Дэлхийн мисс шалгарах цаг ойртлоо

MNC телевиз “Дэлхийн мисс-2015” тэмцээнийг шууд дамжуулна


Хайнан арлын Саня хотод зохион байгуулагдаж байгаа “Дэлхийн мисс-2015” тэмцээний төгсгөлийн шалгаруулалт өнөөдөр болно. Сар шахуу үргэлжилсэн дэлхийн миссийг шалгаруулах тэмцээн 12 дугаар сарын 19-ний өдөр эцсийн шалгаруулалтаа явуулж энэ оны дэлхий дахины гоо үзэсгэлэнг зарлах юм.

 

Энэхүү тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа Н.Ану бүх төрлөөрөө газар газрын миссүүдтэй эн тэнцүү өрсөлдөж Precious fashion house-ийн даашинзаар гоён ‪”Шилдэг10” -ийн нэгээр тодорсон юм.

 

Мөн “Beauty with purpose” буюу Хариуцлагатай гоо сайхан шалгаруулалтад шилдэг 25-д үлдсэн амжилттай яваа. Түүний үзүүлсэн монгол бүжгийн үзүүлбэр шүүгчдээс өндөр үнэлгээ авсныг Н.Ану фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлж, үндэснийхээ өв соёлоороо бахархаж байгаагаа бичиж байсан билээ.

 

“Дэлхийн мисс-2015” тэмцээний ялагчийг тодруулах сүүлийн шатны шалгаруулалтыг Монгол Улсаас  MNC телевиз 12 дугаар сарын 19-ний  20 цагаас шууд дамжуулан үзүүлнэ.

 

 

 

hamas
2015-12-20 05:28

ireed heniih ni dewsger boldog bol doo huurhii
0 1

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих