Монгол үнэр

Монгол үнэр бидний хэр бохир орчинд амьдарч байгааг илтгэдэг


Товч агуулга:

  • Шороо тоос, утаа тортогоос үүдэлтэй “Монгол үнэр”

Нүүрсний утаа хэрэв сайн сайхан зүйл байсан бол өдийд Монголд минь утаа хамар сэн хийлгээд гээд л сэтгэлдээ дүрслэх байлаа, гадаадад суугаа хүмүүс. Гэвч энэ гарчгийн дор Монголын үнэртэй салхи, аргалын утаа боргилсон малчны гэр, шар цагаан тосны  үнэр, сүү ханхалсан ээжийн тэрлэг гэхчлэн бодоход л үнэртэм сайн сайхан үнэрүүд багтаагүй болно. 

 

Гадаадад долоогоос дээш хонож үзсэн хүн бүр л мэднэ дээ, өөрөөc нь арай л өөр, нэг тийм хир ч юм шиг үнэр үнэртээд байгааг. Миний хувьд бол энэ үнэрийг эерэгээр шороо гэж тодотгоод байгаа юм. Эерүүлж бодоход ч юу байх вэ, нутгаа санасан хүнээс л гарах үг байх, яг мөн дөө монгол үнэр гэдэг юм, гадаадад удсан зарим хүн. Бүр Монгол үнэрээр саяхан Монголоос ирснийг нь хүртэл таадаг, тэр нь яг онодог гэхээр мөн хүчтэй үнэр байгаа биз. Энэ төрлийн “шороо” хавар, намар, зуны саруудад гадаадад зорчиж байгаа монгол иргэдээс ихээхэн үнэртэх талтай. Эдгээр улирал салхи шороо ихтэй байдаг болохоор хувцас болон биед шигчихдэг шиг билээ. Харин өвлийн улиралд Монголоос гадаадад бууж байгаа хүн рүү эргэж харах гол шалтгаан үнэр нь байдаг. Нүүрсний утаа өмхий үнэртэй. Хатуухан хэлэхэд нүүрсний өмхий ч ёстой сэнгэнэж өгнө дөө. Аргагүй шүү дээ, дөрвөн уулын дунд нэг саяулаа нүүрс түлчихэж байгаа юм чинь. Энэтхэгчүүдээс нийтлэг үнэртдэг хулмас, халуун орноос ирсэн хүмүүсийн хачин жигтэй зарим үнэр Монголын утааны хажууд зүгээр л энгийн үнэр. Энүүхэндээ гэхэд Улаанбаатарын утааны үнэрийг гүйцэх үнэр одоогоор гаргаж амжаагүй юм шиг байна шүү, бусад орнууд.

 

Өөр нэг монгол үнэр бол махны үнэр. Утаа, шороо тоос болон хир буртаг хүний хувцас, арьс үсэнд гаднаас шигж байгаа бол дотроос идэж уусан зүйлсийн үнэр гадагшилдаг. Махны цэсэндээ үхэр, хонь, ямаа, адуу, тэмээ, тахиа, гахай гэсэн төрөлтэй, тогтмол хэрэглээтэй хүмүүс шүү дээ, бид. Гэхдээ сүүлийн үед Монгол хүнээс мах үнэртдэг гэдэг яриа бүдгэрээд ч байх шиг. Гадны нөлөөтэй үнэрүүдэд дарагдаад уу, эсвэл бүр дотроос нөлөөлөх үнэргүй болсон байж мэднэ. Энэ цаг үед хүн бүр л аль болохоор эрүүл хооллох гэж хичээдэг болсон шүү дээ. Махаа багасгаж, хүнсний ногоо түлхүү хэрэглэхээс эхлээд идэж уухаа цаг хугацаагаар хүртэл зохицуулж, хязгаарладаг соёлд сураад байгаа.

 

Тэгэхээр гадаад оронд зорчих гэж байгаа иргэдэд утаа, шорооны үнэрнээсээ хурдан салах зарим талын зөвлөгөөг өгье. Үнэртүүлж явж болно л доо, гэхдээ бусад хүмүүст хир үнэртүүлээд яваад байгаа юм шиг эвгүй сэтгэгдэл төрүүлдэг юм.

 

-Үслэг эдлэлд утаа шороо хамгийн ихээр шингэсэн байдаг. Таны эдэлж хэрэглэж байгаа монгол үнэр танартай зүйлсийн эхэнд булган хүрэм, үнэгэн малгай, цааны гутал тань багтаж магад. Гадаадад зорчих гэж байгаа бол аль болох үслэг эдлэл өмсөхөөс татгалзаарай. Нэгт утаа, хир үнэртэнэ. Хоёрт амьтны арьс үс хэрэглэхийг эсэргүүцэгчид таныг үзэхгүй шүү. Будаг цацаж ч магад.

-Жинхэнэ “монгол үнэр” арьсан эдлэлээс үнэртдэг. Ялангуяа арьсан цүнх, түрийвч, гутал уу, яаж ийм их шороо тоос, үнэр танар агуулдаг байна аа гэж дуу алдам.

-Гадаадад буулаа, хувцсаа задлалаа эхний өдрөө нэг их мэдрэхгүй. Гурав, дөрөв дэх өдрөөс нээрээ надаас юу үнэртээд байна аа гэж бодогдож эхэлдэг. Нөгөөтэйгүүр эхний угаалтаар “нөгөө үнэр” арилахгүй. Хоёр, гурав давтан угааж байж сална. Тэгээд үнэртээд болохгүй бол дээр дурдсан арьсан эдлэлээ “хардаарай”.

 

Бусдаас ялгарах “Монгол үнэр”-ээ  амархан арилгая гэвэл дээрх зөвлөгөөг дагаарай. Харин тогоон дотроо гээд ярихад нэг гоё нь энэ шороо тоос, утаа униар Долоон буудлын Чимгээ, Зайсангийн Цэцгээд адилхан байдаг. Ингэж бодохоор нэг талаар ч гэсэн ялгарах юмгүй амар юм шиг. Хэчнээн үнэртэй ус цацсан ч Чимгээгийн хөвөнтэй тэрлэг, Цэцгээгийн булган хүрэмнээс ижилхэн үнэр ханхална. Нэг гудамжаар алхаж, ажил амьдралаа Улаанбаатар гэдэг утаанбаатар хотод адилхан өрнүүлж, нэг агаараар амьсгалж байгаа хүмүүсийг хэнийг нь ялгаж хир буртаг утаа тортог наалдахгүй байх билээ, бүгдэд хүртээмжтэй шүү дээ.

Хир буртаг, утаа униар үнэртүүлж байгаагаа гайхуулах нь хаашаа юм, гэхдээ энэ үнэр нэг зүйлийг сануулна. Хувьдаа хэчнээн арчаатай, өдөр бүр угаал үйлддэг байлаа ч гадаад орчноо цэвэрлэхгүй, тордож чадахгүй бол хир тортог хэнийг ч ялгахгүй гэдгийг бидний үнэр харуулж байна. Үнэн чанартаа энэ үнэр бид хэр бохир орчинд амьдарч байгааг илтгэх...

 

2015-12-15 10:37

haha
0 0

UB
2015-12-15 10:42

Хувьдаа хэчнээн арчаатай, өдөр бүр угаал үйлддэг байлаа ч гадаад орчноо цэвэрлэхгүй, тордож чадахгүй бол хир тортог хэнийг ч ялгахгүй гэдгийг бидний үнэр харуулж байна. Үнэн чанартаа энэ үнэр бид хэр бохир орчинд амьдарч байгааг илтгэх...
2 0

Gerel
2015-12-15 10:43

Тийм шүү. Ялангуяа өвлийн улиралд гадаад оронд зорчиход биднээс аймшгийн муухай угаарь үнэртэж байна гэж хэлдэг. харин дулааны улиралд зорчиход бүр ч дор биднээс үмхий үнэртэж байна гэдэг. Магадгүй бидний идэж уудаг хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой байх. Тийм үг сонсохоор дотроо битүүхэн дургүй хүрж Монгол минь хэзээ дэлхийн дайтай соёлтой орон болно доо гэж гашууддаг шүү
3 0

honinii
2015-12-15 14:44

honinii mah yamar aimar unertei geech. za buuz idsen huniig bol gadaadaas ireed shuud uulzal buuljis tsutgadag
1 0

Zochin
2015-12-15 23:12

Dulaanii ulirald bol buur hurts unertdeg yum shig bgaa yum Amerikt baidag egch ruugee yavsan huug maani egch ni tosood chamaas honinii nehii unerteed bna gesen gene kkk
0 0

iii
2015-12-16 00:16

yag bodoj yavdag yum bichsen bn
1 0

2015-12-16 00:22

mongoloos irsen nom unshhaar aimar hetsuu ug ni mongol nomoo unshmaar bdag unee gej zovlon
0 0

Ганаа
2015-12-16 09:14

Хөдөө аавындаа очсон чинь аав нь "миний хүү сайхан усанд орчих, тэгээд цайгаа уу " гэж хэлсэн гэсэн.
0 0

зочин
2015-12-16 10:19

Тэгээд яаж энэ үнэрээс салах тухай зөвөлгөө нь аль вэ
2 0

Mongol
2015-12-16 13:03

Europed 1sar balkon deer palto kurtkuudaa blgd bxd butsaxdaa umsxd utaa unertjl bsn . Odoo yxv tegd utaa unertuulsn gd bid chin burdree uxexiin bljiinuu. Guiee. ymrch xamaagui argr utaansaa slx YOSTOI. 1000 ugaalga xgd unertnee xezuu xezuu.
0 0

2015-12-16 13:15

Bi yavaxdaa umsux avch yavax xuvcasaa gertee ugaagaad gereesee gargalgyigeer vacoomddag uutand xiigeed tavichdiin. tgd yavax ugluunuu ertxen chemodanaa baglaad xuvcasaa gargaj umsuud yavchdiin. Arai l deer shyy. Turshaad yzeerei. Bas ochinguutaa ali bolox xurdan xugacaand xucasnuudaa daxin ugaachdiin.
1 0

eko
2015-12-16 15:41

zasss yadagiin be bgaagaasaa uyndaa ichdeg uym
0 1

Zochin
2015-12-16 23:13

Eo unen shuu ter jil ovol genet ajlaar gadaad yavah bolood tsag n tulaad himi tseverlegeend gaduur huvtsasaa ogch amjaagui yavaad balarsan. Uuruu ter ugaariin unertee tolgoi ovdood unen teneg bsaan. Daraa n yavahdaa turshlaga shuusaan. Himi tseverlegeend huvtsasaa ogood vaacumdaad hadgalj bgaad teeshindee hiigeed avch ochson hoinoo gargaad omsohod uneheer gaigui yum bilee.
4 0

zochin
2017-08-09 23:43

MANAI MONGOLCHUUDIIG DELHIIN NOMER 1 BOHIR HUMUUS GEDEG YAH ARGAGUI UNEN EOSTOI HEN GUIAN HAJUUGAAR UNGURSUN CH TOLGOIN ZUNGAG , AMNII UMHII , BIENII HIR NI TSAANAAS NEG HAMAR SETLEM HANHALDAG .GUIEE YAHUU BUGD L AMINDA US TOLGOIGOO UGAAJ USAND ORJ ASHTAIHAN HUWTSAS UMSUJ ZARIM NI BUUR BREND US TATSSAN CH BUUUUUR TSAANAAS NI HANHALAAD BDAG UURSNUU TERIIGE MEDEDGUI YUM SHIG BGAN .ZA ENE YUNIIH WE GEWEL USAND TUGS ORJ HIR BURTAG TOLGOI HUZUUGEE TUGS UGAAJ CHADADGUINH ENE BOL UNENII TUI UNEN ERT DEER UEESEE L DUTUU UGAASAAR IRSENIIH .BI ZA HAJUUGAAR MONGOLCHUUD UNGURUH L YUM BOL AMISGAAGAA TUGJDEG NADAD HETSUU CH TERNEES DOR DOTOR MUUHAIRMAAR UNER UNWRTEJ BSNAAS DEER SHUDE.ENE AYUL HEZEE BUREN TSEWRLEGDEH BOL EE BURHAN MIN
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих