Тос ба танан шүд

Амны хөндийгөө тосоор зайлах арга


Товч агуулга:

Таны аманд дэлхийн хүн амаас ч олон бактери бий

Гоо сайхан байна гэдэг хэн нэгэнд сайхан харагдах гэдэг утгаа нэгэнт орхижээ. Эмэгтэйчүүд хөөрхөн болох гэж хиймэл үс зүүж, хөлөө холгон өндөр өсгийт дээр өдөржин догонцохын оронд энгийн эрүүл үзэсгэлэнг сонгож байна. Гоо сайхан байх нь биеэ зөв авч явах дадал хэвшилд шилжиж, эрүүл амьдрах хэв маяг хувь хүний соёлыг илтгэнэ. Харин хүн бүхэнд тэр дотроо эмэгтэйчүүд бүгд дор дороо гоо сайхандаа зориулдаг  нууцхан аргатай. Тэрхүү нууцхан хэрнээ үр дүнтэй аргаас танилцуулж байна.

Oil Pulling  буюу тосоор зайлж эрүүл шүд, цэвэр амтай байх арга. Тосоор амаа зайлж шүд буйл, амны хөндийн эрүүл мэндийг сахидаг энэхүү аргыг эртнээс энэтхэгүүд хэрэглэж иржээ.

Ач тус: Шүдний хөгшрөлтийг удаашруулах, буйлнаас цус гарахыг эдгээх, шүд цайруулах болон эрүүний булчин чангалах, амны хөндийд үүссэн бактерийг цэвэрлэх. Мөн арьсны асуудалтай болон үе мөчний зовиуртай хүнд ч сайнаар нөлөөлдөг гэж үздэг. Амны хөндий, шүдний эрүүл мэндээс ходоод дотор эрхтэн цаашлаад биеийн эрүүл мэнд хамаардаг шүү дээ.  

Хэрхэн хэрэглэх вэ?

Энэ аргаар амаа зайлахдаа ямар ч төрлийн хүнсний тосыг сонгож болно. Кокосын тос нь амтны хувьд зөөлөн бөгөөд бактерийг илүү сайн устгадаг. 

Ингэхдээ: 

  • Цайны халбагаар 2  тос амандаа хийнэ.
  • Шүднийхээ завсраар зөөлөн оруулж гарган зайлна.
  • Хөдөлгөөнөө 10-20 минут үргэлжлүүлнэ.

Хэрхэн үйлчилдэг вэ?

  • Ус + Тос хийхэд ус, тос хоёр ялгардаг
  • Харин тос+тос хийхэд хоорондоо нийлдэг

Бидний амны хөндий болон аманд байдаг ихэнх микро организмууднь тосон гадаргуутай байдаг учир тосоор амаа зайлснаар тос нь тосон биетийг өөртөө татаж авч байгаа гэсэн үг юм.

  • Шүд чигчлэх буюу шүдээ угаах бүртээ бид амны хөндийн өнгөн  хэсгийг урж гэмтээж байдаг. Тэрхүү  хэсэг бүрт бактер үржиж улмаар биед орж өвчин үүсэх шалтгаан болдог.
  • Хүний биеийн  дархлаа энэ бүгдийг устгахын тулд амны хөндий үрэвссэнээс болж бусад эрхтэн өвчилж эхэлдэг.
  • Oil Pulling  буюу амаа тосоор зайлснаар бактерийг гадагшлуулж байгаа бөгөөд тасарсан өнгөн хэсгийн үрэвслийг устгаснаар дархлаа бусад эрхтнийг өвдөхөөс урьдчилан сэргийлж чадах юм.

 Амны хөндийд юу болдог вэ?

  • 7 тэрбумаас илүү бактер хүний аманд байдаг
  • 600 гаруй төрлийн  эс хүний аманд амьдардаг
  • Шүд угаахад  өнгөрийн зөвхөн 60 хувь нь арилдаг.
2016-02-14 12:16

like
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих