12:33

hahahaahhaha uneeeeen unen
0 0

pr
2015-12-09 13:08

piaar hiine gesen garuud haa saigui bn aa
0 0

chadaj bna
2015-12-09 14:37

ataarhagchdiin armi ajlaa hiigeed ehelchihej. kk
1 0

haha
2015-12-09 14:51

chadaj bm ntr ged kk
0 0

proflie admin
2015-12-09 14:54

Энэ PROFILE.мн чинь харин золбин сайт байна шд. Өөр сайтын бөгсийг ухаж мэдээ бэлдээд тэрийгээ файсбүүкт Boost Хийгээд танайх харин жинхэнэ золбин хар ПиАР хийдэг сайт байна даа. PRNEWS танайхаас хол илүү амжилттай явж байгаа болохоор хар атаархал уу? PROFILE.mn хамгийн ЗОЛБИН ӨЛӨН САЙТ гээд хэлчие
2 3

Archaagui yaduu yum be
2015-12-09 15:06

Manaihan ingeed tamiin togoonii zantai gedeg ni haragdaj bga biz. utsaar ni zalgasan neelttei ta orj bolno ch gesen geh shig. Muulahiin tuld Tagnuul hiisiim uu, haashain. ha ha. Harin ch hussen ni orood orsoldoh bolomjtoi, saihan l bna shdee. yah gej ingej negiigee oolj, uliig ni shagaij baidiin.
1 1

hehe
2015-12-09 16:35

heleh ug alga
0 0

bb
2015-12-09 17:12

dotroh delgerenguig n unshuul bugd l dor burnee amjilttai yavaa zaluuchuud bn leee ihenh n mundg zaluus bsn harin hunii hiij bga yumnd ataarhaj unj tusaj yavhaa bolimoor yum daa ta nar
0 0

2015-12-09 17:46

ээ нэр төрийн төлөө үхлээ юу
1 0

hehe
2015-12-09 18:42

yag l bichsen bn da. Munhzayagiin niitleluudiig unshih durtai bolj bga shu
1 0

Zochin,
2015-12-09 20:03

Tuvshinbayar, ariunbaatar, dulguun , odgerel geh met ulger duurialal bolsonguudiig demjnee, uls turchid gahainuud, hulgaichuud bol tsaashaa l bna
0 0

zochin
2015-12-14 18:59

PRNEWS.mn ий сонгогдсон 100 залуу чинь үнэхээр хэрэг алгаа. 2,3 хүн л зөв явжийна. Гэтэл өчнөөн олон залуус байсан АМАРБАЯСГАЛАН, ОЛИМП АВАРГА гээд юу вэ? хусагдчихсан айн.... Үнэн дөп
0 0

2015-12-16 00:23

дөп үү хаха
0 0

Hamas
2015-12-20 05:13

ng l ulger unshij bgam shig l bichij shuumj ghese iluu uguulmj ymuu hasshain
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих