Таны дэмжлэг түүнд хэрэгтэй

Дэлхийн мисс-2015 тэмцээнд оролцож буй Н.Ануг дэмжээрэй


Товч агуулга:

  • Цорын ганц санал асуулга
  • Үзэгчдийн дэмжлэг хүртсэн оролцогч
  • Gouwei Fortune группийн санал асуулга
  • Санал өгөх зөвлөмж

Дэлхийн мисс-2015 тэмцээн Хайнан арлын Саня хотод үргэлжилж байна.

Дэлхийн мисстэй холбоотой хэд хэдэн санал асуулга байгаа бөгөөд яг алинд нь, яаж санал өгөх талаар төөрөгдөл их байгаа тул Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Н.Анугаа дэмжих хүсэлтэй хүмүүст зориулан бяцхан зөвлөгөө хүргэе.

 

Цорын ганц санал асуулга /www.missworld.com/

Дэлхийн мисс-2015 тэмцээнд нөлөөлөх цорын ганц санал асуулга бол Дэлхийн Мисс-ийн смарт утсанд зориулсан албан ёсны аппликейшнээр өгөх санал асуулга юм.

Аппликейшн Android болон iOS үйлдлийн системүүдэд зориулагдсан. (Суулгах, санал өгөх зааварчилгааг доороос харна уу.)

Гар утасны аппликейшнийг татаж суулгаснаар та өөрт таалагдсан гурван оролцогчид санал өгөх боломжтой бөгөөд таны гурван санал ижил оноогоор тоологдох юм. Мөн аппликейшн доторх subscription-ыг худалдан авснаар дахин нэг удаа санал өгөх боломжтой болно.

Заавал гурван оролцогч сонгож байж санал өгөх боломжтой болохыг анхаарна уу.

 

Үзэгчдийн дэмжлэг хүртсэн оролцогч / The People's Choice/

Албан ёсны аппликейшнаар авч буй санал асуулгын ялагч нь Дэлхийн мисс тэмцээний сүүлчийн шатны шалгаруулалтад шууд дэвшин орох эрхтэй болох бөгөөд шалгарч чадаагүй оролцогчид шүүгчдийн асуултад хариулах ёстой болно.

 

Gouwei Fortune группийн санал асуулга

Gouwei Fortune групп www.lvka168.com сайтаараа дамжуулан өөрсдийн гэсэн санал асуулгыг явуулж байгаа юм. Энэхүү санал асуулга нь Дэлхийн мисс-2015 тэмцээний шалгаруултад ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Дахин сануулж хэлье www.lvka168.com сайтад өгсөн санал тань Дэлхийн мисс-2015-д өрсөлдөж буй Н.Ануд ямар нэгэн байдлаар дэмжлэг болохгүй.

Товчхон хэлэхэд Gouwei Fortune групп Дэлхийн Мисс-2015-ыг аялал жуулчлалын цогцолбортоо явуулж байгаа давуу талаа ашиглан өөрсдийнхөө маркетингийг хийж байгаа хэрэг юм. Тэд Web Popularity Contest хэмээх шалгаруулалтыг Дэлхийн миссийн үндсэн тэмцээнээс тусдаа зохион байгуулж ялагчдыг тодруулна.

Та энэхүү санал асуулгад саналаа өгсөн ч болно л доо. Гэхдээ үндсэн тэмцээнд нөлөөлөхгүй гэдгийг анхаараарай.

 

 

Санал өгөх зөвлөмж /iOS/

 

 Санал өгөх зөвлөмж /Android/

Бүсийн хязгаарлалтаас болоод Монгол Улсаас зөвхөн Miss World App Lite! хувилбарыг татах боломжтой байгааг анхаарна уу.

 

amjilt
2015-12-13 20:57

Anudaa amjilt huseye. chi chadnaa
0 0

2015-12-13 22:11

за ойлголоо
1 1

Оюу
2015-12-13 22:22

Гое байхаасаа илуу англи хэл сураач ээ. Бас л хэлгуй юм.
3 10

2015-12-13 22:43

@Оюу мундаг л байна шдээ. Нэгнийнээ дэмжихийн оронд яах гэж ингэж муулж гоочилж байдаг юм. Хичээгээд л улс эх орноо төлөөлөөд явж байна.
2 0

duu mini
2015-12-13 23:26

saihan medee bidendee zaaval duusgaarai
0 0

hi
2015-12-14 11:29

gogo amjilt
0 0

NOx
2015-12-14 11:42

Анхнаасаа хэлээд байхад л энэ санал асуулгаа өөрөө үл тоогоод л Хятад санал асуулгад бүх хүмүүсийг уриалаад байсан. Ингэж хугацаа алдсан нь яг үнэндээ мань хүний өөрийнх нь буруу. Боломж байсан, даанч ийм тэнэг, иймхэн зүйл судлаагүй явж байгааг нь хараад дэмжих сэтгэл сүүлдээ төрөхгүй л байна.
5 5

NOX metiin humuust
2015-12-14 11:52

Mongol talaas zohion baiguulalt hiij ywuulsan humuus n haana yu hj bdiim bee? Ene hun chn harahad l gantsaaraa zutgej bgaa n oilgomjtoi bn. Tuslah humuus n tuslahgui bhad hondlongiin humuus bur toohgui. Ooroo zutgeed l bhad demjeed ogoochee
8 3

Сайн уу
2015-12-14 16:39

Амжилт хичээж байгаа чин хүн болгон мэдэж байгаа Өөрөөсөө гарах бүх юм аа дайчлаарай Амжилт
0 0

Ану.Н
2015-12-14 16:41

Amjilt ulam sain hicheegeerei 130heden ornii ohidoo ardaaa vldeeegeereii Bas oortoo bolomj neegeerei Gadaaadaaaa nertei bolooroi
1 0

dodo
2015-12-17 22:14

app-r bas ogch bolno shuu
1 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих