Өрөн дээр минь өндөр өсгийтөөр гишгэчих тэр өвдөлт...

Танихгүй эмэгтэйд бичсэн захидал


Товч агуулга:

  • Бурхан чамайг өршөөх болтугай

Хүний сайханд уусан татагдаад хүлээн суух сайхан. Хүүхэд төрүүлж аав ээж бололцоод хөтлөн алхах сайхаан. Гэвч эмэгтэй хүн гэдэг хувирамтгай, эр хүн гэдэг уйдамтгай. Гэргийнхээ манаач, гэрийн буг болох дургүй л гэдэг эр хүн. Нэгэн хэвийн ар гэр, ахуй амьдрал уйтай санагддаг л биз. Залуу насандаа амжиж зугаа цэнгээнд хөөрмөөр бодогддог л биз. Амьдралаасаа илүүчлэхээрийг олоод ирэхээрээ үрмээр, цацмаар болдог л байлгүй.  Эр хүний ухаан, эмэгтэй хүний тэвчээр энэ үед л гардаг юм билээ.

 

Үдэш болсон хойно утас чагнан хүлээж, хоолоо халаан холхиж хоногийн нойроо хугаслан нөхрөө хүлээхийн зовлонг одоо чи ойлгох болоогүй ээ. Хайртай гэдэг үгийг сонссон ч “худлаа даа” гэж зөрөн хардахын зовлонг нууж, тэвчихийн гашууныг амтлахыг чи гадарлахгүй. Ерөөлгөж босгосон амьдралаа хараалгаж нураахгүйн тулд, эвийлж өсгөсөн үрээ өнчрүүлж шаналгахгүйн тулд ирж очихыг нь хараагүй дүр үзүүлж нүдтэй “сохрох”-ын шаналалыг чи амсаагүй.

 

Гэвч дуусч л өгдөггүй зарим шөнүүдийг ганцаар өнгөрүүлэхдээ жаргалаас минь хулгайлсан хүүхэн чиний хөлчүү ташуурлын тухай биш хожим чамд тусах энэ зовлонг төсөөлж суулаа. Үрээс минь аавыг нь үе үе булаадаг залуу сайхан насны чинь тухай биш үйлийн үрд хөтлөгдөх хүүхэн заяаны чинь тухай бодож байлаа. Дуусахгүй юм шиг залуу насыг туулсан нь ганцхан чи биш. Гандахгүй юм шиг цус шингэн зүс заяагдсан ганцхан чамд бишээ.

 

Гэрийн минь хоймрыг эзгүйдүүлж, үрийн минь зүүдийг сэвтүүлсэн ч эргээд ирдэг жам гэж бас бий. Эр хүний эцсийн зогсоол нь эхнэр хүүхэд нь байдаг гэдгийг одоохондоо чи ойлгох сөхөөгүй яваа.

 

 Мөнх юм шиг эндүүрч, дуусахгүй юм шиг ташуурч  яваа ч, чи хожмын өдөр хүний эхнэр болно, хүүхдийн ээж болноо.  Өнөөдөр чи ялсан юм шиг бардамнаж, булаасан юм шиг бузгайрч яваа ч эмэгтэй хүний өнгө нь гундах цаг бий, намба нь дарах үе бий.

 

Тэр л нэгэн өдөр унтах оронд чинь нөхрийн чинь зай онгойж, уйлах нулимсанд чинь хүний хүүхэн харагдахад эмэгтэй хүний тавилан энэ биед чинь хэлээд өгнө. Эр хүний хэтэвчинд багтаж, харцанд шилэгдэж явсны гашуунг би биш Бурхан хэлэх учраас хүлцэн тэвчиж уучилна чамайг. Үйлийн үр нь дөтөлж ирээд мэдэрч харуулахад сөгдөж  гуйгаад ч нэмэргүй учир өрөвдөж уучилнаа чамайг.

 

Өр зүрхэн дээр минь өндөр өсгийтөөрөө гишгэчиж явсан тэр өвдөлтийг өөрөө чи мэдрэх вий гэхээс халгаж суунаа чиний өмнөөс.

Heko
2015-12-10 13:59

Neere l nohriigoo huleeh shono ongorch ogohgui yamar udaan bdg geech, yag l tsag hugatsaa zogschihson ym shig sanagdahiin bnle. Minii hani huntei suilerch gaduur honoj uzeegui ch urjigdraas l nadt muudaj garchihaad hoer honog gertee ireegui. shono yamar urt bvaa. odoo bid evlersen blhr onoodor irne. Ger bul buhen biye biyenee hairlaj, hundelj, haluun dulaan uur amisgalaar duuren bgasai.
3 0

sarnai
2015-12-10 21:33

нөхрийн минь хамтран амьдрагчид гэж хэлэхэд 3 хүүхдийн нулимсанд живж амьдрахыг ерөөж байна
0 0

zochin
2015-12-10 23:38

Yamar aimaar unen yum bichne ve
1 0

2015-12-11 00:07

nulims ursaj bn
0 0

zochin
2015-12-11 00:41

Urii zayaa gomdooj nulimsiig mine ursgaad ywsan tenmel zolibin amidarlaa tashuurch udur hongiin jargaliig bodj uree hayaad ywsan urii mine aawiig bulaasan archaaguu yumnuud uiliin ur gj baidag bol bid hoeriin nulimsand jiweed awral erj guihiig chine huleej suunaa
0 0

mandah
2015-12-11 00:43

Uree hayaad urtee ywhiig chine harnaa
0 0

Zochin
2015-12-11 01:30

Бусгуйчууд минь, залуухан гое бусгуйг нь харааж байхаар гэр булийнхээ омно хулээсэн хариуцлага, эхнэртээ амласан хайраасаа буцсан эр нохроо буруутга. Тэгээд ч хунийг харааж биш ероож байж та бухэнд сайн сайхан ирдэг. Угаасаа яваад огсон нохрийг ирнэ гэж хулээх бусгуй хун, ирэхээр нь уучилж буй дур эсгэн насаараа зурхэндээ гомдолтой амьдрах эхнэр та хоорхий.
17 3

2015-12-12 09:25

ingen bj amidrah yamar hereg bn aa. negent hurchihsun setgeliig barij chadahgui biynee zovogod. gants l amidarna shde
0 0

Сэтгэл нь холдвол бие нь одно. Адилхан бүсгүй заяаг нь хэлтгий болтол нь бүү хараа даа. Асгарах тэнг
2015-12-13 00:23

Ямар ч тохиолдолд бүх зүйлийг харааж биш ерөөж амьдарцгаая. Гарах үр дүнг нь би өөрөө ч хайн байгаа юм аа.
0 2

2016-03-23 19:08

Аав ээж 2-ыг маань салахад эмээ минь аавыг сайн яваасай гэж ерөөдөг байж билээ. Муу явбал 2 хүүхдэд нь хэцүү, сайн явбал хамт амьдрахгүй ч гэсэн үр хүүхдэдээ нэмэртэй гэдэг байсан. Тэгээд ч гайгүй ажил төрөлтэй байдаг байсан болохоор хүүхдийн тэтгэврийн мөнгө нь ч арай ахиухан ирдэг байж билээ. Ээж минь 2 хүүхэдтэйгээ хаягдаад үлдсэн ч аавыг сайхан явахыг нь харнаа гэж зүхэж байхыг би сонсоогүй. Үр хүүхдээ бодсондоо тэгдэг байсан юм бналээ
0 0

od
2016-03-23 21:48

yag iim yawdal minii amidrald tohioldoj bilee.ergeed bodoj baihnee er hun heseghen zuuriin jargald uhaanaa tur alddag yum shigee.gehdeel er hunii etsesiin zogsool buuh buudal ni hani ur huuhed ni l bdag yum bna lee.
0 0

bi
2016-03-23 22:18

uund zuvhun er hun l buruutai. ter bolomjiig olgoj mungu zartsuulj baigaa hun er khun shuudee.
0 0

zochin
2016-03-24 10:04

amidral gedeg naaguur bodbol Nansalmaa Unden 2 ym gej unen bichsenchlen amidral ali boloh gegeeleg g harj gegeeleg r setgeh heregtei l dee hun er hezee herhen yaj ybah aa taashgui tiim boloh r hen negend muu sanaj eldev muu zuil bodsoj ybsanii hereggui gej bodnom ene bol minii l bodol
0 0

EMEGTEI
2016-04-07 13:27

EREGTEI HUNII GER BULIIN HUMUUJLEES, UHAMSRAAS BUGD SHALTGAALDAG. SAIHAN HUUHEN BUH TSAGT BSAN, BAIH CH BOLNO, TEGLEE GEED SALBAGANAJ GUIJ YAVAA HUNII OORIINH NI SONGOLT SH DEE. EMEGTEICHUUDIIG BUU BURUUTGA, HANITAI BOLOYO GEJ BAS HUURTSAN CH YUM BILUU.
0 0

single lady
2016-04-07 13:31

Yaj iigeed nohortei bolchihooroo single huuhnuudiig 1 biye unelegch shig boddog ta nariin oorsdiinh ni buruu sh dee. Surch ajillaj zugeer yavaa huniig gomdoogood bhaar hariu ni irj bgaan. Haraa bagasga tegeed biye archil za yu avgai naraa!
0 0

2016-07-17 08:13

Бүрмөсөн яваагүй, нэгэн шөнө садарлаж байгаа гөрөрийн тухай, нөхөртэй нь садарлаж бгаа эмийн тухай бичээд байгаам биш үү.
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих